Ауди

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ауди ХК[1]
Анги Олон нийтийн
Бирж дахь симбол ФХБNSU
Аж үйлдвэрийн салбар Автомашин үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагдсан Герман, Цвикау (1909 оны 07-р сарын 16 өдөр (1909-07-16))[2]
Үүсгэн байгуулагч Аугуст Хорх[2]
Төв байр Инголштадт, Герман
Байршлын тоо 6 оронд 7 үйлдвэр
Үйл ажиллагааны бүс Дэлхий даяар
Удирдах хүмүүс
Үйлдвэрлэлийн хэмжээ 1,343,195 ширхэг (2011) (зөвхөн Ауди)
Орлого €44.096 тэрбум (2011) [3]
Ашиг €5.3 тэрбум (2011)
Нийт хөрөнгө €16.832 тэрбум (2009)
Нийт хувьцааны мөнгөн дүн €3.451 тэрбум (2009)
Эзэмшигч(ид) Фолксваген Групп (~99.55%)[4]
Ажилчид 46,372 (2009)[5]
Салбар компани
Вэб сайт audi.com
References: [6][7]

Ауди хувьцаат компани (компаны өөрсдийн бичдэг хэлбэр: герм. AUDI Aktiengesellschaft)[1] (ФХБNSU) нь Фолксваген концернд харъяалалтай Байерн мужийн Инголштадт хотод төвтэй германы автомашины үйлдвэрлэгч компани юм. Ауди хэмээх нэр нь Хорх хэмээх патентаар хамгаалсан урьдны моторт тэрэгний үйлдвэрлэгчийн нэрийг тойруулан хэрэглэсэн нэр юм. Компанийн нэр тус компанийн үүсгэн байгуулагч Аугуст Хорхын овгоос гаралтай. Хорхын Аугуст нь "А. Хорх & Цие Моторвагенверке Цвикау" компаны санхүүгийн албаны даргын ажлаа хаян шинээр компани байгуулаад түүндээ нэр өгөхөөр хайж байж. "Хорх" хэмээх үг нь германаар "Сонсох" гэсэн утгатай бөгөөд audire гэж латинаар орчуулагддагийг Цвикаугийн нэгэн гимназийн сурагч түүнд санал болгосоноор "Ауди" хэмээн нэрлэсэн байна.

Түүхэн замнал[засварлах | edit source]

1909-1931: Ауди Автомашины үйлдвэр ХХК үндэслэн байгуулагдсан нь[засварлах | edit source]

Энэ компаны түүх нь Xорхын Аугустын өөрийн үүсгэн байгуулсан "Аугуст Хорх & Цие моторт тэрэгний үйлдвэр Цвикау" компаниа хаяж гарсаны дараа 1909 оны долоодугаар сарын 16-нд Цвикаугийн хэдэн компанитай хамтран шинээр "Аугуст Хорx Автомобилийн үйлдвэр ХХК Цвикау" үүсгэн байгуулсанаар эхэлдэг. Гэтэл түүний эхний компани нь шинэ үүсгэн бий болгосон компанидаа "Хорх" гэдэг нэрийг хэрэглэхийг нь хориглосон учир 1910 оны дөрөвдүгээр сарын 25-нд компаныхаа нэрийг "Ауди Автомобилийн үйлдвэр ХХК Цвикау" хэмээн өөрчилсөн байна.[8] Их хямралын жилүүдэд буюу 1928 онд Ауди санхүүгийн хүнд байдалд орсон байна. Яг тэр жилд нь Цшопауер моторын үйлдвэр, Ж. С. Расмуссен ХК (ДКВ, монг. уурын хүчит тэрэг) мөн зээл өгсөн Саксоны Улсын банк нийлэн Ауди компаны хувьцааны ихэнхийг худалдаж авсан байна.

1932-1945: Ауди болон Авто Унион ХК, Хемнитц[засварлах | edit source]

1932 оны зургаадугаар сард "Цшопау моторын үйлдвэр" нь өөрийн охин компани болох Цвикаугийн "Ауди", "Хорхын үйлдвэр ХК" болон Хемнитцийн автомашины үйлдвэр "Сиегмар" дөрөв нь нэгдэн Авто Унион болсон байна. Шинэ үүссэн компаны билэг тэмдэг нь хоорондоо ороогдсон дөрвөн цагираг ба энэ нь тухайн дөрвөн компани хэдийгээр нэгдсэн ч гэсэн бие даасан байдалтай гэдгийг илэрхийлсэн ажээ. Авто Унион үүсгэн байгуулагдсаны дараа Хемнитц хотод төвтэй болохоор тогтсон учир нь зөвхөн энэ тохиолдолд л Хемнитц хот 750.000 РМ-н хувьцааны хөрөнгө оруулах болзол тависан байж.

1930-аад онд Хорx үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн автомашин нь Германы эзэнт улсын нийт зах зээлийн 50 гаруй хувийг эзэлж байсан. Тансаг дээд ангиллаас гадна дунд ангиллын автомашин ч үйлдвэрлэж байсан ба түүний борлуулалт маш муу байсан. Жишээлбэл 1938 онд германд зарагдсан нийт автомашины борлуулалтын статистик мэдээнд Авто Унионы дөрвөн компаны эзлэх хувь нь ДКВ 17,9%, Вандерер 4,4%, Хорx 1,0%, Ауди 0,1% байв.

1945-1968: Дайны дараа - Шинэ үүсгэн байгуулагдсан болон дайны дараах анхны - Ауди[засварлах | edit source]

Дэлхийн 2-р дайны дараа оросын эзэлсэн талд байрлалтай Авто Унион ХК герман дахь оросын армийн захиргаанаас битүүмжилсэн байна.

Дэлхийн 2-р дайны дараа Цвикаугийн Аудигийн үйлдвэрийг сэргээн босгоход Ханс Мигожыг санаачлага ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Тэрээр зөвлөлтийн армийн захиргаанаас Аудиг төд удалгүй буюу 1945 есдүгээр сард чөлөөлүүлэн авч чадсан. Ингээд суурь машинуудаа зэврэлтээс нь салган засварын ажлыг хийж гүйцэтгэсэний дараа үйлдвэрлэл явуулж эхэлсэн.

1948 оны наймдугаар сард Xемнитц хотын аж ахуйн нэгжийн бүртгэлээс хасуулан энэ компани бүрмөсөн үгүй болсон ба нэг их удалгүй 1949/50 онд шинээр Инголштадт хотод төвтэйгээр Холбооны Герман улсад Авто Унион ХХК гэсэн нэртэйгээр шинээр үндэслэн байгуулсан чадсан байна.

Шинэ үүсгэсэн компаниа хөл дээр нь босгохын тулд хуучин зүүн германд буюу Цвикау, Цшопау, болон Хемнитц хотуудад ажиллаж байсан ихэнх ажилчидаа ч мөн Инголштадт хотод татан авчээ.

Үндсэн хувьцаа эзэмшигч Фриедрих Фликийн шахалтаар 1958 онд Даймлер-Бенц ХК нь баруун германы Авто Унион ХХК-ны хувьцааны 88%-ийг худалдаж авчээ. Үүний дараа 1964 оноос 1966 оны хооронд Фолксвагенверк ХК нь Авто Унион ХХК-ыг Инголштадт хотод байрлах төвтэй нь хамт худалдан авчээ (Дюсселдорфын үйлдвэр болон Испаны Виториа дахь салбарууд нь Даймлер-Бенцэд үлдсэн). Дөрвөн цагирагтай билэгдлийг ч мөн Фолксваген эзэмших эрхийг авсан. Хоёр тактийн мотортой автомашины борлуулалт үндсэндээ зогссон учир агуулахад нь нийт 30.000 гаран шинэ автомашин зарагдахгүй байлаа. Ингээд Инголштадтад ажиллаж байгаа 12.000 ажилчдыг ажлаар хангах, хөгжүүлэлтийн зардлыг нөхөх зорилготойгоор Фолксваген 1965-1969 оны хооронд Инголштадт хотод нийт 347.869 VW - Каефер үйлдвэрлэсэн байна.

Үйлдвэр дотроо Ф103 нэртэй автомашиныг 1965 онд Авто Унионоос үйлдвэрлэн гаргасан нь дайнаас хойш зах зээлд гарсан анхны "Ауди" байлаа.

1969 оноос хойш: НСУ-тэй нэгдсэн болон өнөөдрийн Ауди ХК үүсгэн байгуулагдсан нь[засварлах | edit source]

Аж ахуйн нэгжийн бүтэц[засварлах | edit source]

Хувьцаа эзэмшигчийн бүтэц[засварлах | edit source]

Хувьцаа эзэмшиж байгаа байдал:

  • 99,55% Фолксваген ХК[9]
  • 0,45% чөлөөт эзэмшил

куаттро ХХК[засварлах | edit source]

Эх сурвалж[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 Satzung und Statuten der AUDI AG (German) (PDF). audi.com. AUDI Aktiengesellschaft (20 May 2010). the original on 15 August 2012-с архивлагдсан. 15 August 2012-д хандсан.
  2. 2.0 2.1 AUDI AG 2012a.
  3. AUDI AG 2012, p. 188.
  4. AUDI AG 2012, p. 135.
  5. AUDI AG Finances 2009 22, 40, 41. Audi AG. the original on 28 September 2011-с архивлагдсан. 24 January 2011-д хандсан.
  6. Chronicle 1899-1914. audiusa.com. Audi of America, LLC (2012). the original on 9 August 2012-с архивлагдсан. 9 August 2012-д хандсан.
  7. Audi 2011 Annual Financial Report (PDF). AUDI AG (17 February 2012). 9 August 2012-д хандсан.
  8. Audi Automobilwerke AG Zwickau Staatsarchiv Chemnitz, 9.9. – Fahrzeug- und Motorenbau
  9. http://www.porsche-se.com/filestore.aspx/default.pdf?pool=pho&type=download&id=aktientausch-disclaimer-infopdf4mitteilung&lang=de&filetype=default

Гадны холбоос[засварлах | edit source]