Jump to content

Шураг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өөрөө зүсэх модны шураг (зүүн талд), эслэг эдлэлийн шураг (дунд), нимгэн төмрийн шураг (баруун)

Шураг гэдэг нь гадна талдаа эрээс бүхий цөн эсвэл боолтыг хэлдэг. Шургаар холбосон холбоос нь хүчний- болон хэлбэрт холбоос бөгөөд энэ буцан задрах холбоос юм.

Шургийг дотор модны- болон металлын шураг гэж ялгана. Модны шураг нь бага зэрэг конус хэлбэртэй, өөрийн эрээсээр модыг эрэгдэх, ихэвчлэн модон эдлэлд хэрэглэдэг, эсрэг талдаа эрэг гэж байхгүй шураг юм. Харин металлын шураг нь ихэнх тохиолдолд цилиндр хэлбэртэй, нөгөө талдаа эрээс бүхий эрэг эсвэл бусад эрээстэй эд хэсэг холбоос болон холбогдох шаардлагатай байдаг.

Модны болон металлын шургийн аль аль нь ихэнхдээ металлаар (ихэнх тохиолдолд металл, гууль эсвэл зарим нэг тохиолдолд зэс) хийгдсэн байх ба хааяа хуванцараар ч хийдэг.

Инбус буюу дотроо зургаа талт шураг

Хамгийн эртний шураг хэлбэртэй техникийн дүрслэлд Архимедийн шураг орох ба энэ нь шингэнийг зөөx буюу тээвэрлэх насосны үүрэгтэй байсан.

Шурган холбоосны механик

[засварлах | кодоор засварлах]

Шурагны эрээсийг геометрийн хувьд ороосон ивээс гэж тодорхойлж болно.[1] Ачааллын улмаас шураг өөрөө эргэн тайлагдах буюу ивээс нь ивээсийн талбайгаараа гулган тайлагдахад үрэлт саад болж байдаг. Гэсэн ч чичиргээ болон доргилтын нөлөөнөөс шалтгаалан өөрөө тайлагдах тохиолдол гарах учир түүнээс хамгаалан ихэнхдээ хэлбэрт түгжээ бүхий шурагны хамгаалалт хийж өгөх шаардлагатай байдаг.

Шурган холболтыг чангалан боох үед бий болох аксиал хүч нь бэлдэц болон шурагны эрээсгүй хэсэгт бага зэрэг уян налархай байдлаар нөлөөлнө. Ингэж чангалахад шурагны толгойн хэсгийг эрээсгүй хэсэг нь сунадаг бол бэлдэц өөрөө шахагдана. Ингэж уярсан шурган холбоос нь яг л хатуу пүрштэй адил хүчний холбоосын нөлөө үзүүлэх учир өөрөө эргэxээс хамгаалдаг. Харин энэ уяралт нь пластикийн хэлбэржилт буюу деформацид пүрштэй адил үйлчлэх нөлөө нь орвол байхгүй болно гэсэн үг. Модон шураг нь чангалалтанд тэсвэр муутай учир деформацид орох нь элбэг. Энэ зарчмаар байнгын найдвартай холболтонд ашигладаг маш зөөлөн сунах шурган холбоос байх бөгөөд үүний жишээнд дотоод шаталтын хөдөлгүүрт цилиндрийн толгой моторын блоктой холбон боодог шурган холбоосыг нэрлэж болно. Энэ төрлийн шурагны эрээсгүй голыг онцгойлон урт хийдэг нь түүний пүрштэй адилхан нөлөөлөх нөлөөг их байлгах зорилготой юм. Сунах шурган холбоос нь хэт уяралт өгөх нь бага байхаас гадна хэвэн чангалсан хүчнээс их хэмжээгээр хэтрэхэд дааx чадвартай байдаг. Ингэж үечилсэн байдлаар шурганд нөлөөлөх хүчний өөрчлөлт нь тухайн тооцоолсон хязгаарт байгаа үед сунгалтын хязгаараас хэтрэх болон шурган холболтонд ч сөрөг нөлөөгүй. Сунадаг шурагт өөрөө тайлагдахаас хамгаалсан нэмэлт хамгаалалтгүй ашигласан ч болно.

Шурагны эрээсгүй голд шурагны толгойн доод талын цагирагийн талбайгаар болон эрээсээр нэвтрэх хүч нь түүнийг ихэвчлэн сунгах ачааллаар ачаална. Эрээс болон толгойн доод хэсгээр сул эргэлтийн эсрэг чангалсан чангалалтын үрэлтийн эсэргүүцлээс хамааралтайгаар мушгилтаар ачаалагдана. Хэрэв хоёр боогдсон эд анги нь хөндлөн чиглэлд хөдөлгөөнтэй бол огтлох ачаалалд, хэрэв шурагны толгойн доод талбай (эсвэл эрэг) нь эрээсгүй голтой тэгш өнцөг үүсгээгүй тохиолдолд нугараx ачаалалд орно. Эрээс нь гадаргуунд ховил болж өгдөг учраас тэгшхэн гадаргуу бүхий боолтыг харьцуулахад сунгалт, огтлолт, мушгилтын ачаалал багатай байдаг.

Толгойтой шураг үйлдвэрлэх хоёр төрлийн арга байдаг:

  • Хүйтнээр нь урсган шахах технологи нь олон шатлалтай шахалтын арга ба хамгийн томдоо М36 хүртэл хэмжээтэй шургийг их хэмжээгээр үйлдвэрлэх арга юм. Түүний бэлдэц нь төмөр утас хэлбэртэй ороомогоор ирсэнийг үйлдвэрлэх суурь машины бэлтгэл хэсэгт тэгшлэн сунгаж татаж өгнө. Орчин үеийн хүйтнээр нь урсган шахагч суурь машинууд нь нэг цохилтоор олон үйлдэл дарааллуулан хийх боломжтой. Үүний дараагийн алхам нь эрээс гаргах бөгөөд эрээсийг хийхдээ үртэсгүй эрээс элдэгч машин ашиглан хийнэ.
  • Халуун шахалтын технологи нь бэлдэцээ 1250°С хүртэл халаан шахалтаар гаргаж авах арга юм. Энэ аргаар М200 хүртэл хэмжээстэй шураг үйлдвэрлэх бололцоотой ба түүний түүхий эд нь урт саваа хэлбэртэй байна. Ихэнх тохиолдолд түүнийг CNC-машинаар зорон эрээс гаргадаг заримдаа өндөр хатуулагтай эрээс гаргахын тулд үртэсгүй эрээсний элдэx суурь машиныг ашигладаг юм.

Шурагны толгойн хэлбэр

[засварлах | кодоор засварлах]
Шурагны толгойн хэлбэр
Шурагны толгой
Зураас
Гадна-Дөрвөн талт
Гадна-Зургаан талт
Дотроо-Дөрвөн талт (Робертсон-Шураг)
Дотроо-Зургаан талт (Инбус)
Дотроо-Зургаан талт, цөнтэй
Филлипс
Цэцгэн толгойт (Позидрив)
Торкс
Торкс, цөнтэй (Торкс-TR)
Торкс Плус
Дотроо-Олон талт
Нэг удаагийн-Зураас
Три-Винг
Торк-Сет
Пенталоб
Чангалагч
Бристол
  1. R. O. Pohl: „Einführung In die Physik“, Bd 1: Mechanik, Akustik und Wärmelehre, Springer 2009, ISBN 978-3-540-76337-6