Холбох техник

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Хоёр олсны үзүүрийг хооронд нь холбосон хүчний холбоосын жишээ
холболтонд хэрэглэх эд хэсэг (мөнгөөр харьцуулалт хийжээ)
Бодисын холбоос

Холбох техник нь техникийн дүрслэлийг (машин, тоног төхөөрөмж, аппарат, багаж) нэгж эд хэсгийг хооронд нь холбох арга барилыг тодорхойлдог.

Ихэвчлэн хатуу холболтууд байна. Хоёр хөдөлгөөнтэй хэсгээрээ хязгаарлагдан холбогдож байгаа холбоосыг нугасан холболт (жишээ нь эргэх- эсвэл түлхэх нугас) гэнэ. Энэ холболтууд нь тайлах боломжтой (шурган холболт) эсвэл тайлагдахгүй холболт (гагнаас, тав, наалт) байж болдог. Тайлагдах холболтууд нь холболтын эсрэг үйлдэлээр буцаан салгаж болох бол тайлагдахгүй холболтыг зөвхөн бүрэн эвдэж байж л салгана. Физик нөлөөллийн шинж чанараар нь холболтын зарчмыг хэлбэрт холбоос, хүчний холбоос болон бодисын холбоос гэж ялган хуваадаг.

Хүчний холбоос (Үрэлтийн хүчээр)[засварлах | edit source]

Хүчний холбоос нь хоорондоо холбогдох хавтгайн нормал хүчийг урьдчилсан нөхцөл болгодог. Түүний өөр хоорондын шилжилт нь, нэг нэгэндээ эсрэгээр үйлчлэх үрэлтийн хүчний нөлөө хэмжээнээсээ хэтрээгүй үед хөдөлгөөнгүй буюу гацалтын байдалтай байна. Хүч буюу үрэлтийн хүчний холбоос нь тангенциал чиглэлд үйлчлэх хүчний хэмжээ үрэлтийн хүчний хэмжээнээс хэтрэх үед гадаргуунууд нэг нэгэн дээрээ гулсан үрэлтийн хүчний холбоос үгүй болно. Шаантаг эсвэл шурагны хүчний холбоос нь түүний өөрөө өөртөө тээг чанарыг ашигладаг. Хоорондоо үрэлцэж байгаа гадаргуу нь шаантаг гулсан гарах эсвэл болон шураг эргэхгүй байх нөхцөлийг үүсгэнэ. Хооронд нь үзүүрээр нь холбосон олс, хавчуулах (жишээ нь гарын салаанд ямар нэг зүйлийг хавчих) зэрэг нь мөн хүчний холбоосонд орно.

Хэлбэрт холбоос[засварлах | edit source]

Хэлбэрээр холбох гэдэг нь хамгийн багадаа хоёр холбогдох хосын хоорондоо барьцалдах холбоос юм. Өөрөөр хэлбэл хэлбэрт холбоосны холбогдож буй хоёр хэсгийн нэг нь нөгөөгийнхөө замыг хааж байна гэсэн үг. Хэлбэрээр холбогдож байгаа эд хэсэгт заавал гуравдагч эд хэсэг холбогчоор хэрэгтэй байдаг. Жишээлбэл хоёр нимгэн төмрийг хооронд нь холбохын тулд тав, эсвэл шураг болон эрэг хэрэгтэй. Тав нь хоёр талдаа толгойтой учир энд хоёр нимгэн төмрийн хэлбэрт холбоос болж байгаа бол шураг нь мөн толгойтой эсрэг талд нь эрэг (хэрэв хоёр нимгэн төмөр эрээс байхгүй бол) байгаа учир.

Бодисын холбоос[засварлах | edit source]

Бодисын холбоос гэдэгт хоорондоо атом болон молекулын хүчний холбоосоор холбогдож байгаа бүх холбоосыг хэлнэ. Энэ холбоос нь буцаж задрахгүй эсвэл буцааж задлахын тулд бүрэн эвдэрч байж салах холбоос юм. Ийм холбоост: хүйтэн гагнуур, гагнуур, наалт болон вулканжуулалт орно.