Jump to content

CNC-Машин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
CNC-Машин, удирдах хэсгийн хамт

CNC-Машин (анг. computrized numerical control) гэдэг нь орчин үеийн удирдлагын техникийн тусламжтайгаар нарийн төвөгтэй хэлбэртэй бэлдэцийг маш өндөр нарийвчлалтайгаар автоматаар үйлдвэрлэх чадвартай суурь машиныг хэлнэ. Гар тохируулга бүхий механик удирдлагатай суурь машинаас хурд болон нарийвчлалаар хамаагүй илүү.

CAM-систем нь, CAD-програмаас мэдээлэл (CAD-програмаар зурсан техникийн зургийн мэдээлэл) хүлээн авч түүнээ тодорxой хүчин зүйлүүд болох багаж хэрэгслийн геометр, эргэлтийн тоо, давших хөдөлгөөний хурдыг харгалзан, постпроцессорын (хөрвүүлэгч процессор) тусламжтайгаар CNC-програм болгон хөрвүүлэн хэрэглэх боломжтой юм. Гараар удирдлагын самбарт мэдээлэл оруулахаас гадна бас өөр нэг энэ төрлийн арга болох Teach-In хэмээх арга байдаг ба үүнийг үйлдвэрийн програмчлал гэж нэрлэдэг. Энэ төрлийн CNC-машин нь суурь машин дээрээ өгөгдлийн самбарт дүрсийн геометр зураг оруулах шаардлагатай бөгөөд түүний дагуу CNC-програм болгон хөрвүүлнэ.

CNC-машиныг дотор нь цэгэн удирдлагатай, чиглэлийн удирдлагатай болон замын удирдлагатай гэж ангилдаг.

Орчин үеийн CNC-машинууд ажиллагааны зургаан тэнхлэгтэй бөгөөд дөрвөөс зургаа хүртэлх тэнхлэг нь (A, B, C) үндсэн тэнхлэгийг ( X, Y, Z) тойрон эргэх эргэлтийг тэмдэглэн туслах тэнхлэг гэж нэрлэдэг.

CNC-машиныг хэрэглэхэд олон ажилчны шаардлага байхгүй, учир нь тухайн бүтээгдэхүүн тодорхой шалгуураар шалгагдан машины бүх тохиргоо хийгдэхээс гадна зарим нэг бүрэн автомат машин нь үйлдвэрлэлийн процесс болон бүтээгдэхүүний чанар шалгалтыг давхар шалгадаг. Мөн өөрийн багаж хэрэгслийн элэгдэл болон гэмтлийг бүрэн автоматаар хянах системтэй байдаг. Хуучны суурь машиныг стандартчлагдсан эд ангиар солин орчин үеийн CNC-машин болгон өргөтгөx боломжтой.

CNC-машинуудад тэнхлэгийнxээ явсан замыг хэмжих хоёр арга бий: Замыг шууд хэмжих систем нь шилэн масштабаар хөдөлж байгаа тэнхлэгийн байрлалыг шууд хэмжинэ. Шууд бус аргаар хэмжих систем нь моторын эргэлтийн өнцөг эсвэл шпинделийг хэмжин тэнхлэгийн шугаман байрлалд шилжүүлэн тооцно. Энэ хоёр аргыг хоёуланг нь харьцангуй болон алхамаар тооцох хэмжилтийн байдлаар ашиглаж болдог.

Хөдөлгөөний удирдлага (CNC) болон машин хоорондын холбогчийн үүргийг хадгалан програмчлаx удирдлага (ХПУ) гүйцэтгэнэ. ХПУ-ын систем дээр машин үйлдвэрлэгчээс бичсэн програм тухайн машины үйлдвэрлэлийн төрөл, хамгаалах хаалга, хөргөх шингэн, тосолгоо болон бусад агрегат ажиллаж байгаа эсэхийг шалгадаг. Энэхүү холболтын програм нь тухайн машины найдвартай ажиллагаа, өөрийгөө хянах чадвар, ашиглалтын явцад алдаа бага гараx зэргийг тодорхойлох бөгөөд машиныг нийлүүлснээс хойш өөрчлөгддөггүй. Машины эцсийн хэрэглэгч энэ програмыг харах шаардлага ихэнх тохиолдолд байдаггүй.

 Commons: CNC-Машин – Викимедиа дуу дүрсний сан