Уян налархай

1. Уян харимхай
2. Уян налархай /Пластик хэв гажилт/
3. Уян харимхай болон уян налархай /пластик хэв гажилт/

Уян харимхай (анг. Elasticity) нь биет эсвэл материалын шинж чанар бөгөөд хүчний нөлөөнд автахаараа хэлбэрээ өөрчлөх ба хүчний нөлөө байхгүй болонгуут буцаж анхны байдалдаа орохыг (жишээлбэл: Харимхай пүрш) харин уян налархай (анг. Plasticity) нь бас хүчний нөлөөнд автахаараа хэлбэрээ өөрчлөх ба хүчний нөлөө байхгүй болсон ч буцаж анхны байдалдаа ордоггүй биетийн шинж чанар (жишээлбэл: гэссэн цөцгийн тос) хэлнэ. Уян харимхайг дараах байдлаар ялгана.

  • шугаман уян харимхай байдал, энэ нь Гукийн хуулиар тодорхойлогдох ба бага зэргийн хэв гажилтаас (анг. Deformation) шалтгаалан бий болдог.
  • шугаман-бус-уян харимхай байдалтай үед хүчдэл нь хэв гажилтаас шугаман бус хамааралтай байна. Үүний жишээнд их хэмжээгээр хэв гажилтанд орсон уян резинийг нэрлэж болно.

Хүчний үйлчлэлийг зогсоосны дараа уян харимхай биет анхны хэлбэртээ оролгүй гажилттай хэвээр үлдвэл түүнийг уян налархайн хистересес гэдэг /хэт ачаалал болон удаан хугацааны үйлчлэлд болдог үзэгдэл Жишээлбэл: гурилан зуурмаг дөнгөж дараад авахад сэргэх боловч удаан эсвэл хүчтэй дарахад хэлбэр өөрчлөгддөг/.

Бүх материалд уян харимхайн хязгаар байдаг бөгөөд энэ хязгаараас хэтэрвэл уян налархай шинжийг үзүүлдэг.

Ерөнхий ойлголт[засварлах | кодоор засварлах]

Биетэд ямар нэг хүч үйлчлэхэд түүний энгийн жижиг хэсгүүдийн (атом эсвэл молекул) тэнцвэртэй байдал алдагддаг. Энэ жижиг хэсгүүдийн хоорондын зай нь бага зэргээр томрох буюу жижигрэх ба үүнд хэрэглэгдсэн механик энерги нь хадгалагдах бөгөөд мөн биет гаднах хэлбэрээ өөрчилдөг. Хүчний нөлөө алга болсоны дараа атом буюу молекулууд нь буцан анхны байрлалдаа шилжин биетийн гадна хэлбэр ч мөн анхны хэлбэртээ орно. Хэлбэржүүлэх энерги нь зөвхөн хадгалагдаж үлдэх ба харин хүчний үйлчлэлгүй болоход хадгалсан энергиэ буцаан алддаг.

Хүчний нөлөө нь биетийн тэсвэрлэх тодорхой утгыг давсан тохиолдолд уян налархайгаас гадна нэмэлт хэв гажилтанд орно. Энэ утга нь материал бүрт өөр өөр байх бөгөөд үүнийг уян харимхай хязгаар гэж нэрлэнэ. Энэ цэг нь Хүчдэл-Суналтын-Диаграмд хүчний нөлөөг авсаны дараа хистересес бий болох цэг юм. Ихэнхдээ энэ цэг дээр хүчдэлийн муруй ч шугаман хамаарлаа алдаж эхэлдэг. Энэ цэгийг яг стандартчилан тогтоогоогүй бөгөөд түүнийг хэмжих хэмжилтийн аргаас шалтгаалан өөр өөр байна. Тиймээс биет болон материалын уян харимхай болон уян налархай /пластик хэв гажилтын/ шинж чанарыг нарийн тогтоох боломжгүй учир үйлчлэх хүчний хэмжээ болон төрөл мөн үргэлжлэх хугацаатай хамааруулан тогтоодог.

Уян харимхайн бас нэг онцгой тохиолдол нь вискоз уян харимхай байдал юм. Энэ нь полимер бодист бий болох ба уян харимхай болон вискоз байдлыг аль алиныг нь үзүүлдэг.

Хэрэглээ[засварлах | кодоор засварлах]

Бага зэргийн хэлбэржилттэй нэлээд олон материалд шугаман уян харимхай байдлыг ашиглан зохион бүтээх болон хэрэглээнд хэрэглэдэг. Үүний жишээнд пүрш орно, мөн үзэх пүршний тогтмол.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]