Хөдөлгүүр
Хөдөлгүүр (англ. engine, лат. mōtor, герм. Motor ‚Хөдөлгүүр‘) нь дулааны, химийн эсвэл цахилгаан энергийг хөдөлгөөний энерги болгон хувирган, механик ажлыг хийж гүйцэтгэдэг машин юм. Хөдөлгүүр нь голтой байх ба голыг эргэлтэнд оруулж түүгээр дамжуулан механикийн төхөөрөмж болох дамжуулагчийг (эсвэл хурдны хайрцаг) хөтөлнө. Онцгой тохиолдолд ракетен хөдөлгүүр болон шугаман хөдөлгүүрүүд ордог. Өнөө үед дотоод шаталтын хөдөлгүүр болон цахилгаан хөдөлгүүрүүд өдөр тутмын хэрэгцээ болон хөгжсөн.
Хөдөлгүүрийн түүхээс
[засварлах | кодоор засварлах]Хамгийн эртний хөдөлгүүрийг 100-аад оны үед том хаалгыг утаат турбины тусламжтайгаар нээхэд хэрэглэж байж. 1678 онд Фердинанд Вербиест хятадын хааны зарлигаар уурын автомашин зохион бүтээсэн байна.
Өнөөдрийн хөдөлгүүрийн эх суурь нь Томас Савери болон Томас Ньюкомен нараас гаралтай ба түүнийг нь Жэймс Ватт уурын машин болгон цааш нь хөгжүүлсэн ажээ. Уурын машин нь европын нийгэм болон эдийн засгийн бүтцэд өөрчлөлт үзүүлсэний улмаас аж үйлдвэрийн хувьсгалын үндэс болж өгсөн. Тухайн үед зөвхөн суурин машинаар зогсохгүй Ричард Тревитикийн өндөр даралттай уурын машин болон локомобил, уурын галт тэрэг, уурын усан онгоц, уурын трактор, уурын зам индүүдэгч хүртэл байдаг байсан.
Анхны хэрэглэж болох дотоод шаталтат хөдөлгүүр болох хоёр тактын зарчимтай хийн моторыг Этиенне Ленойр нээсэн бол 1862 онд Николаус Аугуст Оттогийн зохион бүтээсэн дөрвөн такттай хөдөлгүүрээр сайжирсан бөгөөд сүүлд тэр хөдөлгүүрийг түүний нэрээр нэрлэсэн юм. Отто хөдөлгүүрийг автомашинд угсрахад хэт том болон хэтэрхий хүнд байсан. Энэ асуудлыг Даймлерын Готтлиб болон Карл Бенц нар хоорондоо хамааралгүйгээр бараг зэрэг шийдсэн байна.
Хөдөлгүүрийн төрөл
[засварлах | кодоор засварлах]- Цахилгаан мотор
- Уурын машин
- Дотоод шаталтын хөдөлгүүр
- Штелцерийн хөдөлгүүр
- Бүлүүрт хөдөлгүүр (дотроо шаталттай босоо хөдөлгүүр эсвэл эргэх хөдөлгүүр)
- Эргэлтийн бүлүүрт хөдөлгүүр
- Стирлинг хөдөлгүүр
- Гаднаа шаталттай бүлүүрт машин
- Вакуум хөдөлгүүр
- Даралтат хийн хөдөлгүүр
- Гидравлик хөдөлгүүр
- Усны хүчит машин
- Нано хөдөлгүүр
- Буцаан цохих хөдөлгүүр