Гидравлик хөдөлгүүр

Гидравлик моторын залгах тэмдэглэгээ
Гидравлик мотор

Гидравлик моторын (заримдаа гидромотор ч гэж нэрлэдэг) үндсэн үүрэг нь гидравлик энергийг (даралт * эзэлхүүн) механик ажил болгон хувиргах. Энэ төрлийн мотор нь маш олон янзын төрөл байдаг бөгөөд тэдгээрийг ерөнхий ажиллагааны зарчмаас хамааруулан тогтмол- эсвэл тохируулгатай даралтын мотор гэж хувааж болно.

Онцлог шинж чанар[засварлах | кодоор засварлах]

Гидростатикийн хөтлөгч моторуудын эргэлтийн тоо болон эзэлхүүний урсгал хоёрын хоорондын хатуу хамааралтай ба үүнийг хооронд нь сэлгэн залгах боломжтой. Энэ яг л гидравлик насостой адил (жишээ нь араат насос) хийцтэй. Эдгээрийн ажиллаx зарчим нь тосны урсгалаар тээвэрлэгдэн ирсэн энерги нь арааны шүдэн дээр ирэн даралт болон нөлөөлсөний үр дүнд буцаад эргэлтийн энерги болон хувирна. Энэ төрлийн хөтлөгчийг хөтлөгч мотор болон тээвэрлэгч туузан дамжуулагчид хэрэглэдэг. Хэвтээ тэнхлэг дагуу үйлчлэх цилиндрт мотортой хийц нь тогтмол болон хувьсаx эзэлхүүний шилжүүлэгчтэй байдаг. Ийм төрлийн гидравлик моторыг шороо ухагч машины хөтлөгч тэнхлэгээр ашигладаг бөгөөд ихэнх тохиолдолд үүнийг гидростатик хөтлөгч гэж нэрлэдэг. Гидродинамик моторын бий болгосон эргэлтийн момент нь ихэвчлэн эргэлтийн тооноос хамааралгүйгээр удирдах боломжтой. Гидравлик моторын дээд момент гидравлик шингэний даралтаар тодорхойлогдоно. Тосны хэрэглээг эргэлтийн тоо тодорхойлох бөгөөд энэ нь орж ирж байгаа шингэний эзэлхүүний урсгалаас шууд хамааралтай.

Ерөнхий хийц загвар[засварлах | кодоор засварлах]

Ерөнхий хийцийн хувьд аксиал цилиндрт мотор, радиал цилиндрт мотор, араат дугуй насос болон сэнсэн хэлбэртэй гэх мэт бий.