Профессор

ШУТИС-ын багш проФессоруудын диплом гардуулах ёслол 2013-06-20

Профессор (лат. professor - мэргэшүүлэгч хүн) нь дээд боловсролын эрдмийн зэрэглэлтэй багш, судлаачын алба буюу цол юм. Улс бүрээр профессорын цолны олголт ба ажлын шинж чанар өөр өөр байдаг гэхдээ АНУ ба Европын Холбооны улсуудад ойролцоо стандартад байдаг буюу их сургууль, коллежийн багшийн ажлын хамгийн дээд зэрэглэл болно. Профессор цол нь эрдэмтэн хүнд олгодог хамгийн дээд цол ба олон жилийн судалгааны ажил ба эрдмийн ажлын амжилтын дүнд олгогдоно. Эрдмийн зэрэглэлийн Докторын (PhD) зэрэг хамгаалсан судлаач коллеж, их сургуульд туслах багш, багшын албыг тодорхой хугацаанд хашиж байж профессор цолыг авдаг.

Монгол Улсын Их Сургуулийн химийн профессор Д. Даваасүрэн (МУИС 1950-1977)(цаана нь байгаа нь)

Монгол Улсад 1945 онд Монгол Улсын Их Сургууль нээгдсэнээр профессорийн алба албан ёсоор бий болсон юм, түүнээс өмнө 1921-1944 онуудад бусад мэргэжилүүд ба багшийн янз бүрийн сургуулиудад 1920 оноос өмнөх албан бус системийн сургалтын өндөр боловсролтой багш эрдэмтэд профессорын ажлыг албан ба албан бус хэмжээнд гүйцэтгэж байжээ. 1990 онд Монголд нийгмийн өөрчилөлттэйгөөр холбогдон барууны эрдмийн цол зэрэгний системийг бага багаар нэвтрүүлж эхэлсэн харин нийгэм эдийн засгийн боловсрол эрс шинэчилэгдсэнтэй холбогдон энэ чиглэлийн профессорын алба багагүй доголдож 1990-2000 онуудад цоо шинээр боловсон хүчнийг бэлтгэж төлөвшүүлэлт явагдсан юм.

Тухайн мэргэжил салбаруудаар өндөр амжилтанд хүрсэн зарим мэргэжилтнүүдийг "Хүндэт Доктор" ба "Хүндэт Профессор" цолоор их сургуулиуд шагнаж зарим тохиолдолд их сургууль коллежид урьж лекц уншуулдаг.

Монголын уламжлалт эрдмийн багшийн хөгжил[засварлах | кодоор засварлах]

Монгол улсад мянга гаруй жилийн өмнөөс «Эрдмийн Багшийн» томьёолол ойлголт үүсч "Багш-шавийн барилдлага", "Эрдэм" гэсэн нэр томьёоллоор янз бүрийн шатны боловсролыг янз бүрийн давхаргын хүмүүс хөгжүүлсээр иржээ. Тиймээс ч мянга гаруй жилийн өмнөөс Монгол эрдэмтэд эртний олон мянган жилийн гаралтай Санскрит хэл дээрх ном судруудыг идэвхитэй орчуулж Монголын эрдмийн хүрээнийхэн судалж тухайн цагынхаа нийгмээ хөгжүүлсээр иржээ. Одоогоос 450 гаруй жилийн өмнө Монголын эрдэмтэд 200 гаруй ботьтой Ганжуур-Данжуур дорны эрдэм судлалын оргил бүтээлийг Азийнхны дунд ганцаараа Санскрит эхээс орчуулж чадсан нь Монголын эрдмийн хүрээллийнхэн ба Багш Шавийн барилдлага, багшлах (профессорын) арга зүй нь ямархуу чадварлаг түвшинд хөгжиж байсны нэг чухал үзүүлэлт баримт юм.