Jump to content

Лосолын Лааган

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лосолын Лааган (1885 онд Ховдын хязгаарын Торгууд хошуунд, одоогийн Ховд аймгийн Буянт сумын нутагт төрсөн - 1940 оны 5-р сарын 4-нд нас барсан) БНМАУ-ын төрийн тэргүүн буюу Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн даргаар (1930 оны 4 сарын 27-ноос 1932 оны 6 сарын 2-ныг хүртэл ) ажилласан, Монгол Ардын Хувьсгалт Нам, төрийн зүтгэлтэн байв.

Лааган 1887 онд Бага насандаа Наран хутагтын хүрээнд шавилан сууж, хожим өртөөний улаач хийж явсан байна. Тэрээр 1923 онд Монгол Ардын Намд элсэж, 2 жилийн дараа 1928-1928 онд Ховд аймгийн МАХН-ын Хянан шалгах хорооны даргаар томилогдон ажилласан байна. Улмаар 1928 онд МАХН-ын Хянан шалгах хорооны дарга болон 2 жил ажиллаад 1930 оны 3-р сард МАХН-ын Төв Хорооны гишүүнээр сонгогдож, мөн оны 4-р сарын 27-нд Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн даргаар сонгогдон 1932 оны 6-р сарын 2 хүртэл ажиллажээ.

1932 оны хавар Зүүнтний нугалааг эсэргүүцсэн бослого гарж, Лааган нарын хүмүүс гол буруутнаар нэрлэгдэн нам төрийн албан тушаалаа алдсан бөгөөд тэрээр нутагтаа Хоршоо ангийн төлөөлөгч зэрэг ажил хийх болсон.

1933 онд Лааган Лхүмбийн хэрэг гэгчид холбогдон баривчлагдсан бөгөөд 1934 онд ЗХУ-д цөлөгдсөн ч МАХН, Коминтернд өргөдөл гаргаснаар 1934 оны 12-р сард нутагтаа буцан ирж байнгын хараа хяналтанд байжээ. Гэвч 1937 оны 9-р сард дахин Гэндэн, Дэмидийн хэрэгт холбогдуулан баривчлаад 1940 оны 5-р сарын 4-нд цаазаар авах ялаар шийтгэгдэн, тэр өдрөө цаазлуулжээ.

Лосолын Лааганыг 1962 онд цагаатгасан байна.

Улс төрийн албан тушаал
Өмнөх
Хорлоогийн Чойбалсан
Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга
April 27, 1930 – June 2, 1932
Дараах
Анандын Амар