Цэгмидийн Намсрайжав

Цэгмидийн Намсрайжав
Төр. он1926 он
Тө. газарМонгол улсын Архангай аймгийн Тариат сум
Нас бар.1987 оны 10 сарын 7
      (60 насалсан)
ҮндэстэнМонгол үндэстэн
Иргэн Монгол
Ажилудирдаач, хөгжмийн зохиолч
ХүүхэдСандагсүрэн, Бүтэнбаяр,Лувсанжав,Энхбаяр

Цэгмидийн Намсрайжав - Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1927-6-15-нд Архангай аймгийн Тариат сумын нутаг Дархан-Уул гэдэг газар төрсөн. 10 настайдаа “Бөмбөгөр ногоон” театрт дагалдан хөгжимчнөөр орсон цагаас 50 гаруй жил их урлагийг хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан, манай нэрт удирдаач, гарамгай зохион байгуулагч, хөгжмийн зохиолч хүн билээ.

1949-1952 онд УТТ-т хөгжимчнөөр ажиллаж, А.Белоусовын удирдлага дор симфони хөгжмийг найруулан тоглуулах хөгжмийн зохиолчийн анхны мэдлэгийг олж авчээ.

Хуучир хөгжмөөр уран бүтээлийхээ замналаа эхлэн, улмаар валторн хөгжмийг чадварлаг эзэмшиж, монголдоо симфони найрал хөгжмийн анхны бүтээл болох “Хувьсгалт баатарлаг марш”-ийг туурвин бүтээж, 1951 онд Гавъяат жүжигчин цол хүртсэн юм.

Ц.Намсрайжав 1952 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн удирдаачийн ангид элсэн орж, амжилттай төгсөн, эх орондоо Симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулсан анхны дээд боловсролтой удирдаач бөгөөд 30 гаруй жил байгууллагын дарга, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар ажиллаж байсан.

Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Хөгжмийн зохиолч[засварлах | кодоор засварлах]

Хөгжмийн зохиолчийн хувьд ард түмний хүртээл болсон

Тэрээр хөгжмийн дан зохиол, вальс, хөгжмийн дүрслэл, бүжгийн хөгжим, зохиомж зэрэг 20 гаруй бүтээл , хүүхдэд зориулан бичсэн

  • “Хувдай ишигний паян” симфони зохиол,
  • “Ээжээ дурсана”,
  • “Эх орон” зэрэг 10 гаруй дуу,

Киноны хөгжим[засварлах | кодоор засварлах]

  • “Гурван найз”,
  • “Түмний нэг”,
  • “Хүний мөр”,
  • “Үүрээр”,
  • “Тунгалаг тамир”,
  • “Их замын эхэнд”,
  • “Буш хүүгийн үлгэр”,
  • “Цэрэг эрсийн жирийн өдрүүд”,
  • “Их замын тоос” зэрэг кинонуудын хөгжмийг туурвин бүтээж, олон арван киноны хөгжмийг удирдан тоглуулсан юм.

Удирдаачаар[засварлах | кодоор засварлах]

  • "Анчин ба согоо" балет бичсэн /Б.Дамдинсүрэнтэй хамт/ 1973 онд,
  • "Хөхөө Намжил" дуурь Л.Мөрдорж 1960,
  • П.И.Чайковский "Франческа да Римини" 1964,
  • А.Зарина "Чипполино" 1965,
  • С.Гончигсумлаа "Хошуу наадам" 1965,
  • Л.Делиб "Копеллия" 1966,
  • Ц.Пуни "Эсмеральда" 1967,
  • Б.Асафьев "Парисын дөл" 1971,
  • Н.Римский-Корсаков “Шехерезада" /1975 онд/ зэрэг балетуудыг удирдан тоглуулсан.

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]

Ц.Намсрайжавын сонгодог урлагийг хөгжүүлэх, ард түмэнд сурталчлах үйлсэд оруулсан гавъяа зүтгэлийг нь үнэлэн,

  • 1981 онд Ардын Жүжигчин цол,
  • “Алтан гадас” одон,
  • Улс хувьсгалын ойн медалиудаар тус тус шагнагдсан.