Дархан-Уул аймаг

(Дархан-Уул-с чиглүүлэгдэв)
Дархан-Уул аймаг
ᠳᠠᠷᠬᠠᠨᠠᠭᠤᠯᠠᠠᠶᠢᠮᠠᠭ
Дархан хот
Flag of Дархан-Уул аймаг
Дархан-Уул аймаг Сүлд
Солбицол: 49°30′N 106°15′E / 49.500°N 106.250°E / 49.500; 106.250Солбицол: 49°30′N 106°15′E / 49.500°N 106.250°E / 49.500; 106.250
Улс Монгол
Байгуулагдсан1994 он (1994)
НийслэлДархан
Газар нутаг
  Нийт3,275 км2 (1,264 миль2)
Өндөр
1,049 м (3,442 фут)
Хүн ам
 (2022)
  Нийт 104,551
 [1]
Цагийн бүсUTC+8
Бүсийн дугаар+976 (0)137
ISO 3166 кодMN-037
Улсын дугаарДА_
Вэб сайтdarkhan.gov.mn

Дархан-Уул (монгол бичгээр ᠳᠠᠷᠬᠠᠨ
ᠠᠭᠤᠯᠠ
дархан агула) аймаг нь Монгол улсын 21 аймгийн нэг. Орхон, Говьсүмбэр аймгуудтай адилаар 1994 онд Дархан хотыг Сэлэнгэ аймгийн зарим сумдтай нийлүүлж байгуулжээ. Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум, 24 багтай. Дархан-Уул аймаг нь Сэлэнгэ аймгийн сумдтай хил залгаа оршдог.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Дархан хотын анхны суурийн чулууг "Бурхантын хөндий"-д 1961 оны 10 сарын 17-нд тавьсан нь Монгол улсын 2 дахь томоохон хот болох эхлэл тавигдсан юм. Дархан хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чех, Зүүн Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн. Дархан хот нь Орхон, Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 707 м-ийн өндөрт байрласан ба 327.5 мянган га газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Нийт хүн амын 64.5% ыг 35 хүртэлх залуус эзэлдэг учир залуусын хот гэх нь ч бий.

Улсын Их Хурлын 1994 оны 32 тоот тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон зохион байгуулсан.

Боловсрол[засварлах | кодоор засварлах]

Тус аймагт Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Анагаах ухааны коллеж Хүмүүнлэгийн ухааны их сургууль Дархан дээд зэрэг хувийн болон улсын 15 их, дээд сургууль ба УГТСЭШХүрээлэн Бактер судлалын хүрээлэн зэрэг олон шинжлэх ухааны хүрээлэнгүүд, Виктори зон зэрэг сургалтын төвүүд сургалт эрдэм шинжилгээний байгууллага ажилладаг.

Эдгээрт 660 гаруй эрдэмтэн багш ажиллаж, 21000 гаруй оюутан сурагч суралцаж байна. Мөн аймгийн хэмжээнд 35 Ерөнхий Боловсролын Сургууль, 24 цэцэрлэг, Монгол Туркийн хамтарсан сургууль, Хан-Уул дээд сургуулийн харъяа 10 жилийн сургууль, Монгол-Германы хамтарсан сургууль, хүүхдийг эрт хөгжүүлэх тусгай сургууль ажиллан тэдгээрт 35 мянган хүүхэд суралцаж, Орос, Англи, Герман, Турк, Япон хэлийг гадаадын мэргэжилтэн багш нараар хичээл заалгаж байна.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

Угсаатны бүрэлдэхүүн[засварлах | кодоор засварлах]

Монгол үндэстэн-96.1%
Түрэг угсаатан-3.3%

Эрүүл мэнд[засварлах | кодоор засварлах]

Дархан-Уул аймаг нь нийт 650 ортой эмнэлэг, урьдчилан сэргийлэх зориулалттай эрүүл мэндийн 2 томоохон төв ажиллаж, тэдгээрт 300 гаруй их эмч ажиладаг.

Харилцаа холбоо[засварлах | кодоор засварлах]

Тус аймаг нь зам, тээвэр, харилцаа холбоо, цахилгаан, дулааны эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарууд сайн хөгжсөн үйлдвэрлэл, соёл боловсрол, шинжлэх ухаанны томоохон төв учраас гадаад орнуудын муж, хот, компани, хувь хүмүүстэй харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллах хамгийн таатай нөхцөл бүрдсэн аймаг юм.

Германы Цайтц, Унгарын Капошвар, Буриад улсын Улаан-Үд, Беларусь улсын Витабск, БНХАУ-ын Же-Жань, Данийн Хилероид хотуудтай шууд харилцаатай ажилладаг.

Дархан-Уул аймагт орчин үеийн технологи, техникээр бүрэн тоноглогдсон Мобиком, Скайтел Юнител Ж-Мобайл компаниудын салбарууд үүрэн телефоны, Миком Ситинет, Дархан нет, Цахим нет компаниуд интернетийн үйлчилгээ явуулдаг байна. Мөн Univision, Skymedia, Darkhan IPtv, DBS, ЛХА телевиз үүдээр 24 цагийн турш дотоод гадаадын сувгуудыг үзэх боломжоор бүрэн хангадаг.

Аж үйлдвэр[засварлах | кодоор засварлах]

Дархан-Уул аймагт жижиг дунд, үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж байна. Хувийн хөрөнгө оруулалтаар оёдол, архи спиртийн үйлдвэр, савхин эдлэл, талх нарийн боов, мах махан бүтээгдэхүүн зэрэг жижиг дунд үйлдвэрүүд болон Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо зэрэг аж ахуйн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйлдвэрлэл ба аялал жуулчлал[засварлах | кодоор засварлах]

Дархан-Уул аймаг нь байгалийн баялагтаа түшиглэн барилгын матералын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлсэн бөгөөд Цемент, Силикат, Байшин үйлдвэрлэх комбинат, Архины үйлдвэр, "Керамзит", "Эрдэс хөвөн", "Төмөр бетоны" үйлдвэр, "Хүнсний үйлдвэр", "Нэхий Эдлэлийн үйлдвэр", "Мах комбинат", "Хар төмөрлөгийн үйлдвэр" зэрэг олон үйлдвэрүүдтэй. Барилгын материалын болон нүүрс, алт, төмрийн хүдрийн арвин их нөөцтэй аймаг юм. Мөн Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайтай.

Мөн аялал жуулчлалын шинэ нөөц гэдэг нь харагдаж байна. Энд Бурхантай толгой, дүүжин гүүр, морин хуур цогцолбор зэрэг шинэ үеийн бүтээлүүд гадаад дотоодын аялагчдын сонирхлыг татаж байна.

Хөдөө аж ахуй[засварлах | кодоор засварлах]

Дархан-Уул нь Монголын газар тариалангийн төв бүсэд оршдог учраас хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүнд газар тариалан голлодог бөгөөд газар тариалангийн аж ахуйнууд шинжлэх ухааны баазтайгаа ойрхон байрлаж, түүнтэй хамтран ажилладгаараа бусад аймгуудаас давуутай юм. Аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь хүн амын мах махан бүтээгдэхүүний хэрэгцээний 30%, сүү сүүн бүтээгдэхүүний 90%, гурил гурилан бүтээгдэхүүний 70% гаруй хувийг, төмс, хүнсний ногооны хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа стратегийн ач холбогдол бүхий салбарын нэг юм.

Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 100 гаруй аж ахуйн нэгж, 12 мянга гаруй өрх 37.0 мянган га орчим эргэлтийн талбайд тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байна. Аймгийн эдийн засагт мал аж ахуйн үйлдвэрлэл бага хувийг эзэлдэг ч 3 мянган өрх, 40 гаруй аж ахуйн нэгжид 130 гаруй толгой малыг өсгөж байна. Одоогийн байдлаар тус аймагт 21 үүлдэр, омог, хэвшлийн 28 мянган толгой малыг үржлийн сайжруулагчаар ашиглаж байгаа нь нийт малын 18 орчим хувийг эзэлж байна.

Сумд[засварлах | кодоор засварлах]

Алдартай хүмүүс[засварлах | кодоор засварлах]

Урлаг[засварлах | кодоор засварлах]

  • Vandebo хамтлагийн Ванде болон Эбо
  • Опозит хамтлаг
  • Эмоци продакшны жүжигчин Цогтоо
  • Жүжигчин Хулан
  • SAudio дуу оруулагч Б.Оргилболд
  • Олноо хүндлэгдсэн дизайнер Мөнхдөл /ДӨӨК/

Спорт[засварлах | кодоор засварлах]

  • Жүдо бөхийн тамирчин Х.Цагаанбаатар
  • Залуучуудын улсын хүрэл медальт Атарсайхан

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Дархан-Уул аймгийн зураг – Викимедиа дуу дүрсний сан

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]