Турк хэл

Турк хэл
Орчин цагийн Түрк хэл
Газар оронТурк, Герман, Болгар, Умард Македон,
Грек, Азербайжан, Умард Кипр,
Косово, Румын мэтийн улс
Эзэмнэгч63 сая хүн (2007)[1]
ХэлтэнТурк үндэстэн
Төрөл зүй
Алтай язгуур
Залгамжлал
Турк хэл (11–15-р зуун)
  • Османы Турк хэл (–1928)
    • Орчин цагийн Турк хэл
Бичиг үсэгТурк латин үсэг (1928 оноос хойш)
Албан ёсоор хэрэглэдэг газар орон
Үндсэн нэгТурк Турк (БНТУ)
Умард Кипр Умард Кипр (БНУКТҮ)
Хоёрын нэгКипр Кипр (БНКипУ)
ТохируулагчТурк хэлний нийгэмлэг (1932-)
Олон улсын томъёолбор  (англ.)
ISO 639-1tr
ISO 639-2tur
ISO 639-3tur
Газрын зурагт Турк хэл дэлгэрсэн орнуудыг тодруулжээ

Турк үндэстний эх хэлийг Турк хэл (Туркээр Türk dili, ихэвчлэн товчлоод Дуудлага Türkçe, англиар Turkish language, бусад «Турк» хувилбар (1,2,3) нэрсээс ялгагдсан тохиолдолд зүгээр л Турк, Турк, Түрэг, монгол бичгээр Турк буюу түрүг хэлэ) гэнэ. Хэл шинжлэлийн үүднээс Турк хэл бол Алтай язгуурын Түрэг салбарын нэгэн гишүүн болно. Бүх Түрэг хэлтний 43% Турк хэлтэн байгаас Турк хэл нь Түрэг салбарыг төлөөлөх, бусаддаа нөлөөлөх чанартай болчихоод байгаа. Йохансон мэтийн дийлэнх хэл шинжээчид Түрэг дотор нь Азербайжан, Гагауз зэрэг хэлний хамтаар Огуз буюу баруун өмнөд бүлэгт ангилжээ.

Турк хэл Турк үндэстний үндсэн нутаг болсон Туркийн бүх хүн ардын 80%-ийн (60 гаруй сая) төрөлх хэл юм. Тиймдээ ч Турк улсын ганц албан ёсны хэл болсон. Тэндээс холгүй Кипр, тэр дотроо Грекчүүдээс салан тусгаарлаж өөртөө эзэн мэдэж байгаа Умард Кипр оронд мөн дангаар (2 бум орчим) хэрэглэгдэж байна. Хууль ёсоор Умар Киприйг дотроо багтаасаар буй Кипр улс Турк хэлийг Грек хэлний адилаар албан ёсны гэж зөвшөөрсөн байдаг. Эдгээрээс гадна Герман (2.8 сая), Грек (128 мянга), Болгар (740 мянга), Австри (170 мянга) гэх мэт дэлхийн олон оронд Турк хүмүүс тархан суусан дотор Туркээр хөөрөлдөгсөд бий.

1926 оны 11-р сарны 3-нд Бакуд болсон Түрэг зүйчдийн хуралдааны үеэр түрк хэлний шинэчлэл хийж Туркийн ерөнхийлөгч Мустафа Кемал Ататүрк Турк хэлээ араб үсэг-ээс латин үсэг буюу цагаан толгой руу шилжих болсноо зарлажээ. Ингээд 1928 оноос 8 (a, ı, u, o, e, i, ü, ö) эгшиг, 21 (p, b, f, v, t, d, s, ş, z, j, ç, c, m, n, l, r, y, k, g, h, ğ) гийгүүлэгч, бүгд 29 үсэгтэй латин цагаан толгой хэрэглэдэг болжээ.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. "Världens 100 största språk 2007"

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]