Vandebo
Vandebo | |
Vandebo хамтлаг тайзан дээр | |
Ерөнхий мэдээлэл | |
---|---|
Тайзны нэр | Vandebo |
Жинхэнэ нэр | Энхжамц,Эрдэнэболд |
Төрсөн газар | Дархан |
Яс үндэс | Монгол |
Ажил үйл | Хамтлаг |
Өндөр | 181см,171см |
Vandebo (Монголоор: Вандэбо[1]) нь 2017 оны 6-р сарын 22-нд Дархан хотод байгуулагдсан хоёр хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг. 2017 онд анхны уран бүтээл “Адил биш” дуугаа Vande-гийн гэрийн студид бичиж цацсанаар олон нийтэд танигдаж эхэлсэн. Түүнээс хойш Опозит хамтлагийн Энэрэлийн Belucci Records болон Monstar Production-той хамтран уран бүтээлүүдээ гаргаж байна. Vandebo хамтлаг бүх дуугаа өөрсдийн гэрийн студид бичдэг. 2018 оны 12-р сарын 8-нд, "Мөнхөд21" дебут цомгоо 11 дуутайгаар Belucci Records-с гаргасан.[2] Энэ цомогт хамтлагийн хит дуунууд болох "18 Savage", "Галт тэрэг" багтсан. Хоёр дахь цомгоо хамтлагийн нэрээр "The Vandebo" 2019 оны 9-р сарын 29-нд нийт 28 дуутайгаар "Monstar Production"-оос гаргасан.[3] Энэхүү цомогт нь "Унана", "Намайг тоо" зэрэг дуунууд нь орсон байдаг. Vandebo-гийн 3 дахь цомог #БАЯРЛАЛАА 2020-оны 6-р сарын 23-нд 11 дуутайгаар "Monstar Production"-оос гарсан. Энэхүү цомогт "Буруугүй" , "Too deep" , "Сүүн зам" зэрэг дуунууд нь орсон байдаг.2023 оны 6-р сарын 4-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд "Зуны Зугаа" тоглолтоо хийсэн.
Хамтлаг бүтсэн түүх
Ebo дуу зохиохоос гадна хувийн гэр студитэй, захиалгаар хоолой бичиж янзалж өгдөг байсан. Vande зохиосон дуугаа бичүүлэхээр Ebo-той анх танилцаж байв. Vande-гийн гэрт тэд эхнийхээ дууг бичихэд Ebo-д Vande-гийн зохиосон дуу таалагдаж, уг дууг хамтдаа дуулсан түүхтэй. Түүнээс хойш тэд хамтдаа хоёр цомог гаргаж, бүрэн хэмжээний гурван тоглолт амжилттай зохион байгуулаад байна.
Гишүүдийн танилцуулга
Vande
Шаравжамцын Энхжамц нь Монгол улсын Дархан-Уул аймгийн Дархан хотод 1999 оны 3-р сарын 15нд төрсөн. "Дархан-Элит" сургуульд дунд анги хүртлээ суралцаад, ахлах ангиа Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн лицей сургуулийг төгсөж, одоогоор ШУТИС-ийн салбар Мэдээлэл, Холбооны технологийн сургуульд "Системийн аюулгүй байдал" чиглэлээр суралцаж байгаа.
Бага насаа өвөө Ванган, эмээ Дэжид нар дээр өнгөрөөсөн бөгөөд түүний тайзны нэр "Vande" өвөө эмээгийн нэрнээс үүсэлтэй.
Ebo
Болдын Эрдэнэболд нь 1998 оны 4 сарын 4нд Монгол улсын Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн. Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуульд дунд ангиа дүүргэж, ахлах ангиа Нийслэлийн 52-р сургуульд суралцан төгссөн. Одоогоор ШУТИС-ийн салбар Механик тээврийн сургуульд "Механикийн инженер" мэргэжлээр сурч төгссөн байна. Тайзны нэр болох Ebo нь өөрийн бүтэн нэрийн товчлол юм.