Jump to content

Опозит

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Opozit нь Монголын хоёр гишүүнтэй хип хоп хамтлаг бөгөөд 2004 онд байгуулагдсан. Хамтлагийн нэр нь “Opposite” буюу “эсрэгцэл” гэсэн утгатай. Үндсэн гишүүд нь Г.Энэрэл (Bilucci) болон А.Гантулга (Tugal) нар юм.[1]

Opozit
Талбар Мэдээлэл
Хамтлагийн гишүүд А.Гантулга, Г.Энэрэл
Төрсөн газар Улаанбаатар, Монгол
Үндэс угсаа 🇲🇳
Мэргэжил Реппер, Дуу бичлэгийн продюсер, Жүжигчин
Уран бүтээлээ эхэлсэн 2004 он
Алдартай дуунууд Хамгийн сайхан нь, Гэгээн цагаан өглөө

2004 оны 1 сарын 4-с хойш уран бүтээлээ одоог хүртэл туурьваж байгаа аль хэзээний 20н настай хамтлаг юм. Хамтлагийн 2 гишүүн бэлтгэл ангиасаа эхэлж нэг ангид хамт сурсан найзууд бөгөөд, хамтлагийн нэрээ тухайн үеийн Ruff Ryders-д харьяалагддаг байсан Drag-On гэх rapper-ийн анхны цомог болох “Opposite of H2O” нэрнээс санаа авсан гэдэг. Анх хамтлаг болоод удаагүй байхад нь B production-аас санал тавьснаар тус продакшнд харьяалагдах болсон ба Sho гэсэн нэртэйгээр уран бүтээлээ гаргаж байсан. Гэвч Энэрэл, Гантулга хоёр цаашид өөрсдөө бие даан уран бүтээлээ хийхээр шийдэж B production-тай хамтын ажиллагаагаа дуусгасан байна. Опозит хамтлагт анх дөрвөн гишүүн байсан ба үүнд Bilucci /Энэрэл/, Лигро /Оргил/ , Тугал /Гантулга/, A.K.A Одко гэсэн гишүүд байсан байна. Одоогоор Лигро /Оргил/, A.K.A Одко хоёр нь уран бүтээлээ завсарласан ч Энэрэл, Гантулга хоёр уран бүтээлээ үргэлжлүүлэн хийж байгаа юм. Сүүлд Г.Энэрэл, А.Гантулга нар үлдсэн. Тэд олон уран бүтээл гаргаж, 2025 оны 6-р сард 20 жилийн ойн тоглолтоо “Болор цом” нэртэйгээр зохион байгуулсан.

Алдартай уран бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Хамгийн сайхан нь
  • Дандаа дэндүү даам
  • нээх тийм гоё байдаг да тэ
  • Чиний төлөө бүхнийг хийнэ
  • 1R70
  • Хурим
  • Гэгээн цагаан өглөө
  • Метроны буудлын утасны бүхээг
  • Г.Энэрэл (Bilucci)
  • А.Гантулга (Tugal)
  1. StaR, Only. "Opozit хамтлагын түүх". Татаж авсан: 2025-07-13.