Jump to content

Хашбаатарын Цагаанбаатар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хашбаатарын Цагаанбаатар
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо (1984-03-19) 3 сарын 19, 1984 (42 настай)
МэргэжилЖүдочин
Өндөр1.72 м (5 фут 8 инч)
Спорт
УлсМонгол
СпортЖүдо, Самбо
Жингийн ангилал‍–‍60 кг, ‍–‍66 кг, ‍–‍73 кг
Амжилт болон цол
Олимпын наадамBronze (2004)
ДАШТGold (2009)
Азийн АШТ.Gold (2003, 2005, 2006)
Үндэсний шигшээ1 (2005, 2011)
Медалийн хураангуй
 Монгол улсыг төлөөлөн
Эрэгтэйчүүдийн жүдо
Олимпын наадам
Хүрэл медаль – гуравдугаар байр 2004 Афин ‍–‍60 кг
Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн
Алтан медаль – нэгдүгээр байр 2009 Роттердам ‍–‍66 кг
Хүрэл медаль – гуравдугаар байр 2010 Токио ‍–‍66 кг
Хүрэл медаль – гуравдугаар байр 2015 Астана Эрэгтэйчүүдийн баг
Азийн наадам
Алтан медаль – нэгдүгээр байр 2006 Доха ‍–‍66 кг
Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн
Алтан медаль – нэгдүгээр байр 2003 Чэжү ‍–‍60 кг
Алтан медаль – нэгдүгээр байр 2005 Ташкент ‍–‍66 кг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр 2007 Кувейт Хот ‍–‍66 кг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр 2008 Чэжү ‍–‍66 кг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр 2011 Абу-Даби ‍–‍66 кг
Хүрэл медаль – гуравдугаар байр 2004 Алматы ‍–‍60 кг
Дэлхийн Мастер
Алтан медаль – нэгдүгээр байр 2011 Баку ‍–‍66 кг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр 2012 Алматы ‍–‍66 кг
Хүрэл медаль – гуравдугаар байр 2013 Тюмень ‍–‍73 кг
Жүдогийн Их Дуулга
Алтан медаль – нэгдүгээр байр 2009 Москва ‍–‍66 кг
Алтан медаль – нэгдүгээр байр 2013 Парис ‍–‍73 кг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр 2009 Рио-де-Жанейро ‍–‍66 кг
Хүрэл медаль – гуравдугаар байр 2010 Парис ‍–‍66 кг
Хүрэл медаль – гуравдугаар байр 2010 Токио ‍–‍66 кг
Хүрэл медаль – гуравдугаар байр 2011 Tokyo ‍–‍66 кг
Хүрэл медаль – гуравдугаар байр 2012 Парис ‍–‍66 кг
Хүрэл медаль – гуравдугаар байр 2012 Tokyo ‍–‍73 кг
IJF Гранпри
Алтан медаль – нэгдүгээр байр 2010 Дюссельдорф ‍–‍66 кг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр 2012 Дюссельдорф ‍–‍66 кг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр 2013 Улаанбаатар ‍–‍73 кг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр 2014 Ташкент ‍–‍73 кг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр 2014 Улаанбаатар ‍–‍73 кг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр 2015 Загреб ‍–‍73 кг
Хүрэл медаль – гуравдугаар байр 2011 Амстердам ‍–‍66 кг
Хүрэл медаль – гуравдугаар байр 2013 Алматы ‍–‍73 кг
Хүрэл медаль – гуравдугаар байр 2013 Ташкент ‍–‍73 кг
Хүрэл медаль – гуравдугаар байр 2014 Астана ‍–‍73 кг
Хүрэл медаль – гуравдугаар байр 2014 Будапешт ‍–‍73 кг
Азийн залуучуудын АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байр 2003 Макао ‍–‍66 кг
Дэлхийн Оюутны Зуны Спортын Наадамд
Хүрэл медаль – гуравдугаар байр 2003 Чэжү ‍–‍60 кг
Зүүн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн
Алтан медаль – нэгдүгээр байр 2006 Улаанбаатар ‍–‍66 кг
Эрэгтэйчүүдийн самбо
Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн
Алтан медаль – нэгдүгээр байр 2005 Астана ‍–‍68 кг
Алтан медаль – нэгдүгээр байр 2009 Салоники ‍–‍68 кг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр 2013 Санкт-Петербург ‍–‍74 кг
Хүрэл медаль – гуравдугаар байр 2003 Санкт-Петербург ‍–‍62 кг
Гадаад мэдээллийн сан
IJF192
JudoInside.com31201
Шинэчлэгдсэн огноо: 2023 оны 5 сарын 30

Хашбаатарын Цагаанбаатар ᠬᠠᠰᠪᠠᠭᠠᠳᠤᠷ
 ᠤᠨ
ᠴᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠳᠤᠷ
(1984 оны 3 сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн) -нь Монголын жүдоч. Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар цолтой, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Самбо бөхийн дэлхийн хошой аварга. Монгол Улсын оны шилдэг тамирчны "Бөртэ чоно" цомыг гурван удаа (2004, 2006, 2009) хүртсэн.

Хашбаатарын хоёрдугаар хүү болон 1984 онд төрсөн. Түүнийг 2 настай байхад нт эцэг нь нас барж эх Наранцэцэг хоёр хүүхдийнхээ хамт Дархан хот руу нүүжээ. Эх нь Балжинням гэж хүнтэй сууж Цагаанбаатарын хойд эцэг болжээ.

Х.Цагаанбаатар 1990 онд Дархан хотын нэгдүгээр дунд сургуульд элсэн суралцсан байна.

1995 онд сургуулийн биеийн тамирын залуухан багш Ганбат чөлөөт бөхийн секц хичээллүүлэхээр шийдэж хорь гаруй хөвгүүнийг шилж, сонгож авахад Х.Цагаанбаатар орсон байна.

Аварга Биеийн Тамирын Дээд Сургуулийг төгссөн. 2004 оны Афины олимпоос 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн, 2009 оны дэлхийн аварга (тэр үед олимпын жүдо хөлд орох ба гараараа хөлийг авч шидэх мэхээр олимпын чөлөөт бөхтэй их төстэй байсан) [1], 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт тамирчин.

2023 оны 1-р сард албан ёсоор зодог тайлсан байна.

  • Олимп, хүрэл медаль. 2004 он, Афин, Грек
  • Дэлхийн АШТ, анхны алтан медаль эх орондоо авчирсан. 2009 он, Роттердам, Нидерланд
  • Азийн наадам, алтан медаль. 2006 он, Доха, Катар
  • Азийн ААШТ, алтан медаль. 2005 он
  • Азийн ААШТ, алтан медаль. 2003 он, Чэжү, БНСУ
  • Зүүн Азийн аварга. 2006 он
  • Дэлхийн АШТ - хошой аварга (2005, 2009).

Улсын наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
  • Ардын хувьсгалын 81 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын заан Ёндонгийн Ишгэнд өвдөг шороодсон.
  • Ардын хувьсгалын 84 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат улсын начин Лхагвадоржийн Наранбаатарт өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат сумын заан Хулгарын Цэрэнвандангаар давж хоёрын даваанд Завхан аймгийн Яруу сумын харьяат аймгийн заан Ишжанцангийн Батсайханд өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат сумын заан Баянзулын Цэдэнсодномоор давж Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат аймгийн заан Энхтайваны Мөнхбатад өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2007 Дорноговь аймгийн баяр наадамд аймгийн арслан Ш.Жаргалсайханаар долоо давж түрүүлэн " Аймгийн арслан " цол хүртсэн. 128
2014 Дархан-Уул аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256
2019 Налайх хотын баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256

Түүний эхнэр нь мөн 2008 оны Бээжингийн олимпын гар бууны 25 метрийн төрлийн мөнгөн медальт, гавъяат тамирчин Отрядын Гүндэгмаа юм. Мөн тэрээр 6 олимпод дараалан оролцсон Монгол улсын анхны эмэгтэй тамирчин юм.

  1. World Judo Championships Kata Gatame Roll