Jump to content

Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Олимпын жүдогийн тэмцээнтэй хамтдаа олон улсын жүдогийн хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн болно. Тус тэмцээнийг олимпын бус жилүүдэд Олон Улсын Жүдогийн Холбооноос зохион байгуулдаг. Багийн тэмцээн 1994 оноос эхлэн зохиогдож буй. Эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1956 оноос эхлэлтэй бөгөөд тэмцээний журам цаг хугацааны туршид өөрчлөгдөж иржээ. Ирэх тэмцээн 2018 онд Азербайжаны Баку хотноо зохиогдоно.

Жүдогийн анхны дэлхийн аварга Нацүй Шоокичи, 1956 он

Анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы нийслэл Токио хотод болж, ганцхан нээлттэй ангилал буюу үнэмлэхүй жингийн аваргыг шалгаруулахад эзэн орны Нацүй Шоокичи түрүүлж, анхны дэлхийн аварга гэгдэн түүхэнд үлджээ. Тэрээр шигшээ барилдаанд нутаг нэгт Ёшимацү Ёшихиког ялсан байна. 2 дахь тэмцээн 2 жилийн дараа мөн л Токиод зохиогдоход япончууд бас эхний 2 байрыг эзэлсэн аж. 1961 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Японы хилийн дээсийг алхан Францын Парист зохиогдоход Нидерландын жүдоч Антон Геесинк өмнөх дэлхийн аварга Сонэ Коожиг ялж, анхны Япон биш дэлхийн аварга болжээ.

1965 онд жингийн 3 ангилал (-68 кг, -80 кг, +80 кг) нэмэгдсэн байна. 1964 оноос жүдо нь олимпын спорт болж, 1968 онд олимпийг өнжсөний дараа олимпын бүрэн эрхт гишүүн нь болон, дэлхийн өнцөг булан бүрт хөгжих болжээ.

Харин эмэгтэйчүүд дөнгөж 1980 оноос л аваргаа шалгаруулж эхэлсэн бөгөөд эхэндээ эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогддоггүй жил, сөөлжилж болдог байлаа. 1987 оноос эрэгтэй, эмэгтэй жүдочид нэг дор цугларч аваргаа шалгаруулах болсон билээ.

Монгол улс жүдогийн ДАШТ-д

[засварлах | кодоор засварлах]

Монгол улс жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 4 алт, 3 мөнгө, 12 хүрэл медаль хүртээд буй. Мөн багийн тэмцээнд эмэгтэй баг 1 мөнгө, 1 хүрэл, эрэгтэй баг 1 хүрэл медаль хүртсэн байна.

МедальБагийн байрНэрОнЗохиогдсон газарЖин
 Мөнгө12Одвогийн Балжинням1989 Югослав, Белградэр -95 кг
 Хүрэл12Дашгомбын Баттулга1989 Югослав, Белградэр -60 кг
 Хүрэл19Хишигбатын Эрдэнэт-Од2005 Египет, Каирэм -57 кг
 Алт7Хашбаатарын Цагаанбаатар2009 Нидерланд, Роттердамэр -66 кг
 Хүрэл16Хашбаатарын Цагаанбаатар2010 Япон, Токиоэр -66 кг
 Хүрэл16Мөнхбаатарын Бундмаа2010 Япон, Токиоэм -52 кг
 Алт6Мөнхбатын Уранцэцэг2013 Бразил, Рио-де-Жанейроэм -48 кг
 Мөнгө6Дашдаваагийн Амартүвшин2013 Бразил, Рио-де-Жанейроэр -60 кг
 Алт5Ганбатын Болдбаатар2014 Орос, Челябинскэр -60 кг
 Хүрэл 13 Доржсүрэнгийн Сумъяа 2015  Казахстан, Астана эм -57 кг
 Хүрэл 13 Сайнжаргалын Ням-Очир 2015  Казахстан, Астана эр -73 кг
 Хүрэл 13 Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа 2015  Казахстан, Астана эм -63 кг
 Хүрэл 4 Ганбатын Болдбаатар 2017  Унгар, Будапешт эр -60 кг
 Мөнгө 4 Мөнхбатын Уранцэцэг 2017  Унгар, Будапешт эм -48 кг
 Хүрэл 4 Ганбаатарын Одбаяр 2017  Унгар, Будапешт эр -73 кг
 Алт 4 Доржсүрэнгийн Сумъяа 2017  Унгар, Будапешт эм -57 кг
 Хүрэл 4 Балдоржийн Мөнгөнчимэг 2017  Унгар, Будапешт эм -63 кг
 Хүрэл 4 Найдангийн Түвшинбаяр 2017  Унгар, Будапешт эр +100 кг
 Хүрэл 14 Доржсүрэнгийн Сумъяа 2018  Азербайжан, Баку эм -57 кг
 Хүрэл 14 Лхагвасүрэнгийн Отгонбаатар 2018  Азербайжан, Баку эр -100 кг
 Хүрэл 14 Өлзийбаярын Дүүрэнбаяр 2018  Азербайжан, Баку эр +100 кг
 Хүрэл 18 Мөнхбатын Уранцэцэг 2019  Япон, Токио эм -48 кг
 Хүрэл 19 Мөнхбатын Уранцэцэг 2021  Унгар, Будапешт эм -48 кг
 Хүрэл 19 Ёндонпэрэнлэйн Басхүү 2021  Унгар, Будапешт эр -66 кг
 Мөнгө 5 Энхтайваны Ариунболд 2022 Узбекистан, Ташкент эр -60 кг
 Хүрэл 5 Лхагватогоогийн Энхрийлэн 2022 Узбекистан, Ташкент эм -57 кг
 Алт 5 Цэнд-Очирын Цогтбаатар 2022 Узбекистан, Ташкент эр -73 кг


МедальОнТөрөлГишүүд
 Хүрэл2007 Бээжин, ХятадЭмэгтэй баг[1][2]48 кг Баасанхүүгийн Уранчимэг
52 кг Мөнхбаатарын Бундмаа
57 кг Хишигбатын Эрдэнэт-Од
63 кг Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа
70 кг Хүрэлдоржийн Батхишиг
78 кг Пүрэвжаргалын Лхамдэгд
+78 кг Доржготовын Цэрэнханд
 Мөнгө2014 Челябинск, ОХУЭмэгтэй баг48 кг Мөнхбатын Уранцэцэг
48 кг Галбадрахын Отгонцэцэг
52 кг Мөнхбаатарын Бундмаа
52 кг Адъяасамбуугийн Цолмон
57 кг Доржсүрэнгийн Сумъяа
63 кг Цэнд-Аюушийн Цэрэннадмид
63 кг Балдоржийн Мөнгөнчимэг
70 кг Цэнд-Аюушийн Наранжаргал
+70 кг Баттулгын Мөнхтуяа
 Хүрэл Астана, Казахстан Эрэгтэй баг

-66 кг Даваадоржийн Төмөрхүлэг
-66 кг Хашбаатарын Цагаанбаатар
-73 кг Ганбаатарын Одбаяр
-73 кг Сайнжаргалын Ням-Очир
-81 кг Отгонбаатарын Ууганбаатар
-90 кг Лхагвасүрэнгийн Отгонбаатар
+90 кг Баттулгын Тэмүүлэн
+90 кг Найдангийн Түвшинбаяр

Жингийн ангилал

[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй эмэгтэй тус бүр 7 жингийн ангилалд, нийт 14 аварга тодруулдаг. Мөн 2017 оноос холимог багийн төрөл албан ёсоор тэмцээний хөтөлбөрт багтсан.

Эрэгтэй
1956-196319651967-19751979-19971999-одоо
Үнэмлэхүй
(жингийн хязгаарлалтгүй)
Үнэмлэхүй
(жингийн хязгаарлалтгүй)
Хүнд жин
+80 кг
Хүнд жин
+93 кг
Хүнд жин
+95 кг
Хүнд жин
+100 кг
Хагас хүнд жин
-93 кг
Хагас хүнд жин
-95 кг
Хагас хүнд жин
-100 кг
Дунд жин
-80 кг
Дунд жин
-80 кг
Дунд жин
-86 кг
Дунд жин
-90 кг
Хагас дунд жин
-70 кг
Хагас дунд жин
-78 кг
Хагас дунд жин
-81 кг
Хөнгөн жин
-68 кг
Хөнгөн жин
-63 кг
Хөнгөн жин
-71 кг
Хөнгөн жин
-73 кг
Хагас хөнгөн жин
-65 кг
Хагас хөнгөн жин
-66 кг
Хэт хөнгөн жин
-60 кг
Эмэгтэй
1980-19971999-одоо
Үнэмлэхүй
(жингийн хязгаарлалтгүй)
Хүнд жин
+72 кг
Хүнд жин
+78 кг
Хагас хүнд жин
-72 кг
Хагас хүнд жин
-78 кг
Дунд жин
-66 кг
Дунд жин
-70 кг
Хагас дунд жин
-61 кг
Хагас дунд жин
-63 кг
Хөнгөн жин
-56 кг
Хөнгөн жин
-57 кг
Хагас хөнгөн жин
-52 кг
Хэт хөнгөн жин
-48 кг

Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Австрали, Антарктидаас бусад бүх тивд зохиогдож байсан.

Он Дугаар Зохион байгуулагч орон, хот Медалиар тэргүүлэгч
1956 I  Япон, Токио  Япон
1958 II  Япон, Токио  Япон
1961 III  Франц, Парис  Нидерланд
1965 IV  Бразил, Рио де Жанейро  Япон
1967 V  Америкийн Нэгдсэн Улс, Солт-Лэйк Сити  Япон
1969 VI  Мексик, Мехико  Япон
1971 VII  Баруун Герман, Людвигсхафен  Япон
1973 VIII  Швейцар, Лозанн  Япон
1975 IX  Австри, Вена  Япон
1977 Цуцлагдсан
1979 XI  Франц, Парис  Япон
1981 XII  Нидерланд, Маастрихт  Япон
1983 XIII  Зөвлөлт Холбоот Улс, Москва  Япон
1985 XIV  Өмнөд Солонгос, Сөүл  Япон
Он Дугаар Зохион байгуулагч орон, хот Медалиар тэргүүлэгч
1980 I  Америкийн Нэгдсэн Улс, Нью-Йорк  Австри
1982 II  Франц, Парис  Франц
1984 III  Австри, Вена  Бельги
1986 IV  Нидерланд, Маастрихт  Нэгдсэн Хаант Улс
Он Дугаар Зохион байгуулагч орон, хот Медалиар тэргүүлэгч
1987 XV  Баруун Герман, Эссен  Япон
1989 XVI  Югослав, Белград  Япон
1991 XVII  Испани, Барселона  Япон
1993 XVIII  Канад, Хамильтон  Япон
1995 XIX  Япон, Чиба  Япон
1997 XX  Франц, Парис  Япон
1999 XXI  Нэгдсэн Хаант Улс, Бирмингем  Япон
2001 XXII  Герман, Мюнхен  Япон
2003 XXIII  Япон, Осака  Япон
2005 XXIV  Египет, Каир  Япон
2007 XXV  Бразил, Рио де Жанейро  Япон
2009 XXVI  Нидерланд, Роттердам  Япон
2010 XXVII  Япон, Токио  Япон
2011 XXVIII  Франц, Парис  Франц
2013 XXIX  Бразил, Рио-де-Жанейро  Япон
2014 XXX  Орос, Челябинск  Япон
2015 XXXI  Казахстан, Астана  Япон
2017 XXXII  Унгар, Будапешт  Япон
2018 XXXIII  Азербайжан, Баку

Бүх цаг үеийн медалийн хүснэгт

[засварлах | кодоор засварлах]

2021 оны зургаадугаар сарын 28-ы байдлаар:

 Байр  Улс орон Алт Мөнгө Хүрэл Бүгд
1 Япон157101105363
2 Франц563776169
3 Өмнөд Солонгос29106099
4 Куба18223878
5 Хятад18121747
6 Нэгдсэн Хаант Улс16183266
7 Нидерланд15215187
8 Герман  Зүүн Герман хамт132471108
9 Зөвлөлт Холбоот Улс11133357
10 Бельги9142043
11 Орос8184066
12 Бразил7153254
13 Гүрж6112138
14 Польш642333
15 Итали581730
16 Умард Солонгос55818
17 Испани4101226
18 Америкийн Нэгдсэн Улс481729
19 Монгол441927
20 Австри42915
21 Украин341118
22 Грек3227
23 Иран3058
24 Колумби3036
25 Унгар261623
26 Португал25613
27 Казахстан25512
28 Израил24511
29 Узбекистан23813
30 Канад22812
31 Аргентин2215
32 Чех2046
33 Азербайжан161320
34 Словени15814
35 Серби1135
36 Косово1045
37 Тунис1034
38 Югослав1026
39 Венесуэл1001
39 Хорват1001
41 Румын04913
42 Турк03811
43 Австрали0336
44 Эстони0314
45 Беларусь0279
46 Египет0235
46 Швейцар0235
48 Чехословак0213
48 Швед0213
50 Болгар0134
50 Молдав0134
52 Норвеги0112
 Алжир0112
 Пуэрто Рико0112
55 Монтенегро0101
56 Арабын Нэгдсэн Эмират Улс0022
56 Финланд0011
 Шинэ Зеланд0011
 Хятадын Тайбэй0011
 Латви0011
 Литва0011
 Армени0011
 Тажикистан0011
 Босни ба Херцеговин0011
Нийт4314318621324
Ангилал Эрэгтэй Эмэгтэй
Хамгийн олон удаа түрүүлсэн
Хамгийн олон медальтай
Хамгийн залуу дэлхийн аварга

Жүдогийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1994 онд гараагаа эхэлж, 2006 он хүртэл 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг байв. 2007 оноос хойш жил бүр зохиогдох болсон тус тэмцээнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлж оролцсон жүдочид зодоглохгүй байх нь элбэг. Багийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй хоёр төрөлд эрэгтэй 60, +100, эмэгтэй 48, +78 жингүүдийг хасч эрэгтэй 60 кг - +90 кг,эмэгтэй 52 кг - +70 кг гэсэн тус бүр 5 жингийн ангиллаар өрсөлддөг. Уг тэмцээнд медаль авсан багийн бүх жингийн тамирчдад тэмцээнд оролцсон эсэхээс үл хамааран медаль гардуулдаг байна.

Он Байршил Эрэгтэй Эмэгтэй
Алт Мөнгө Хүрэл Алт Мөнгө Хүрэл
1994  Франц, Парис  Франц  Нэгдсэн Хаант Улс  Япон
 Орос
эмэгтэйчүүдийн тэмцээн зохиогдоогүй
1998  Беларусь, Минск  Япон  Бразил  Орос
 Франц
 Куба  Франц  Бельги
 Хятад
2002  Швейцар, Базель  Япон  Гүрж  Франц  Япон  Куба  Итали
2006  Франц, Парис  Гүрж  Орос  Франц  Франц  Куба  Япон
2007  Хятад, Бээжин  Япон  Бразил  Хятад
 Өмнөд Солонгос
 Хятад  Куба  Орос
 Монгол
2008  Япон, Токио  Гүрж  Узбекистан  Орос
 Бразил
 Япон  Франц  Хятад
 Герман
2010  Турк, Анталья  Япон  Бразил  Орос
 Өмнөд Солонгос
 Нидерланд  Герман  Япон
 Турк
2011  Франц, Парис  Франц  Бразил  Өмнөд Солонгос
 Япон
 Франц  Япон  Герман
 Куба
2012  Бразил, Сальвадор, Бахиа  Орос  Япон  Бразил
 Гүрж
 Япон  Хятад  Бразил
 Куба
2013  Бразил, Рио-де-Жанейро  Гүрж  Орос  Герман
 Япон
 Япон  Бразил  Куба
 Франц
2014

 Орос, Челябинск

 Япон  Орос  Герман
 Гүрж
 Франц  Монгол  Герман
 Япон
2015

 Казахстан, Астана

 Япон  Өмнөд Солонгос  Гүрж
 Монгол
 Япон  Польш  Герман
 Орос

Видео бичлэгүүд

[засварлах | кодоор засварлах]
  1. "intjudo.eu". Эх хувилбараас архивласан: 2013-10-18. Татаж авсан: 2014-05-05.
  2. judoinside.com