Jump to content

Мөнхбаатарын Бундмаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мөнхбаатарын Бундмаа
тамирчны тухай
Төрсөн өдөр1985 оны 9 сарын 4 (1985-09-04) (39 настай)
Төрсөн газарМонгол улсын Өвөрхангай
аймгийн Хархорин сум
ҮндэстэнМонгол үндэстэн
Улс, орон Монгол (МУ)
Тамир, спортэмэгтэй жүдо

Мөнхбаатарын Бундмаа (1985 оны 9-р сарын 4-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн) нь Монгол Улсын гавьяат тамирчин. Жүдо бөхийн 52 кг жинд барилддаг шигшээ багийн жүдоч юм.

Дэлхийн АШТ-ий хүрэл, Азийн наадмын хошой мөнгө, Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл, Зүүн Азийн АШТ-ий хүрэл медальтай, Универсиад наадмын аварга. 2008 оны Бээжингийн Олимпод оролцсон.

2011 оны 6 сарын 1-ний байдлаар Олон Улсын Жүдогийн Холбооны чансаагаар -52 кг-ийн жиндээ 1040 оноогоор Дэлхийд 3-рт эрэмблэгдэж байв.

Хонгконгийн шигшээ багт урилгаар ажиллаж байсан.

Тэрээр Бунд, Бундан гэж хоёр ихэр ахтай. 2000 оноос жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн байна.


Stub icon

Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.