Барселон
Испани улсын хоёрдугаар их хот, саятан хот, орны төв
Ciudad de Barcelona
Ciutat de Barcelona Барселон хот
| ||||||||||||||||||||||||||
Барселон (кат. Barcelona [bəɾsəˈɫonə], исп. Barcelona [baɾθeˈlona]) — Испани улсын Каталони орны засаг захиргааны төв, 1 сая 600 мянган хүнтэй, 100 км² газар нутагтай хот.[1] Барселон хотыг агуулсан Барселон аймаг хотоосоо 70 дахин том газар, 3 дахин олон оршин суугчтай. Үүнээс 3 сая нь Барселон ба түүний эргэн тойронд буюу Барселон хотын бөөгнөрөлд оршин суудаг.
Хөлбөмбөгийн «Барселона», «Эспаньол», сагсан бөмбөгийн «Барселона» зэрэг баг хотынхоо нэрийг өндөрт өргөж явдаг. Мөн 1992 оны зуны олимпын XXV наадам Барселонд болж, 170 орны 9356 тамирчин 286 багц медалийн төлөө өрсөлдөж байжээ.
Аялал жуулчлал[засварлах | кодоор засварлах]
Барселон хот нь зуны олимп зохион байгуулснаас хойш дэлхийн аялал жуулчлалын хараанд өртөж 1990 онд 1,7 сая ирдэг байсан гадны жуулчид 2012 онд 7,4 саяд хүрч хотын хүн амаас 5 дахин давжээ. Аялал жуулчлал Барселонд багагүй орлогын эх үүсвэр болж хотын хөгжилд нэмэр болсон боловч сүүлийн жилүүдэд ялангуяа Европын жуулчид хотын иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан архидах, танхайрах, хог тарих байдал газар авч иргэдийн дургүйцлийг төрүүлэх болсон байна. 2014 оны зун хэсэг итали жуулчин залуус хотоор нүцгэн огт хувцасгүй явж танхайрсан нь Барселончуудын тэвчээрийг зад тавихад хүргэж иргэд олон зуугаараа босч жагсжээ. [2] Мөн Европын Жуулчлалын байгууллагаас гаргасан анхааруулгаар Барселон хот нь европын хамгийн их халаасны хулгайтай хотоор 2012 онд тодорчээ.[3] Барселоны дараа Парис, Лондон хотууд халаасны хулгайн гэмт хэргээрээ жагсчээ.[4] [5]
Газарзүй[засварлах | кодоор засварлах]
Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]
Барселон | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Барселон
|
Зураг[засварлах | кодоор засварлах]
-
Алс эгц дээрээс харсан зураг
-
Каталон орны соёлын музей
-
Камп Ноу цэнгэлдэх хүрээлэн
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

![]() |
Wiktionary: Барселон – Энэ үгийг тайлбар толиос харна уу |