2014 оны жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
2014 оны жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2014 оны 8-р сарын 25-31-нд ОХУ-ын Челябинск хотын Трактор мөсөн ордонд зохиогдсон. Оролцогч орон тус бүр жингийн эрэгтэй 7, эмэгтэй 7, нийт 14 ангилалд бүгд 18 тамирчин оролцуулах эрхтэй, гэхдээ нэг жинд хоёроос олонгүй тамирчин оролцуулах ёстой байв. Тус тэмцээнд 118 улсын 712 тамирчин оролцжээ.
Зохион байгуулах газрыг сонгосон нь
[засварлах | кодоор засварлах]Уг тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө анх Азербайжан, Оросын Холбооны Улс, Өмнөд Солонгос, Арабын Нэгдсэн Эмират Улс болон Америкийн Нэгдсэн Улс Олон Улсын Жүдогийн Холбоонд ханджээ. 2012 оны 10-р сарын 2-нд ОХУ-д эрх олгосон. Тус улс өмнө нь, хуучнаар ЗХУ-ын үед зөвхөн эрэгтэйчүүд оролцсон 1983 оны жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Москва хотод, 2011 оны жүдогийн үнэмлэхүй ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Тюмень хотноо хүлээн авч байсан түүхтэй.[1] Энэ удаад 2012 оны жүдогийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг Челябинск хотдоо амжилттай зохион байгуулсан нь эрх авахад сайнаар нөлөөлжээ.[1]


Ингээд 2012 оны 12 сарын 17-нд Москва хотын Ритц-Карлтон зочид буудалд, ОУЖХ-ны ерөнхийлөгч Мариус Вицер, Челябинск мужийн захирагч Михаил Юревич болон Оросын Жүдогийн Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд Европын Жүдогийн Холбооны тэргүүн Сергей Соловейчик нар тус ДАШТ-ийг зохион явуулах гэрээнд гарын үсэг зурсан.[2][3]
Ордон
[засварлах | кодоор засварлах]
Тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан Трактор мөсөн ордон 7,500 суудалтай.[4]
Бэлгэдэл
[засварлах | кодоор засварлах]Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлгэдэл нь Жорик (Георгий гэдэг нэрийн өхөөрдсөн дуудлага) хэмээх бамбар байв. Жорикийг 2012 оны жүдогийн Европын аварга шалгаруулах тэмцээний өмнө нууц санал хураалтаар шалгаруулсан аж.[5]
Лого
[засварлах | кодоор засварлах]Тус ДАШТ-ий лого нь суурийг нь улаан туузаар ороосон хөх-цагаан тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд өнгө нь Оросын төрийн далбааны өнгөтэй ижил юм. Мөн silhouette]] of taken from a photo on the cover of the book Владимир Путинтай цуг жүдо сурцгаая номын хавтсан дээрх Владимир Путины гэрэл зургийн силуэт дүрслэгдсэн байна.[6]
Шагналын сан
[засварлах | кодоор засварлах]Тус тэмцээний шагналын сан $300,000 байв. Хувийн ангиллын ялагчид тус бүр $6,000 (Жүдочид өөрт нь $4,800, дасгалжуулагчид нь $1,200), дэд аваргууд $4,000 (жүдочид $3,200, дасгалжуулагчид $800), хүрэл медальтнууд $2,000 (тус бүр $1,600, $400) хүртжээ. Мөн эрэгтэй, эмэгтэй шилдэг жүдочид $2,000-р шагнуулсан.
Багийн тэмцээний ялагчид $25,000 (жүдочид $20,000, дасгалжуулагч нар $5,000), дэд аваргууд $15,000 (тус бүр $12,000, $3,000), хүрэл медальтнууд $5,000 (тус бүр $4,000, $1,000) хүртсэн байна.[7]
Дүрэм
[засварлах | кодоор засварлах]
ОУЖХ сонгодог жүдогийн уламжлалыг сэргээн, самбо зэрэг бөхийн бусад төрлөөс ялгарах онцлогоо тодруулахын тулд дүрмийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд 2014 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэ дүрэм тус тэмцээнд мөрдөгджээ. 2010 оны дүрмээр босоо байрлалд гараараа бүснээс доогуур барьц авахыг хязгаарласан байсан бол шинэ дүрмээр бүрмөсөн хориглож, зөрчвөл тэмцээнээс хасах хүртэл шийтгэл оноох болсон. Мөн барилдааныг удаашруулахыг хязгаарлаж, оноогоо хамгаалж идэвхгүй барилдахыг хориглов. Түүнчлэн цэвэр ялалт (иппон)-ын нөхцөлийг чангатгаж, илүү хүчтэй, хурдан, нисэлттэйгээр ууцаар нь унгасан тохиолдолд өгөх болжээ. Мөн барилдааны өмнө өрсөлдөгчид гар барьж мэндчилэхийг хориглож, зөвхөн мэхийж мэндчилэх ёстой болсон. Нэмэлт цагийг хугацаагүй болгож, шүүгчдийн санал (хантэй)-ээр ялалтыг шийдвэрлэх явдлыг халсан.[8]
Медалиуд
[засварлах | кодоор засварлах]Медалийн хүснэгт
[засварлах | кодоор засварлах]Байр | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
---|---|---|---|---|---|
1 | ![]() |
5 | 2 | 4 | 11 |
2 | ![]() |
3 | 1 | 4 | 8 |
4 | ![]() |
1 | 1 | 2 | 4 |
![]() |
1 | 1 | 2 | 4 | |
5 | ![]() |
1 | 1 | 0 | 2 |
6 | ![]() |
1 | 0 | 3 | 4 |
7 | ![]() |
1 | 0 | 0 | 1 |
![]() |
1 | 0 | 0 | 1 | |
![]() |
1 | 0 | 0 | 1 | |
Олон Улсын Жүдогийн ХолбооA | 1 | 0 | 0 | 1 | |
11 | ![]() |
0 | 3 | 6 | 9 |
12 | ![]() |
0 | 1 | 0 | 1 |
![]() |
0 | 1 | 0 | 1 | |
![]() |
0 | 1 | 0 | 1 | |
![]() |
0 | 1 | 0 | 1 | |
![]() |
0 | 1 | 0 | 1 | |
![]() |
0 | 1 | 0 | 1 | |
![]() |
0 | 1 | 0 | 1 | |
19 | ![]() |
0 | 0 | 3 | 3 |
20 | ![]() |
0 | 0 | 2 | 2 |
![]() |
0 | 0 | 2 | 2 | |
21 | ![]() |
0 | 0 | 1 | 1 |
![]() |
0 | 0 | 1 | 1 | |
![]() |
0 | 0 | 1 | 1 | |
![]() |
0 | 0 | 1 | 1 | |
Нийт | 16 | 16 | 32 | 64 |
Эрэгтэй медальтнууд
[засварлах | кодоор засварлах]Жин | Алт | Мөнгө | Хүрэл |
Хэт хөнгөн жин (60 кг) |
Ганбатын Болдбаатар![]() |
Беслан Мудранов![]() |
Амиран Папинашвили![]() |
Такато Наохиса![]() | |||
Хагас хөнгөн жин (66 кг) |
Эбинүма Масаши![]() |
Михаил Пулаев![]() |
Георгий Зантарайя![]() |
Камал Хан-Магомедов![]() | |||
Хөнгөн жин (73 кг) |
Накая Рики![]() |
Хон Күк-хён![]() |
Виктор Сквортов![]() |
Муса Могушков![]() | |||
Хагас дунд жин (81 кг) |
Автандил Чрикишвили![]() |
Антуан Валуа-Фортье![]() |
Лоик Пьетри![]() |
Иван Нифонтов![]() | |||
Дунд жин (90 кг) |
Илиас Илиадис![]() |
Тот Криштиан![]() |
Варлам Липартелиани![]() |
Кирилл Вопросов![]() | |||
Хагас хүнд жин (100 кг) |
Лукаш Крпалек![]() |
Хосе Арментерос![]() |
Иван Ремаренко![]() |
Карл-Рихард Фрай![]() | |||
Хүнд жин (+100 кг) |
Тедди Ринер![]() |
Шичинохэ Рюү![]() |
Ренат Саидов![]() |
Рафаэль Сильва![]() | |||
Баг |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Эмэгтэй медальтнууд
[засварлах | кодоор засварлах]Жин | Алт | Мөнгө | Хүрэл |
Хэт хөнгөн жин (48 кг) |
Кондо Ами![]() |
Паула Парето![]() |
Амандин Бушар![]() |
Мариа Селиа Лаборде![]() | |||
Хагас хөнгөн жин (52 кг) |
Майлинда Келменди Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)A |
Андрееа Читу![]() |
Эрика Миранда![]() |
Наталья Кузютина![]() | |||
Хөнгөн жин (57 kg) |
Үдака Наэ![]() |
Тельма Монтейро![]() |
Санне Верхаген![]() |
Отомн Павиа![]() | |||
Хагас дунд жин (63 кг) |
Кларисс Агбегнену![]() |
Ярден Жерби![]() |
Таширо Микү![]() |
Тина Трстеняк![]() | |||
Дунд жин (70 кг) |
Юри Алвеар![]() |
Нүн-Ира Карэн![]() |
Оникс Кортес![]() |
Катарзина Клис![]() | |||
Хагас хүнд жин (78 кг) |
Майра Агуйар![]() |
Одри Чюмео![]() |
Кайла Харрисон![]() |
Анамари Веленшек![]() | |||
Хүнд жин (+78 кг) |
Идалис Ортис![]() |
Мариа Сюлен Алтеман![]() |
Тачимото Мэгүми![]() |
Эмили Андеол![]() | |||
Баг |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Оролцсон орнууд
[засварлах | кодоор засварлах]Зүүлт
[засварлах | кодоор засварлах]- A.^ 2013 оноос ялгаатай нь, Кельменди Косовогийн далбаан дор бус, Олон Улсын Жүдогийн Холбооны далбаан дор оролцжээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 "Челябинску доверили провести чемпионат мира по дзюдо". Урал-пресс-информ. Эх хувилбараас архивласан: 2014-05-19. Татаж авсан: 2015-12-11.
- ↑ "В Челябинске пройдет чемпионат мира по дзюдо 2014 года". stadium.ru.
- ↑ "International Judo Federation". intjudo.eu. Эх хувилбараас архивласан: 2014-05-19. Татаж авсан: 2015-12-11.
- ↑ "Чемпионат-2014". worldjudo2014.ru. Эх хувилбараас архивласан: 2014-05-17. Татаж авсан: 2015-12-11.
- ↑ "Челябинск "брендируют" к чемпионату мира по дзюдо". «Доступ» мэдээллийн агентлаг.
- ↑ "Чемпионат мира по дзюдо-2014 пройдет под знаком Путина". vipadvert.ru. Эх хувилбараас архивласан: 2014-12-06. Татаж авсан: 2015-12-11.
- ↑ "Новости". worldjudo2014.ru. Эх хувилбараас архивласан: 2015-11-21. Татаж авсан: 2015-12-11.
- ↑ "Обьявления: Изменения в правилах соревнований и требованиям к форме - Российское дзюдо :: Федерация дзюдо России". judo.ru. Эх хувилбараас архивласан: 2014-05-19. Татаж авсан: 2015-12-11.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]