Тина Трстеняк

Тина Трстеняк
тамирчны тухай
Бүтэн нэрTina Trstenjak → Тина Трстеняк
Төрсөн өдөр1990 оны 8 сарын 24 (1990-08-24) (33 настай)
Төрсөн газарЮгослав, Словени, Целе
Улс, оронСловениСловени Словени
Тамир, спортэмэгтэй жүдо
2018-01-10-ы байдлаар мэдээлэв.

Тина Трстеняк (1990 онд төрсөн) — Словенийн жүдочин. Олимп, дэлхийн аварга.

Тамирчин[засварлах | кодоор засварлах]

Тина Трстеняк жүдогийн 63 кг жинд өрсөлддөг.

2016 оны Рио-де-Жанейрын олимпод Кларисс Агбеньенуг ялж алтан медаль хүртсэн.

2015 оны ДАШТ-д Кларисс Агбеньенуг мөн ялж дэлхийн аварга болсон.

2014 оны ДАШТ-д Ярден Жербид ялагдсан ч дагаж барилдан хүрэл медаль зүүжээ.

2013 оны ДАШТ-д 5-р байр эзэлсэн.

Европын наадмын мөнгөн медаль, Европын АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай.

Хувь хүн[засварлах | кодоор засварлах]

Тина Трстеняк 1990 оны 8 сарын 24-нд Югослав улсын Словени орны Целе хотод төрсөн.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]