Jump to content

Цагааннуур сум (Сэлэнгэ)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цагааннуур сум
ᠴᠠᠭᠠᠨᠨᠠᠭᠤᠷᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Сэлэнгэ
Газар нутаг
  Нийт3,814.72 км2 (1,472.87 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 5,088
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Цагааннуур (монгол бичгээр ᠴᠠᠭᠠᠨᠨᠠᠭᠤᠷ ᠰᠤᠮᠤ чаганнагур суму) нь Сэлэнгэ аймгийн сум юм.

Цагааннуур сум нь Сүхбаатар хотоос 82 км зайтай оршдог. Сэлэнгэ аймгийн баруун хойт хэсэгт Цагааннуур сум нь хойд талаараа Түшиг, зүүн талаараа Сүхбаатар сум, зүүн урд талаараа Зүүнбүрэн сум, урд талаараа Хушаат сум, баруун талаараа Булган аймгийн Сэлэнгэ сумтай хиллэн оршино.Газар тариалан өндөр хөгжсөн бүс нутаг. 1970-аад оны үед "Найрамдал" САА нэртэйгээр байгуулагдаж одоог хүртэл энд энэ чиглэлийн бизнес үргэлжсээр байна. Монголд 2 байдаг цахилгаанжсан ферм энд байдаг. Жинхэнэ сүүний чиглэлийн талын улаан, сементал зэрэг үйлдэрийн үнээнүүд бий. Засаг захиргааны хувьд 3 багтай, 2519 өрхтэй, 6457 хүн амтай, нийт 381472.0 мянган га нутаг дэвсгэртэй. Тус сум жилдээ 30-50 мянган тонн үр тариа хураан авч, Сэлэнгэ аймгийн ургацын 40 гаруй хувь, Сэлэнгэ аймгийн ургацын 30 гаруй хувийг бэлтгэдэг сум. Мөн жилдээ 12.5-15.0 мянган тонн хадлан тэжээл бэлтгэж, 25-40 мянган тонн төмс, хүнсний ногоо, 170-200 тонн ХАА-н гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг том сум.