Сайхан сум (Сэлэнгэ)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Сайхан сум нь Сэлэнгэ аймгийн сум юм. Сумын төв нь Хөтөл хот болно.

Түүх[засварлах | edit source]

Сайхан сум нь 1976 онд атрын 2-р аяныг хэрэгжүүлэх үед байгуулагдсан. Тухайн үед сумын төв нь Номгон (одоогийн сумын төв Хөтөлөөс зүүн хойд зүгт 14 км зайд) байжээ. 1977 оноос сум, сангийн аж ахуйг нэгтгэх шийдвэр гарч, Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дарга нь сангийн аж ахуйг зэрэг удирдаж байсан байна. Анхны дарга нь Нацагийн Пэрэнлэй бөгөөд 1990 он хүртэл тасралтгүй удирдсан юм. 1990-өөд оноос зах зээл гарч Номгон сангийн аж ахуй хувьчлагдсан ба хэд хэдэн ХХК болжээ. Одоо сумын төв нь аж үйлдвэрийн томоохон хот болох Хөтөл хот билээ. Тус сумаас БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цолыг тариаланч Самбуу хүртсэн байна. Номгон САА-ын ерөнхий агроном Ш.Мардаан 2007 онд Монгол улсын гавъяат агромомич цолоор, 2009 онд хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнагдсан нь Сайхан сумын хуучин төв болох Номгон тосгон нь Монголын орчин үеийн газар тариалангийн хөгжилд ихээхэн хувьд нэмэрээ оруулж буй томоохон төв болон хөгжиж байгаагийн баталгаа юм.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум нь Атар газар эзэмших 2 дахь аянаар 1976 онд үндсэн сууриа тавьсан.Номгон сангийн аж ахуйг түшиглэн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдйин 1977 оны 03-р сарын 26-ний өдрийн 64-р зарилгаар байгуулагдсан юм.

Сайхан сумын Ардын Депутатын Хурлын анхдугаар чуулган 1977 оны 04-р сарын 17-ны өдөр хуралдаж сумын АДХ-ын депутат 25 хүний бүрэн эрхийг баталж сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааг байгуулж анхны даргаар Нацагийн Пэрэнлэй орлогч даргаар Өнөрийн Цогтбаяр, нарийн бичгийн даргаар Санзайн Бадарч нар сонгоджээ.

Сайхан сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны анхны бичиг баримтыг намын үүргийн нарийн бичгийн дарга Ш.Бизъя, сумын САА-н дарга Н.Пэрэнлэй, орлогч дарга Ө.Цогтбаяр нар боловсруулсан байна.

1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаар нийгэм хууль эрх зүйн хуучин системийг бүрэн халж Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн байгууллага өөрчлөх татан буулгаж, түүний удирдлагын тогтолцоог шинэчлэн тогтоосон асуудлыг шийдвэрлэсний дагуусумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа татан буугдаж , Сумын Засаг даргын Тамгын газар байгуулагджээ.

Сумын анхны Засаг даргаар Сүхий Цэдэн-Иш томилогдож орлогч даргаар О.Буянаа, Тамгын газрын даргаар н.Баасан нар ажиллаж байсан.

Монгол Улсын Их хурлын 1994 оны 35-р тогтоолоор Дархан хотын Хөтөл хороог Сайхан суманд нэгтгэснээр сум нь үйлдвэр хөдөө аж ахуй хосолсон томоохон Засаг захиргааны нэгжболсон юм.

Хөтөл хот нь ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжаар 1982 оны 06-р сарын 26-ны үндэс сууриа тавьсан, соёл урлаг эрүүл мэнд дэд салбар сайн хөгжсөн , сүүлийн үеийн томоохон төв болсон байна.Дархан хотын Хөтөл хороо нь 1984 оны 03-р сарын 14-нд АДХ-ын депутат 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр анхны чуулган хуралдаж , АДХГЗ-г байгуулж, ЦШХК-ний дарга бөгөөд АДХ-ын болон Гүйцэтгэх захиргааны анхын даргыг Цэндийн Сампилноров хавсран гүйцэтгэн ажиллаж байжээ.1989 онд Дархан хотын Хөтөл хороог ЦШХК-ний харъяанаас гаргаж Төрийн захиргааны анхан шатны нэгж Хөтөл хорооны АДХГЗ-г бий болгосон.Ингээд анхны даргаар Батын Баттулга, орлогч даргаар Дистэй Бат-Өлзий, нарийн бичгийн даргаар Хүнийхүүгийн Оюунтуяа, ерөнхий нягтлан бодогчоор Дамбын Гарьдрагчаа нар ажиллаж байсан.

Монгол Улсын УИХ-ын 1994 оны 53-р тогтоолоор Засаг захиргааны нэгжийг өөрчлөн Засгийн газрын 128 дугаар тогтоолын 5 дугаар заалтаар аймгийн зэрэглэлтэй Сэлэнгэ аймгийн Хөтөл хот буюухотын захирагчийн албыг байгуулсан.Ингээд Хөтөл хотын захирагчийн сонгууль болж анхны хотын захирагчаар Чимэдийн Цэрэнтогтох сонгогджээ.

1999 оны УИХ-ын 22 дугаар тогтоолоор Сайхан сумын төвийг Хөтөл хотод шилжүүлж, 07-р сараас Сумын Засаг даргын Тамгын газар Хөтөл хотод нүүж үйл ажиллагаагаа явуулж байсан байна.

Сайхан сум нь 2018 оны байдлаар нийт 2704 өрхийн 9417 хүн амтай бөгөөд үүнээс Хөтөл 1-р багт-2839, Гавшгай 2-р багт-4622, Номгон 3-р багт-1956 хүн амьдарч байна. Нийт 93147 тоо толгой малтай сум юм.

СУМЫН БЭЛЭГ ТЭМДЭГ:

Бэлэг тэмдгийн хамгийн гадна талын ногоон хүрээ нь ган гачиггүй байх тухай бэлгэдсэн бөгөөд зүүн дээд хэсгийн буудайг дүрсэлсэн ба газар тариалангийн голлох бүс, баруун дээд хэсэг нь барилгын материалын үйлдвэрлэлийн бүс болох тухай харуулж тэдгээрийн дунд чандмань эрдэнэ байрлуулсан нь газар тариалан, үйлдвэрлэл хослон хөгжиж, ард иргэдийн амьдралыг тэтгэж, элбэг дэлбэг байх тухай бэлгэджээ.

Дундах дэвсгэр хэсэг дээр алсаас сүндэрлэх цементийн үйлдвэрлэл, түүн доторх дамжлага, нэгжүүдийн тасралтгүй байдлыг бэлгэдэн харуулсан бөгөөд түүнийг буудайн хөвөө хязгааргүй талбай дээр байрлуулан харуулсан байна.

СУМЫН ЕРӨНХИЙ ЗОРИЛТ:

Тус сум нь “Аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй дэд бүтэц, үндэсний эрүүл хүнс, үйлдвэрлэлтээрээ аймаг болон улсдаа тэргүүлэх, төрийн байгууллагаас иргэддээ үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг ил тод нээлттэй болгох, нутгийн удирдлагын байгууллагын бүтцийг оновчтой зохион байгуулах” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Гадаад дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж, шинэ техник технологийг нутагшуулах;
  • Үйлдвэр, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжиж,  ажилгүйдлийг бууруулах:

СУМЫН ОНЦЛОГ:

  • 1980-аад онд илгээлт өвөртлөн ирсэн нутаг нутгийн залуучуудаас бүрдсэн бөгөөд төв зам, төмөр зам дагуу байрлах, дэд бүтэц сайтай, газар тариалан, үйлдвэрлэл хослон хөгжсөн онцлогтой Сэлэнгэ аймгийн баруун бүсийн 5 сумдын төв юм.

Газарзүйн онцлог. Далайн төвшнээс дээш 700-1500 м өргөгдсөн.Физик газарзүйн хувьд Хангайн уулархаг мужийн 1-р мужид оршино. Орхон, Хараа голын ай савд багтдаг. Хойноосоо урагшаа сунаж тогтсон хэлбэртэй. Баруун хойд талдаа Хушаат, баруун талаараа Сант, баруун урд талаараа Орхон, зүүн урд талаараа Баянгол, зүүн талаараа Дархан-Уул аймагтай тус тус хиллэдэг.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу эрчимжсэн мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

ГАЗАР НУТАГ:

Нийт газар нутгийн хэмжээ 131187 га.

Зориулалт Хэмжээ /га/ Нийт талбайд эзлэх хувь
Хөдөө аж ахуйн газар 119470,72 91,07
Ойн сан бүхий газар 6160 4,7
Усан сан бүхий газар 249 0,19
Тусгай хэрэгцээний газар 1262,45 0,96
Тосгон, суурингийн газар 2643,54 2,01
Дэд бүтцийн газар 1401,29 1,07

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум нь Атар газар эзэмших 2 дахь аянаар 1976 онд үндсэн сууриа тавьсан. Номгон сангийн аж ахуйг түшиглэн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдйин 1977 оны 03-р сарын 26-ний өдрийн 64-р зарлигаар байгуулагдсан.

1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаар Сумын Засаг даргын Тамгын газар байгуулагджээ.

Сайхан сумын ЗДТГазар нь 8 алба, тасгийн хэмжээнд ..... төрийн албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд Номгон тосгоны захирагчийн албанд ... төрийн албан хаагч ажиллаж байна.

ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЭЦ

Зам тээвэр: Сумын газар нутаг дээгүүр улсын чанартай хатуу хучилттай зам Дархан- Эрдэнэтийн чиглэлийн 44км, хотын төвдөө орон нутгийн өмчийн хатуу хучилттай 2,4 км зам, 2-р баг хүртэл шороон зам, Номгон 3-р багт 1,4 км сайжруулсан хөрсөн зам ашиглагддаг.

Цахилгаан хангамж: Сум нь 1983 онд ашиглалтанд орсон Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээний харъяа төвийн эрчим хүчний системд холбогдсон. Орхон сумаас Номгон 3-р багийн чиглэлтэй 110/23,8/10квт-ийн дэд станцтай.26 ажилтан албан хаагчтай.

ЗДТГазрын албан хаагчид төрийн үйлчилгээг ард иргэддээ “Хүлээж биш, хүрч үйлчлэх”-ийг эрхэм зорилго болгон ажиллаж байна.

ДУЛААН ХАНГАМЖ:

Сумын төвд “Цемент Шохой” ХХК-ны харъяа босоо халаагуурт 3 зуух бүхий 20 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станц ажилладаг бөгөөд Номгон 3-р багт 1 дулааны уурын зуух ажиллаж байна.

ОРОН СУУЦНЫ ХАНГАМЖ:

Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 1310 айлын 28 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм.

ХҮН АМ:

Хүн ам, өрхийн тоо

Насны бүлэг Бүгд Эрэгтэй Эмэгтэй
0-5 нас 1154 612 542
6-18 нас 2066 1043 1023
19-59 нас 5329 2883 2446
60 ба түүнээс дээш нас 476 192 314
Бүгд 9325 4730 4595

Хүн амын нас хүйсийн бүтцээр авч үзвэл нийт хүн амд эрэгтэйчүүдийн эзлэх хувь 50,7 эмэгтэйчүүдийн эзлэх хувь 49,3, 0-16 насны хүүхэд  2866 буюу 26,6%, 17-59 насны хүн 5970 ба 64,1%, 60-аас дээш насны хүмүүс 476 ба 5,1 хувийг тус тус эзэлж байна.

         

Сумын хэмжээгээр хагас өнчин хүүхэд 156, бүтэн өнчин 5, өрх толгойлсон хүүхэдтэй гэр бүлгүй хүн 161 байгаа ба үүнээс 76 нь гурав хүртлэх хүүхэдтэй өрх байна.

211 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд нийт дүнгийн 45,9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

2016 оноос сумын Засаг даргаар О.Буянаа ажиллаж байгаа бөгөөд 2018 онд Сэлэнгэ аймгийн Тэргүүний сумаар шалгарсан амжилтт үзүүлжээ.

сайхан сум нь Хөтөл 1-р баг, Гавшгай 2-р баг, Номгон 3-р баг гэсэн 3 багтай. Баг бүрт багийн Засаг дарга, Нийгмийн ажилтан ажиллаж иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна.