Ерөө сум

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Ерөө сум
ᠶᠢᠷᠦᠭᠡ ᠰᠤᠮᠤ
сум
Улс, орон Монгол улс Монгол (МУ)
Дээд нутаг Mn coa selenge aimag 1999.svg Сэлэнгэ аймаг
Доод нутаг
(3 баг)
1. Тавин
2. Буурагчин
3. Бугант
Сумын төв Тавин
Газар нутаг 8203.51 км²
Хүн ам (2011) 6,752 хүн
Шуудан-дугаар 43010
Хаяа залгаа
газар, нутаг
Алтанбулаг, ↑ Хүдэр,
Жавхлант, ↗ Хиагт,
Хонгор, ↙ Мандал,
Өмнөдэлгэр,
Эрдэнэ, ↘ Мөнгөнморьт,

Ерөө нь Сэлэнгэ аймгийн сум юм. Сумын төвөөс зүүн урагш 66 км зайд Бугант тосгон оршино. Ерөө сумын төвийг Тавин гэдэг.

Түүх[засварлах | edit source]

Ерөө сум 1924 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошууны Хүдрийн “Бэлчир” гэдэг газар Галттай нэртэйгээр 240 өрх, 2039 хүн амтай Буриад иргэдийн хүсэлтээр байгуулагджээ. Түүнээс хойш сумын төвийг 1925 онд Карников тосгонд, 1953 онд одоогийн Тавинд шилжүүлжээ. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1931 оны 5 дугаар тогтоолоор Ерөө гэгдэх болов. 1933 онд 596 өрх, 2100 хүн, 23.5 мянган малтай байжээ. Ерөө сумын нутагт 1924 онд Буриад хошууны бага сургууль, харилцан туслалцах хоршооны салбар /1930/, хүний бага эмчийн салбар /1935/, холбооны салбар /1937/, хорих газар /1941/ байрлаж байв. Тус сумаас 1971 онд одоогийн Хүдэр сум, 1976 онд Жавхлант сум тус тус бие даан Засаг захиргааны нэгж болон салсан түүхтэй.

Газарзүй[засварлах | edit source]

Сэлэнгэ аймгийн Ерөө сум нь баруун урд хэсгээрээ Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, урд хэсгээрээ Төв аймгийн Мөнгөнморьт сумтай, зүүн урд хэсгээрээ Хэнтий аймаг, зүүн хэсгээрээ Орос улстай, хойд талаараа Хүдэр, Алтанбулаг сумдтай, баруун талаараа Дархан-Уул, болон Жавхлант сумтай хиллэн оршдог.

Хүмүүс[засварлах | edit source]

  • Н.Бямбацогт - Хөдөө аж ахуйн салбараас төрсөн анхны хөдөлмөрийн баатар
  • М.Алтангэрэл - Хөдөө аж ахуйн салбараас төрсөн хөдөлмөрийн баатар

Н.Лхамсүрэн - Хөдөө аж ахуйн анхны доктор цолтон