Орхонтуул сум
Appearance
Орхонтуул сум
ᠣᠷᠬᠤᠨᠲᠤᠤᠯᠠᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Сэлэнгэ |
Байгуулагдсан | 1931 он |
Газар нутаг | |
• Нийт | 2,940.83 км2 (1,135.46 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 3,799 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Орхонтуул нь Сэлэнгэ аймгийн сум юм. Шар-Ус, Баянцогт, Хонгор овоо гэсэн 3 багийн 3640 өөл хүн амтай.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум нь МЭӨ III - МЭ I зууны үед Монгол нутагт оршин тогтнож байсан Умард Хүннү, МЭ IV - МЭ VI зууны үед Жужан гүрний төв хэсэг байсан бөгөөд түүнээс хойш Их Монгол Улсын үед Өгэдэйн улсын зүүн хязгаар нутаг, Манж улсын үед Халхын Түшээт хан аймгийн Ахай бэйсийн хошуу, Богд хаант Монгол Улсын үед Түшээт хан аймгийн Ахай гүний хошуу, 1921-1931 онд Богд хан уул аймгийн Булган ширээ уулын хошуу, 1931 онд Сэлэнгэ аймаг байгуулагдахад Орхонтуул сум болжээ.