Барилгын материал

Заарбрюкэн дэх музейн шилэн фасадны дотор талаас харсан байдал
Дулаалга. Даацын ханатай барилгын гадна хананд эрдэс хөвөн дулаалга хийн, цементэн тэгшилгээ дээр хэмийн өөрчлөлтөөс болж цуурахаас хамгаалсан тор тавин, дахин тэгшилгээ хийгээд гадаргууг өнгөлсөн байдал
Шалны керамик хавтан
Дулаалгын хөвөн
Хонины ноосон дулаагын материал
Далдуу модны самрын хальсаар хийсэн дулаалгын материал
Явган хүний замд зориулсан бетон хавтан

Барилгын материал нь барилга ба байшинг барихад хэрэглэдэг үйлдвэрлэсэн материал болно. Хүмүүсийн хэрэглэсэн хамгийн анхны барилгын материалууд нь мод, байгалийн чулуу ба шавар юм.

Удиртгал[засварлах | кодоор засварлах]

Дийлэнх барилгын материалыг ихэнхдээ байгаль дахь унаган төрхөөр нь түүхий эд хэлбэрээр ашигладаггүй бөгөөд боловсруулж хэрэглэнэ. Жишээ нь, эдийн засгийн хувьд ашигтай ба боловсруулахад энгийн, шавар тоосго хийхэд хэрэглэх шавар нь анхдагч материал юм. Харин шохойн чулуу нь цемент үйлдвэрлэхэд хэрэглэгддэг ч бетоны нэг хэсэг гэдэг утгаараа барилгын материал болно. Тэгээд бетоноор барилгын хэсэглэл болох багана хийнэ.

Барилгын материалын хэрэглээ нь тухайн иргэншлийн технологийн түвшнээс хамаарна. Шинэ барилгын материалууд нь үргэлж архитектурт шинэ боломжуудыг нээдэг. Шилний технологийн хөгжилгүйгээр барилгын модернизм урсгал үүсэх боломжгүй байлаа.

Барилгын материал нь аливаа нэг барилгын хийцийг тодорхойлдог. Чулуугаар даацын ханатай хийцтэй барилга барьдаг бол, ган нь араг ясан хийцтэй барилгад тохирно.

Барилгын материал судлал нь барилгын материалын шинж чанар ба түүний хяналт, шалгалтыг судална. Барилгын материалын шинж чанар нь тодорхой бус эсвэл буруу барилгын материал хэрэглэх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөх, барилгыг гэмтэлд хүргэх гэх мэт сөрөг үр дагавартай.

Барилгын материал үйлдвэрлэгчид нь Барилгын техникийн институтэд өөрсдийн жороо хянуулах ёстой ч өнөө үед эрүүл мэндэд хортой барилгын материалууд байсаар байна. Шалгалтыг тухай бүрт явуулдаггүй ба жишээлбэл шинэ чигжээсний материалын зөвшөөрөл авах гэх мэтэд хийнэ. Герман Улсын байгаль орчны яамнаас барилгын материал дахь хорт бодисын хэмжээг хэтрүүлэхгүй байхыг санал болгодог ч барилгын материал үйлдвэрлэгчид нь өөрсдийн материалдаа шинжилгээ хийлгэх, олон нийтэд нийтлэхээс татгалздаг.[1]

Барилгын материалын ангилал[засварлах | кодоор засварлах]

Барилгын материалыг үндсэнд нь органик (жишээ нь: мод) ба органик бус гэж ангилна. Орчин үед органик бус барилгын материалыг түлхүү хэрэглэж байна. Үүнээс гадна дахин ашиглаж болох ба дахиж ашиглах боломжгүй барилгын материал (Хоёрдогч барилгын материал) гэж ангилдаг.

Байгалийн барилгын чулуу (Үйлдвэрлэсэн байгалийн чулуу)
Боржин · Галт уулын чулуулаг · Базальт · Элсэн чулуу · Алаг элсэн чулуу · Шохойн чулуу · Muschelkalk · Шифер · Гантиг · Граувакка
Хиймэл барилгын чулуу
Тоосго · Шатаасан тоосго · Тоосгон хавтан · Дээврийн керамик хавтан · Кальцит силикат · GGBFS · Бетонон тоосго · Хөнгөн бетон блок · Хүнд бетон блок · Нүхтэй бетон · Бетон чулуу · Дээврийн бетон чулуу · Керамзит · Шавар тоосго
Холбогч
Ангидрит холбогч · Барилгын шохой · Барилгын гипс · Цемент · Холимог холбогч · Өрлөгийн холбогч · Битум
Зуурмаг ба бетоны байгалийн ба хиймэл нэмэлтүүд
Элс · Том ширхэгт элс · Шаарга · Шатаасан замын хар · Устай шаарга · Керамзит · Хөөсөн шифер
Зуурмаг
Ханын зуурмаг · Өнгөлгөөний зуурмаг · Шалны зуурмаг · өнгөлгөөний хавтангийн цавуу
Бетон
Хөнгөн бетон · Энгийн бетон · Хүнд бетон · Төмөр бетон · Хүчитгэсэн бетон · Шилэн хөвөнтэй бетон · Шилэн хөвөнтэй төмөр бетон
Төмөр, ган
Барилгын ган · Торон арматур · Арматур · Хүчитгэсэн арматур · Ширэм · Двутавр
Төмрөөс бусад металлууд
Хөнгөнцагаан · Maгни · Хар тугалга · Олово · Цайр · Зэс
Мод
Барилгын мод · Ялтсан хавтан · Цавуутай саваа мод · Үет модон хавтан · Холтсон хавтан · OSB-хавтан · MDF-Хавтан · Үртсэн хавтан · Multiplex-Хавтан · Модны урт ялтас · Шахмал хавтан
Хиймэл материалууд (Хуванцар)
Ethylene- tetrafluoroethylene (ETFE) · Поливинилхлорид (PVC) · Полиэтилен (PE) · Полипропилен (PP) · Органик шил (PMMA) · Полистирол (PS) · Поливинилацетат (PVAC) · Поликарбонат (PC) · Полиамид (PA) · Polyisobutylen (PIB)
Реактопласт
Фенолформальдегидэн давирхай („Bakelit“, PF) · Карбамидоформальдегидэн давирхай · Mеламин · Полиэфир (UP) Эпоксидэн давирхай (EP)
Эластомер
Полиуретан (PUR) · Kaучук · Силикон · Aкрил
Дулаалгын материалууд
Олсон хөвөн · Модны урт ялтас (жишээ нь: Heraklith) · Үртсэн дулуулгын хавтан · Шилэн хөвөн · Эрдэс хөвөн дулаалгын материал · Хонины ноос · Хөөсөнцөр шил · Хөөсөнцөр материал · Үйс · Koкoсон мaтериал · Сүрэл · Перлит · Ноос · Полистирол · Кальцит силикат хавтан · Целлюлоз · Эрдэс хөвөн
Ус тусгаарлагч
Битум · Товруут ус тусгаарлагч
Шил
Шилэн хавтан · Хавтгай шил · Хэлбэржүүлсэн шил
Асфальт
Асфальт бетон · Цутгамал асфальт · Сайргатай асфальт · Байгалийн асфальт
Холбогч материалууд
Гипс картонон хавтан · Төмөр бетон · Шилэн хөвөнтэй бетон · Шилэн хөвөнтэй төмөр бетон · Biorock
Түүхэн барилгын материалууд
Шавар · Мод
Хуучирсан барилгын материалууд
Toрф · Чулуун нүүрсний давирхай
Эрүүл мэндэд хортой барилгын материалууд
Асбест · Хар тугалга (Хар тугалганы хордлого) · Замын хар

Ишлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Барилгын хуульч Барбара Гейтэй хийсэн ярилцлага, Rheinische Post 2010.03.26, Хуудас B3 [1][permanent dead link] PDF-Файл

Нэмж унших[засварлах | кодоор засварлах]

  • Manfred Hegger, Volker Auch-Schwelk, Matthias Fuchs, Thorsten Rosenkranz: Baustoff Atlas, Edition Detail/ Birkhäuser, München 2005, ISBN 3-7643-7272-9, Gegliedert nach Baustoffgruppen und Baustoffanwendungen, ist es das erste Standardwerk mit umfassenden Ökobilanzdaten für Baustoffe und Bauteilschichten.
  • Scholz: Baustoffkenntnis Werner Verlag, ISBN 3-8041-3451-3

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Герман:

Австри: