Jump to content

Товруут ус тусгаарлагч

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Товруут ус тусгаарлагчийн хананд хадах дараалал

Товруут ус тусгаарлагч нь аливаа байшингийн газар доорх хэсгийн дулаалгыг чийгнээс тусгаарласан хамгаалалтын үе юм. Барилгын суурийн нүхийг дүүргэх явцад гэмтэхээс хамгаалан товруут ус тусгаарлагчийн гадуур хамгаалалтын үе хийнэ. Товруут ус тусгаарлагчийн дотуур нь геодаавуугаар хийсэн утаслаг материал нэмж өгдөг. Хоёр товруут ус тусгаарлагчийг товруугүй захын хэсгээр амыг нь даруулж залгана.