Jump to content

Даацын ханатай хийц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Даацын ханатай барилга- улаанаар даацын ханыг харуулав.

Барилгын салбар дахь даацын ханатай хийцэд хана, хучилт гэх мэт орон зайг хучиж буй барилгын хэсэглэлүүд барилгын статикийн хувьд нэгэн зэрэг даацын хийцийн үүрэг гүйцэтгэнэ. Даацын хийцийн эсрэг хэлбэр нь араг ясан хийц юм.

Даацын ханатай хийцтэй барих нь

[засварлах | кодоор засварлах]

Хөндлөн даацын хийц нь даацын ханатай хийцийн нэг төрөл мөн.

Дундад зууны үед чулуун хийцтэй барилга барьж байсан нь мөн энэ төрлийн хийцэд хамаарна. Дараа дараагийн зуун жилүүдэд ихэвчлэн даацын хийцтэй барилгууд баригджээ.

Гангаар зөвхөн араг ясан хийцтэй барилга барих ба дараах материалуудыг ихэвчлэн даацын хийцэд хэрэглэдэг:

Даацын ханатай хийц мэргэжлийн салбар болох нь

[засварлах | кодоор засварлах]

Их ба дээд сургуулиудад даацын ханатай барилгын чиглэлээр сургалт судалгаа хийдэг.

Даацын ханатай барилга

[засварлах | кодоор засварлах]

Төмөр бетон ба өрлөгөн ханатай барилгыг ерөнхийд нь даацын ханатай барилга хэмээн барилгын хийц ба үл хөдлөх хөрөнгийн салбарт нэрлэнэ. Орон сууцны барилгын хувьд ханыг нь өрж ба төмөр бетоноор гүйцэтгэдэг. Тус хийцтэй барилгын хучилтыг төмөр бетон, хөнгөн бетон, нүхтэй бетон ба тоосгоор хийнэ.

Даацын ханатай барилгад бэлэн хэсэглэлүүдийг (шат, тагт, хучилт гэх мэт) мөн ашиглана. Орчин үед даацын хийцтэй барилгыг бүрэн угсардаг болжээ.

Гадна хана нь нэг, хоёр ба гурван үетэй байна. Даацын бус дотор ханыг хуурай ханатай хийж болдог.