OSB-хавтан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Том ширхэгтэй хавтанг шахалтанд оруулахын өмнөх байдал

Том ширхэгтэй үртсэн хавтан буюу OSB-хавтан (Oriented Strand Board) нь маш өндөр даралт болон температурт шахаж бэлтгэсэн байгалын гаралтай барилгын модон материал юм. OSB хавтангийн үйлвэрлэлийн технологи нь 95 хувийн модон материал болон 5 хувийн цавуу байхаар стандарчлан тооцоолдог. Хавтангийн давхрагыг зузаанаас нь хамааран харилцан адилгүй үйлдвэрлэнэ. Орчин үед OSB хавтангийн хамгийн их үйлдвэрлэлийг Канад болон АНУ-д хийж байна. Үйлдвэрлэлд 8-18 мм ийн хавтанг хамгийн нягт сайтай хийж болдог. Харин 28-25 мм зузаан хавтангийн нягт 600 кг/м.куб ээс дээш гарч чаддаггүй.

OSB хавтан нь энгийн фанер болон ДСП хавтантай харьцуулбал нягт, бат бөх чанартай бөгөөд ус даах чадвар өндөр байдаг. Мөн галд тэсвэртэй. Өөрөөр хэлбэл орчин үеийн технологийн дэвшилтэт аргаар үйлдвэрлэсэн шинэ хэлбэрийн ДСП хавтан гэж ойлгож болно.

Өндөр нягтралтай OSB хавтанг барилгад хана шал дээврийн өнгөлгөөнд хэрэглэдэг бол тавилгын үйлдвэрүүдэд бас өргөн ашиглана. OSB хавтанг ус даах чадвар болон нягтралаар нь 4 ангилдаг. MELAMINE цавуугаар бэхжүүлсэн OSB2 хавтан нь ус даах чадвар бага боловч үнэ хамд байдаг. Энэ төрлийн хавтанг дотор ханы өнгөлгөөнд ашигладаг. WBP цавуугаар бэхжүүлсэн OSB3 хавтан үнэтэй бөгөөд ус даах чадвар сайн байдаг тул гадна ханы өнгөлгөөнд ашиглана. Харин өндөр үнэтэй OSB4 хавтанг маш их чийглэг бүс нутагт өргөн хэрэглэх тул хуурай уур амьсгалтай Монгол улсад хэрэглэх нь онц шаардлаггүй юм.

OSB модон хавтан нь дулаан хадгалах чадвар өндөр бөгөөд дуу чимээ тусгаарлах чадвар сайн. Мөн зүсэж хөрөөдөхөд үйрч унадаггүй бөгөөд гадна үзэмж нь сайхан. Энэ хавтан нь хөнгөн чанартай бөгөөд нэг хавтан зузааны хэмжээнээсээ шалтгаалан 15-33 кг жинтэй байна.