Jump to content

Модернизм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Модернизм- ХIХ зуунд шинээр гарч ирсэн урлагийн нэг чиглэл юм. Модернизм буюу Модерн урлаг хэмээх нэр томьёоны талаар Америкийн болон Европын урлаг судлаачид өөр өөр үзэл бодолтой байдаг байна. Америкийн урлаг судлаачид 19-р зууны эхэн буюу классицизмаас эхлэсэн гэж, Европын урлаг судлаачид модерн урлагийг импрессионизмаас эхэлсэн гэж үздэг. ХХ зууны эхэн үед импрессионистуудын хийсэн урлагийн хувьсгалын үр дүнд [[[уран бүтээлч]]ид академик арга барилаас хөндийрч аль болохоор чөлөөтэй дүрслэл, сэтгэлдээ ойр дүр төрх өнгө аясыг урлагт гаргахыг зорьж байжээ. Британника толь бичигт “бусдад үзүүлж болох гоо зүйн чанартай эд зүйл, орчин, туршлагыг өөрийн ур чадвар, төсөөллөө ашиглан бүтээх” гэж тодорхойлсон байдаг. 1880-аад оны тонализм, симболизм, пост-импрессионизм, нео-импрессионизм зэрэг олон измүүдээс Модерн урлаг эхэлсэн. Модерн урлаг нь тэр үеийн дүрслэх урлаг, дуу хөгжим, утга зохиол, уран барилга болон хэрэглээний урлаг зэрэгт илүү тод илэрсэн байх ба шинжлэх ухаан, технологи, амьдралын дадлага туршлагаар дамжуулан хүний бүтээх, засан сайжруулах, орчноо бүтээн бий болгох хүч чадлыг эрхэмлэсэн соёлын хөдөлгөөн байсан гэж үздэг.Модерн урлаг нь уламжлалт урлаг, уран барилга, утга зохиол, шашин, сүсэг бишрэл, нийгмийн зохион байгуулалт, өдөр тутмын амьдралын хэв маяг нь үеэ өнгөрөөсөн гэж үзэж, хуучны уламжлалт сэтгэхүйг халж, өөрчлөлт, “одоо” үеэрээ амьдрах шинэ үзэл баримтлалыг зоримгоор уриалсан байна.