Керамзит
Керамзит нь хөнгөн ба сийрэг барилгын материал юм.
Үйлдвэрлэл
[засварлах | кодоор засварлах]Керамзитыг шавраас гаргаж авах ба шаврыг тээрэмдэн, цельсийн 1200 хэмд эргэдэг зууханд шатаана. Ингэснээр органик нэмэлт бодисууд нь шатан, 4- 5 дахин томрон, хөөж бөмбөлөг хэлбэртэй болдог.
Түүхээс
[засварлах | кодоор засварлах]Анх 1917 онд Америкийн Бирмингхэм хотын тоосгоны үйлдвэрт керамзит гаргаж авах оролдлого хийсэн байна. С. Ж. Хэйд нь тус материалыг нээжээ. Ур аргыг Дани улсад цааш нь хөгжүүлсэн байна. Нидерланд, Англи, Швед ба ОХУ удаалан үйлдвэрлэж эхэлжээ. 1955 оноос Германы Хэннштэдт хотод керамзитын үйлдвэр ажиллаж эхэлсэн байна.
Хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]Керамзит нь ойролцоогоор 40 мм хүртэл диаметртэй, дулаан сайн тусгаарладаг ба бараг өөгүй бөмбөлөг хэлбэртэй тул нэмж боловсруулалтгүй зуурмаг болон бетоны нэмэлт болгон ашиглана. Мөн хөнгөн бетон хийхэд хэрэглэдэг. 4 мм хүртэл ширхэгтэйг нь хана ба өнгөлгөөны зуурмагт ашиглана.
Керамзитыг цэцэрлэгжүүлэлтийн салбарт хөрс сайжруулалт, ногоон дээвэр, ба гидропоникт өргөн хэрэглэдэг. Ус ба шимт бодисуудыг сайн шингээдэг тул керамзитыг мөн цэцэгжүүлэлтэд тасалгааны цэцэг тарихад ашиглана.
Тусгай хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]Дээрх үндсэн хэрэглээнээс гадна керамзитыг доорх салбаруудад хэрэглэнэ:
- Агаар ба хий цэвэрлэх системд шүүлтүүр (хими) маягаар
- Бохир ус цэвэрлэх байгууламж ба шүүлтүүрийн зориулалтаар
- Биореакторт
- Микориза ургуулахад хөрсний нэмэлт болгон
- Урсгал ус цэвэршүүлэлтэд ба хөрсний цэвэршүүлэлтэд хорт бодисуудыг багасгадаг нянгуудыг үржүүлэхэд
- Борооны ус шингээлтэд
- Давсгүй хальтиргаанаас сэргийлэх бодис болгон
- Катализаторт
- Ханын өрлөгөнд тоосго маягаар
Нэмж унших
[засварлах | кодоор засварлах]Тус материалын түүхээс:
- Reinsdorf, S.: Leichtbeton, Bd. I: Leichtbeton aus porigen Zuschlagstoffen; VEB Verlag für Bauwesen, Berlin, 1961.
Уг материалын шинж чанарын талаар:
- Wesche, K.: Baustoffe für tragende Bauteile, Bd. 2: Beton, Mauerwerk; Bauverlag, Wiesbaden und Berlin, 3. Aufl. 1993; ISBN 3-7625-2681-8.