Микориза

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Олон мөөгүүд, жишээ нь, Amanita muscaria (зүүн дээд), модны үндэстэй эктомикоризаг (баруун дээд) үүсгэнэ. Арбускул микориза (зүүн доод) ургамалд маш элбэг тохиолддог, жишээ нь, улаан буудай (баруун доод).

Микориза (Эртний Грекμυκός, mykós - "мөөг" ба Эртний Грекριζα, riza - "үндэс",[1] англ. mycorrhizae, mycorrhizas) нь мөөг ба судаслаг ургамлын үндэс хоорондын симбиоз холбоо.[2] Микоризагийн үед (харилцан үйлчлэлийн хувьд), мөөг нь тээгч ургамалын үндсийг колончлох ба арбускул микоризагийн мөөгөнцөрүүд (АММ эсвэл АМ) нь ургамлын эсийн дотор, эктомикоризагийн мөөгөнцөрүүд нь эсийн гадна оршино. Тэд хөрсний амьдрал ба хөрсний химийн чухал бүрэлдхүүн хэсгүүд юм. Микориза харилцаа нь ихэвчлэн мутуал, зарим тохиолдолд сул патоген байдаг.

Микоризагийн төрлүүд[засварлах | edit source]

Микориза нь ерөнхийдөө эктомикориза ба эндомикриза гэсэн хоёр янз байдаг. Эктомикоризагийн үед мөөгний гиф нь үндэсний эс рүү нэвтэрдэггүй бол, эндомикризагийн үед, гиф нь эс рүү нэвчиж, эсийн мембраны дотогш орно.[3][4] arbuscular, ericoid, orchid mycorrhiza зэрэг нь эндомикриза бол, arbutoid mycorrhizas нь эктомикориза юм. Monotropoid өөр тусдаа микориза.

Эх сурвалж[засварлах | edit source]

  1. Frank, A. B. (1885). "Über die auf Würzelsymbiose beruhende Ehrnährung gewisser Bäum durch unterirdische Pilze" (in de). Berichte der Deutschen Botanischen Gesellschaft 3: 128–145.
  2. Kirk, P. M. (2001). Ainsworth and Bisby’s Dictionary of the Fungi, 9th, Wallingford, UK: CAB International. 
  3. Harley, J.L. and S.E. Smith 1983. Mycorrhizal symbiosis (1st ed.). Academic Press, London.
  4. Allen, Michael F. 1991. The ecology of mycorrhizae. Cambridge University Press, Cambridge.

Гадаад холболт[засварлах | edit source]