Аргаль

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Аргаль
Argali Stuffed specimen.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 NT.svg
Ховордох дөхсөн (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Салаа туурайтан
Овог: Bovidae
Дэд овог: Caprinae
Төрөл: Ovis
Зүйл: O. ammon
Латин нэр
Ovis ammon
(Карл Линней, 1758)

Аргаль нь Төв Азийн (Гималайн нуруу, Төвд, Алтайн нуруу) уулархаг, өндөр бүс нутгаар амьдардаг хамгийн том зэрлэг хонь юм. Өндөр нь 120 см, 140 кг хүртэл жинтэй байх ба биеийн урт 1.8 м хүрнэ. Эр нь маш том угалзалсан эвэртэй бөгөөд 190 см хүртэл урт байдаг аж. Эм нь бас эвэртэй ч жижигхэн байна.

Аргаль, угалз бол хонины зэрлэг өвөг бөгөөд өдгөө дэлхийд ховордсон амьтны нэг юм.

Аргаль Ховд аймгийн Цамбагарав, Байтагийн уул, Мянган угалзтын нуруу, Увсын Хархираа, Түргэний уулс, Говь-Алтайн Хар азарга, Хантайширын нуруу, Бурхан буудай уул, Хангай, Хэнтийн  нурууны салбар уулсаар элбэг тархан амьдардаг зэрлэг хонь юм.

Биеийн ерөнхий төрхөөр Монгол хоньтой адил, төстэй боловч байгалийн нөхцөлд зохицож хөл нь өндөр нарийхан цэгцгэр, үс, ноос нь тачир, ширүүн, годгор жижиг сүүлтэй болжээ.

Эр нь том, эм нь арай багавтар биетэй, эрийг нь угалз, эмийг нь аргаль гэнэ. Угалзын эвэр нь сүрлэг том бөгөөд нэг биш удаа олон улсын яармаг үзэсгэлэнгээс эврийнхээ урт, бүдүүний хэмжээгээр алтан медаль авч байсан түүхтэй.

Угалзын биеийн жин нь 200 кг, Цээжний өргөн нь 115-120 см, Эврийн урт нь 160-180 см, түүнээс ч урт байх нь буй. Аргал нь таана, багалуур, хялгана, элбэгтэй уулын бэл, толгод, хад асгатай уулаар голлон бэлчээрлэдэг. Аргаль нь долоон сар орчим хээлээ тээж, 4,5 дугаар сард хургалах бөгөөд ихэрлэх нь нэн ховор. Мах нь монгол хониныхтой ойролцоо, амт чанар сайтай. Манай улсад хийморилог сайхан амьтны нэг аргаль угалз мөн бөгөөд дархан цаазтай болгож төрийн бодлогоор аргаль угалзын тоо толгойг өсгөхийг зорьж байна.