Монгол Улсын Засгийн газар
Ерөнхий Сайд Ням-Осорын Учралын тэргүүлж буй Монгол Улсын Засгийн Газрын өнөөгийн бүрэлдэхүүн нь 2026 оны 3-р сарын 16 нд хаврын чуулган нээсний[1] дараа 3-р сарын 27 нд ерөнхий сайд Гомбожавын Занданшатар өөрийн хүсэлтээр огцрох[2] өргөдлөө өгч, энэ өдөртөө багтаж УИХ-ын чуулганаар огцрохыг хуралд оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжиж[2] огцруулан, 3-р сарын 29 нд МАН-ын бага хурлаар намын дарга Ням-Осорын Учралыг ерөнхий сайдад нэр дэвшүүлж[3], 3-р сарын 30-ний өдрийн УИХ-ын хуралдаанд оролцсон 107 гишүүний 88 нь буюу 82.2 хувийн саналаар Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжив.[4]
Бүрэн эрх
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Засгийн Газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
- Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;
- Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх;
- Салбарын ба салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;
- Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;
- Төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;
- Улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах;
- Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
- Төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх;
- Улсын Их Хуралтай зөвшилцөж дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах.
Бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]Тэргүүлэгчид[5]
[засварлах | кодоор засварлах]| Албан тушаал | Нэр | Нам, эвсэл |
|---|---|---|
| Монгол Улсын Ерөнхий сайд | Ням-Осорын Учрал | МАН |
| Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд | Жадамбаагийн Энхбаяр | МАН |
| Онцгой байдлын алба хариуцсан Шадар Сайд | Нямтайширын Номтойбаяр | ҮЭ |
| Худалдан авах, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн хариуцсан Шадар Сайд | Тогмидын Доржханд | ХҮН |
| Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга | Баттөмөрийн Энхбаяр | МАН |
Яамдын сайд нар[5]
[засварлах | кодоор засварлах]- Жич: УИХ-ын гишүүнээр давхар ажилладаг нэрсийг тодруулав.
Үе үеийн Засгийн газрууд
[засварлах | кодоор засварлах]- Дашийн Бямбасүрэнгийн Засгийн газар (1990 оны 9 сарын 11 - 1992 оны 7 сарын 21)
- Пунцагийн Жасрайн Засгийн газар (1992 оны 7 сарын 21 - 1996 оны 7 сарын 19)
- Мэндсайханы Энхсайханы Засгийн газар (1996 оны 7 сарын 19 - 1998 оны 4 сарын 23)
- Цахиагийн Элбэгдоржийн Засгийн газар (1998 оны 4 сарын 23 - 1998 оны 12 сарын 9)
- Жанлавын Наранцацралтын Засгийн газар (1998 оны 12 сарын 9 - 1999 оны 7 сарын 22)
- Ринчиннямын Амаржаргалын Засгийн газар (1999 оны 7 сарын 30 - 2000 оны 7 сарын 26)
- Намбарын Энхбаярын Засгийн газар (2000 оны 7 сарын 26 - 2004 оны 8 сарын 20)
- Цахиагийн Элбэгдоржийн Засгийн газар (2004 оны 8 сарын 20 - 2006 оны 1 сарын 13)
- Миегомбын Энхболдын Засгийн газар (2006 оны 1 сарын 25 - 2007 оны 11 сарын 22)
- Санжаагийн Баярын Засгийн газар (2007 оны 11 сарын 22 - 2009 оны 10 сарын 29)
- Сүхбаатарын Батболдын Засгийн газар (2009 оны 10 сарын 29 - 2012 оны 8 сарын 10)
- Норовын Алтанхуягийн Засгийн газар (2012 оны 8 сарын 10 - 2014 оны 11 сарын 5)
- Чимэдийн Сайханбилэгийн Засгийн газар (2014 оны 11 сарын 21 - 2016 оны 7 сарын 7)
- Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газар (2016 оны 7 сарын 7 - 2017 оны 10 сарын 4)
- Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газар (2017 оны 10 сарын 4 - 2021 оны 1 сарын 27)
- Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн Засгийн газар (2021 оны 1 сарын 27 - 2025 оны 6-р сарын 3)
- Гомбожавын Занданшатарын Засгийн газар (2025 оны 6 сарын 18 - 2025 оны 10 сарын 17)
- Ням-Осорын Учралын Засгийн газар (2026 оны 4-р сарын 4 - одоо хүртэл)
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ iKon.mn, А. Ням-Өлзий (2026-03-16). "Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2026-04-06.
- 1 2 iKon.mn, Н. Эрхбаяр (2026-03-27). "Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд өгчээ". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2026-04-06.
- ↑ iKon.mn, А. Ням-Өлзий (2026-03-29). "МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг 99.7 хувийн саналаар дэмжив". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2026-04-06.
- ↑ iKon.mn, А. Ням-Өлзий (2026-03-30). "Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2026-04-06.
- 1 2 iKon.mn, А. Ням-Өлзий (2026-04-03). "ТАНИЛЦ: Ерөнхий сайд Н.Учралын зурсан танхимын бүрэлдэхүүн". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2026-04-06.