Jump to content

Нямжавын Уртнасан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нямжавын Уртнасан
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Албан тушаал хашсан
2021 оны 1 сарын 29 – 2022 оны 1 сарын 18
Ерөнхий сайдЛувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
ӨмнөхДаваажанцангийн Сарангэрэл
ДараахБат-Өлзийн Бат-Эрдэнэ
Хувийн мэдээлэл
Төрсөн1975 он
Улс төрийн намМонгол Ардын Нам
Төгссөн сургуульМУИС, Сэтгүүл зүйн бакалавр
МэргэжилСэтгүүлч

Нямжавын Уртнасан (1975 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн) нь 2021 оны 1 сарын 29-нөөс 2022 оны 1 сарын 18-нд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажилласан сэтгүүлч, улс төрч юм.

  • 1993 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль,
  • 1994-1998 онд МУИС-ийг Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн.
  • 2002-2003 онд Япон улсын Токүшима хотын JRT TV (Japan Radio Television) телевизэд сэтгүүлчийн мэргэжлийн дадлага,
  • 2005 онд ХБНГУ-ын Deutsche Welle (DW TV) телевизэд мэргэжил дээшлүүлэх сургалт,
  • 2008-2013 онд БНСУ-ын KBS, MBC телевизүүдэд мэргэжлийн сургалтад тус тус хамрагдсан.

Ажилласан байдал

[засварлах | кодоор засварлах]
  • 1998-2000 онд Eagle телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга,
  • 2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, Эдийн засгийн редакцад сэтгүүлч, редактор,
  • 2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал,
  • 2013 оноос хойш “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал,
  • 2014 оноос “Сайн сэтгүүлч боловсрол” сангийн үүсгэн байгуулагч, сангийн Тэргүүн,  
  • 2016 оноос “Юни солор” ХХК-ийн Ерөнхий захирал,
  • 2019 оноос НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2021-2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажилласан.