Хүрэлбаатарын Булгантуяа
Харагдац
Хүрэлбаатарын Булгантуяа | |
|---|---|
Албан ёсны хөрөг, 2024 | |
| Улсын Их Хурлын гишүүн | |
| Албан тушаалаа авсан 2020 оны 6 сарын 30 | |
| Сонгуулийн тойрог | 8-р, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар (2024–2028) 23rd, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар (2020–2024) |
| Улсын Их Хурлын дэд дарга | |
| Албан тушаал хашсан 1 August 2024 – 2025 | |
| Ерөнхийлөгч | Ухнаагийн Хүрэлсүх |
| Ерөнхий сайд | Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Гомбожавын Занданшатар |
| Өмнөх | Лхагвын Мөнхбаатар Салдангийн Одонтуяа |
| Дараах | Жадамбын Бат-Эрдэнэ |
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | 2 сарын 3, 1981 |
| Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
| Төгссөн сургууль | Йелийн их сургууль Монгол Улсын Их Сургууль Хуазонг Шинжлэх ухаан технологийн их сургууль |
| Мэргэжил | Эдийн засагч |
Хүрэлбаатар овогтой Булгантуяа (1981 онд Архангай аймагт төрсөн)- Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын улс төрч эмэгтэй.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль, 2000 онд МУИС-ийн Математикийн сургууль, 2006 онд БНХАУ-ын Дундад Хятадын шинжлэх ухааны их сургууль, 2008 онд АНУ-ын Ейлийн их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн эдийн засаг, олон улсын эдийн засгийн ухааны магистр. Англи, хятад, япон хэлний мэдлэгтэй.
- 2006-2007 онд “Паладин Ресурс” ХХК-д зөвлөх,
- 2008-2010 онд Монгол дахь Дэлхийн банкны “Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах” төсөлд зөвлөх, удирдагч,
- 2010-2011 онд “Оюутолгой” ХХК-ийн төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх,
- 2012-2013 онд “Петровис” ХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга,
- 2013 оноос МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
- 2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
- 2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016-2020 онд Сангийн дэд сайд
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
- 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2020 оны УИХ-ын сонгууль
[засварлах | кодоор засварлах]Булгантуяа 2020 оны УИХ-ын сонгуульд эрх баригч МАН-аас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23-р тойрогт нэр дэвшин сонгогдсон.