Ням-Осорын Учрал
Ням-Осорын Учрал | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Учрал 2025 онд | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Монгол Улсын Ерөнхий сайд | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Албан тушаалаа авсан 2026 оны 3 сарын 30 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Ерөнхийлөгч | Ухнаагийн Хүрэлсүх | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Өмнөх | Гомбожавын Занданшатар | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Улсын Их Хурлын дарга | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Албан тушаал хашсан 2025 оны 11 сарын 20 – 2026 оны 3 сарын 30 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Өмнөх | Дашзэгвийн Амарбаясгалан Жадамбын Бат-Эрдэнэ (үүрэг гүйцэтгэгч) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Дараах | Сандагийн Бямбацогт | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Монгол Ардын Намын дарга | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Албан тушаалаа авсан 2025 оны 11 сарын 15 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Өмнөх | Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Улсын Их Хурлын гишүүн | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Албан тушаалаа авсан 2016 оны 7 сарын 5 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Сонгуулийн тойрог | 72-р, Сонгинохайрхан дүүрэг (2016–2020) 28-р, Сонгинохайрхан дүүрэг (2020–2024) 9-р, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг (2024–одоо) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Хувийн мэдээлэл | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Төрсөн | Загвар:Birth-date and age | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Улс төрийн нам | Монгол Ардын Нам (2009 оноос) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Эхнэр, Нөхөр | Ч.Сэлэнгэ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Төгссөн сургууль |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Цахим хуудас | uchral | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ням-Осорын Учрал (1987 оны 1-р сарын 2-нд Улаанбаатар хотод төрсөн) - улс төрч, Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн. 2025-2026 онд Монгол Улсын Их Хурлын даргаар, 2025 онд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар, 2024-2025 онд Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын даргаар, 2022-2024 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар тус тус ажиллаж байсан. 2016, 2020, 2024 онуудад Улсын Их хурлын гишүүнээр сонгогдсон. 2025 оны 11-р сарын 15-нд Монгол Ардын Нам-ын 31-р Их хурлаар тус намын даргаар сонгогдсон.
Н.Учрал нь 1987 оны 01 дүгээр сарын 02-нд төрсөн айлын том, түүний аав нь 2021 онд Ардын багш цол хүртсэн, доктор Намсрайн Ням-Осор "Их Засаг" олон улсын их сургууль үүсгэн байгуулагч, ээж нь багш мэргэжилтэй түүхийн ухааны доктор Ж.Цэцэгмаа.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол эзэмшсэн,
- 2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн.
- 2010 онд Их Британийн Глоустершер их сургууль, Лимкоквин их сургуулийн Англи улсын Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр хамгаалсан,
- 2012 онд Монгол улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистрын зэрэгтэй,
- 2013 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- 2007-2008 онд "Их засаг" олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
- 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал.
- 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга,нийслэлийн БЗД-ийн Иргэдийн Хурлын төлөөлөгч.
- 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх.
- 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын /МАН/ бүлгийн зөвлөх.
- 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч,
- 2015 оноос МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч, 2019 оноос Ерөнхийлөгч,
- 2015 оноос "Yes Mongolia" Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч,
- 2016 онд, 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр Сонгино хайрхан дүүргийн 72 дугаар тойргоос хоёр удаа сонгогдсон.
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Инновац, цахим бодлогын Байнгын хорооны дарга.
- 2022 оны 8-р сараас Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
- 2023 оноос Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байв.
- 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод Засгийн газрын ХЭГ-ын дарга, сайдаар ажиллаж байв.
- 2025 оны 11-р сарын 15-нд МАН-ын 31-р Их хурлаар тус намын даргаар сонгогдсон.
- 2025 оны 11-р сараас 2026 оны 3-р сард Улсын Их Хурлын даргаар ажилласан.
- Улмаар 2026 оны 3-р сарын 30-нд Ерөнхий сайдаар томилогдов.
Н.Учрал 2020 оны 11-р сард хүнд өвчин тусаад амжилттай эмчлүүлсэн.
Гэр бүлийн байдал
[засварлах | кодоор засварлах]2008 онд Ч.Сэлэнгэтэй гэрлээд дөрвөн хүүхэдтэй болсон.
Түүний эмэгтэй дүү Н.Ундрал МҮОНТВ-ийн хөтлөгч.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]2015 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртсэн.