Jump to content

Оросын Шинжлэх ухааны Академи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Оросын Шинжлэх ухааны Академи (орос.- «Российская академия наук», товчоор. РАН, англи. Russian Academy of Sciences) -ОХУ-ын суурь судалгааны хамгийн том төв нь юм. ОХУ-ын ШУА-ийн үйл ажиллагааны гол зорилго нь байгаль болон нийгмийн ухааны хөгжлийн талаар шинэ мэдлэг олж авахад чиглэсэн Оросын технологи, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжилд хувь нэмэр оруулах байгалийн, техник, хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны тулгамдсан асуудлуудын талаархи шинжлэх ухааны суурь ба хавсарга судалгааны ажлыг зохион байгуулж явуулах явдал ажээ. ОХУ-ын шинжлэх ухааны дээд байгууллагын хувьд ОХУ-ын Шинжлэх ухааны Академи нь Холбооны төсвийн зардлаар эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн дээд боловсролын боловсролын байгууллагуудаас явуулдаг суурь судалгааны ажлыг зохицуулахад оролцдог байна.

ОХУ-ын Шинжлэх ухааны академи нь 1873 гишүүнтэй - үүнээс 802 нь академич (түүний дотор 49 эмэгтэй), 1071 сурвалжлагч гишүүн (түүнээс 127 эмэгтэй) байдаг байна. Үүнээс гадна гадаадын ~430 эрдэмтэн Оросын ШУА-ийн гадаад гишүүн болсон байна.

ОХУ-ын Шинжлэх ухааны Академи нь Холбооны төсвийн байгууллагын эрх зүйн статустай.

Эзэн хаан Пётр I 1724 оны 1-р сарын 28-нд (2-р сарын 8) гаргасан шийдвэрээр Сенатын захирамжаар анх Оросын Шинжлэх ухааны Академи үүссэн байна.

Академийн анхны ерөнхийлөгч нь анагаах ухааны эрдэмтэн Лаврентий Блюментрост байжээ. Академи нь гадаадын Академиудтай ижил түвшинд байхын тулд I Петр хаан европын олон эрдэмтэдийг урьж авчирж байсан байдаг. Үүнд: физикч Георг Бюлфингер, түүхч Г.Ф.Миллер, одон орон судлаач, газар зүйч Жозеф Делил, математикч Николай болон Даниел Бернулли нар мөн Кристиан Гольдбах нар байжээ.

1917 онд Орос улсад коммунист хувьсгал гарсанаас хойш Зөвлөлт Холбоот улсын Шинжлэх ухааны Академи нь улсын шинжлэх ухааны дээд байгууллага болсон байна.

1991 онд ЗХУ задран унахад ОХУ-ын Ерөнхийлөгчийн 1991 оны 12-р сарын 2-ны Захирамжаар дахин бий болж Оросын Холбооны улсын Шинжлэх ухааны Академи нь өмнөх ЗХУ-ын ШУА-ийн эрх зүйн залгамжлагч болсон байна.

2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн "Шинжлэх ухаан ба төрийн шинжлэх ухаан, техникийн бодлогын тухай" 127-Ф3 тоот хуулийн шинэчилсэн найруулгын дагуу ОХУ-ын Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгчийг гишүүн академичид сонгож ОХУ-ын Ерөнхийлөгч баталдаг болсон ажээ. Засгийн газар нь ШУА-ийн гишүүдийн тоог баталж, тэдний цалингийн хэмжээг тогтоон олгодог байна.

Шинжлэх ухааны Академийн албан ёсны нэрс (1724—2017) :

[засварлах | кодоор засварлах]
  • 1724 — Санкт-Петербург дахь Шинжлэх ухаан ба урлагийн Академи [1724 - Академи байгуулсан тухай захирамж];
  • 1747 — Санкт-Петербург дахь Эзэн хааны Шинжлэх ухаан ба урлагийн Академи [1747 - Захирамж];
  • 1803 — Эзэн хааны Шинжлэх ухааны академи (ЭХШУА) [1803-Шийдвэр];
  • 1836 — Эзэн хааны Санкт-Петербургийн Шинжлэх ухааны Академи [1836 -Дүрэм];
  • 1917 — Оросын Шинжлэх ухааны Академи (ОШУА);
  • 1925 — ЗХУ-ын Шинжлэх ухааны Академи (ЗХУ-ын ШУА) [1927, 1930, 1935, 1959, 1963 -Дүрмүүд];
  • 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс - Оросын Шинжлэх ухааны Академи (РАН) [1992, 2002, 2007, 2014 - Дүрмүүд].

Академийг бүхэлд нь удирдан чиглүүлэх байгууллагууд нь Оросын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий хурал, Тэргүүлэгчид, салбар салбар бүрийн түвшинд энэ салбарын Ерөнхий хурал, түүний хэсгийн дарга нар болон академич- нарийн бичгийн дарга. ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн одоогийн бүрэлдэхүүнийг 2017 оны 9-р сарын 27-28-ны өдрүүдэд байгуулагдсан. Нийтдээ 79 эрдэмтэн багтдаг;

2017-2022 онд Александр Сергеев ОХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

2022 оны 9-р сарын 2-ноос Геннадий Красников ОХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.


Оросын Шинжлэх Ухааны Академи нь шинжлэх ухаан, салбар, нутаг дэвсгэрийн зарчмаар 13 салбарыг (шинжлэх ухааны салбаруудаар), ОХУ-ын ШУА-ийн 4 бүсийн салбар, Оросын академийн 15 бүс нутгийн шинжлэх ухааны төвтэй болно.

  • Математикийн ухааны салбар
  • Физикийн ухааны салбар
  • Нанотехнологи, мэдээллийн технологийн салбар
  • Эрчим хүч, машин үйлдвэрлэл, механик болон удирдлагын процессуудын салбар
  • Химийн болон материалын ухааны салбар
  • Биологийн ухааны салбар
  • Физиологийн ухааны салбар
  • Газар дэлхийн тухай ухааны салбар
  • Түүх, хэл зүйн ухааны салбар
  • Нийгмийн ухааны салбар
  • Дэлхий нийтийн болон олон улсын харилцааны асуудлын салбар
  • Анагаах ухааны салбар
  • Хөдөө аж ахуйн ухааны салбар

Албан ёсны цахим хуудас: -https://www.ras.ru/