Намсрайн Ням-Осор
Намсрайн Ням-Осор (1964 онд төрсөн) -Их Засаг Их сургууль үүсгэн байгуулагч. Монгол улсын гавьяат багш, Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D). УИХ-ын гишүүн Ням-Осорын Учралын эцэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1980-1987 онд ЗХУ-ын Москва хотод Комосомолын дээд сургуулийг түүхийн багш, хүмүүжлийн арга зүйч мэргэжлээр төгссөн.
1987 оноос Хэнтий аймагт Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилласан.
1991 онд “Хүннү” ХЭАА байгуулсан.
1992 онд “Зар бичиг” анхны хувийн сонин байгуулсан.
1998 онд Цэргийн их сургуульд хууль зүйн ухааны магистр, 1995-1998 онд Улан-Үдэ хотын Буриадын их сургуулийн аспирантурт суралцаж 'XIII зууны Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд Их Засаг хуулийн үзүүлсэн нөлөө' сэдвээр докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.
"Их Засаг" олон улсын Их сургууль байгуулсан.