Тогмидын Доржханд
Тогмидын Доржханд (1977 он Улаанбаатар хотод төрсөн) Улс төрийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1995 онд Нийслэлийн Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн 2 дугаар дунд сургууль төгссөн.
1999 онд МУИС, төрийн санхүүч, бакалавраар төгссөн.
2004 онд Японы Хитоцубаши их сургууль, төрийн эдийн засгийн бодлого, магистр цол хамгаалсан.
2010 онд АНУ, Харвардын их сургууль, “Дэд бүтэц дэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” магистр
2012 онд Их Британи Улс, Оксфордын их сургууль, “Санхүүгийн онол” магистр хамгаалсан.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1999-2002 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газар мэргэжилтэн.
2003-2004 онд Япон Улсын Сангийн яаманд дадлагын ажилтан.
2005-2012 онд Сангийн яамны Зээл тусламжийн бодлогын газрын орлогч дарга, “НҮБ-ын “Түмэн бүс хөтөлбөр”, Азийн хөгжлийн банкны “Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн зохицуулагч.
2012-2013 онд Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга.
2013-2015 онд АНУ Вашингтон хот. Олон улсын валютын сан,. Ази, Номхон Далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөх.
2016-2020 онд Хүн намыг байгуулж намын удирдах зөвлөлийн дарга болсон.
2020 оны 6-р сард Монгол Улсын Их Хурлын гишүүнээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 29-р тойргоос сонгогдсон.
ШАГНАЛ
2012 онд Алтан гадас одон
ГАДААД ХЭЛ
Англи, Орос
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эхнэр дөрвөн хүүхэдтэй.