Jump to content

Цэвэгдоржийн Туваан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цэвэгдоржийн Туваан (1972 онд Улаанбаатар хотод төрсөн)- Монгол Улсын улс төрч, 2020 оноос УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга.

Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Цэвэгдоржийн хүү.

Боловсрол[засварлах | кодоор засварлах]

  • 1979-1989 онд Нийслэлийн 72-р дунд сургуульд сурч төгссөн.
  • 1989-1991 онд Бүгд Найрамдах Словак улсын Коминскийн их сургуульд суралцсан.
  • 2000 онд Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.

Ажилласан байдал[засварлах | кодоор засварлах]

  • 2000-2008 онд Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга,
  • 2008-2012 онд Эрүүл Мэндийн Сайдын зөвлөх,
  • 2012-2015 онд Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яамны Дэд сайд,
  • 2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны газрын дарга,
  • 2017-2020 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ардчилсан Намын дэд дарга.
  • 2020 онд Төв аймгаас Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон. Монгол-Вьетнамын Парламентын бүлгийн даргаар ажилласан.
  • 2024 онд УИХ-д АН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон.