Цахиагийн Элбэгдоржийн Засгийн газар
Харагдац
1998 оны 4 сард Мэндсайханы Энхсайханы Засгийн газар огцорсны дараа, 4 сарын 23 нд Цахиагийн Элбэгдоржийг тус улсын Ерөнхий сайдаар сонгож, 10 яам бүхий засгийн газрыг байгуулсан. Гэвч тус засгийн газар 3 сарын дараа огцорч, 6 сар үүрэг гүйцэтгэгч байсны эцэст 1998 оны 12 сард Жанлавын Наранцацралтын Засгийн газарт ажлаа хүлээлгэн өгсөн.
2004 оны УИХ-ын сонгуульд Эх Орон-Ардчилсан холбоо эвсэл 25 суудал авч, МАХН-тай хамтарч эвслийн засгийн газар байгуулахаар тохирч, Цахиагийн Элбэгдорж хоёр дахь удаа Монгол Улсын Ерөнхий сайд болж, эвслийн засгийн газар байгуулсан. 2006 оны 1 сард тус эвсэл задарч, нэг хэсэг нь МАХН-тай хамтарч Миеэгомбын Энхболдын Засгийн газрыг байгуулсан.
Засгийн газар
[засварлах | кодоор засварлах]1998 оны Засгийн газар
[засварлах | кодоор засварлах]| Албан тушаал | Сайдын нэр | Ажилласан жил | Нам |
|---|---|---|---|
| Монгол Улсын Ерөнхий сайд | Цахиагийн Элбэгдорж | 1998 оны 4 сар - 12 сар | МҮАН |
| Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга | Тогоочийн Лхагва | ||
| Дэд бүтцийн хөгжлийн сайд | Санжаасүрэнгийн Зориг | ||
| Гэгээрлийн сайд | Чимэдийн Сайханбилэг | ||
| Гадаад харилцааны сайд | Ринчиннямын Амаржаргал | ||
| Батлан хамгаалахын сайд | Ренчинсамбуугийн Одонбаатар | ||
| Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд | Норовын Алтанхуяг | ||
| Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд | Шаравжамцын Батбаяр | ||
| Сангийн сайд | Бат-Эрдэнийн Батбаяр | ||
| Байгаль орчны сайд | Сангажавын Баярцогт | ||
| Хууль зүйн сайд | Саригийн Батчулуун |
2004-2006 оны Засгийн газар
[засварлах | кодоор засварлах]| Албан тушаал | Сайдын нэр | Ажилласан жил | Нам |
|---|---|---|---|
| Монгол Улсын Ерөнхий сайд | Цахиагийн Элбэгдорж | 2004 оны 8 сар - 2006 оны 1 сар | АН |
| Шадар сайд | Чүлтэмийн Улаан | МАХН | |
| Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга | Сангажавын Баярцогт | АН | |
| Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд | Пунцагийн Цагаан | АН | |
| Батлан хамгаалахын сайд | Цэрэнхүүгийн Шаравдорж | МАХН | |
| Эрүүл мэндийн сайд | Төгсжаргалын Ганди | МАХН | |
| Гадаад харилцааны сайд | Цэндийн Мөнх-Оргил | МАХН | |
| Сангийн сайд | Норовын Алтанхуяг | АН | |
| Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд | Цэвэлмаагийн Баярсайхан | АН | |
| Зам тээвэр, аялал жуулчлалын сайд | Гаваагийн Батхүү | АН | |
| Байгаль орчны сайд | Уламбаярын Барсболд | МАХН | |
| Барилга, хот байгуулалтын сайд | Нямжавын Батбаяр | АН | |
| Түлш, эрчим хүчний сайд | Түвдэнгийн Очирхүү | МАХН | |
| Үйлдвэр, худалдааны сайд | Сүхбаатарын Батболд | МАХН | |
| Хууль зүй, дотоод хэргийн сайд | Сундуйн Батболд | МАХН | |
| Хүнс, хөдөө аж ахуйн сайд | Дэндэвийн Тэрбишдагва | МАХН | |
| Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд | Ухнаагийн Хүрэлсүх | МАХН | |
| Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд | Дамбийн Дорлигжав | АН |