Тогоочийн Лхагва
Appearance
Тогоочийн Лхагва (1950 оны гал бар жилд Ховд аймгийн Мөнххайрхан, одоогийн Мөст суманд төрсөн)- Монгол Улсын Төр, нийгмийн зүтгэлтэн. Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Халх Урианхай угсаатны бүлэгт харьяалагддаг. Нийгмийн гарал малчин.
Төгссөн сургууль
[засварлах | кодоор засварлах]- 1958-1965 он. Ховд аймгийн Мөст сумын бага, дунд сургууль
- 1965-1968 он. Ховд хотын Багшийн сургууль, Бага ангийн багшийн мэргэжлээр
- 1972-7976 он. Улсын багшийн дээд сургууль, Түүх-газар зүйн багшийн мэргэжлээр
- 1983-1987 он. Москвад Нийгмийн ухааны академид мэргэжил дээшлүүлэх сургалтыг дүүргэсэн.
- 1990-1991 он. Москвагийн их сургууль, Боловсролын дээд курст тус тус суралцаж төгссөн.
- 1998 онд Щвейцар, Австрали, Шинэ Зеланд улсад мэргэжил дээшлүүлсэн.
Эрхэлсэн ажил
[засварлах | кодоор засварлах]- 1968-1972 онд Ховд хотын нэгдүгээр 8 жилийн дунд сургуульд бага ангийн багш
- 1976-1990 онд МАХН-ын төв хорооны дэргэдэх Намын түүхийн Институтэд
- 1980-1990 онд Нийгмийн ухааны Институт эрдэм шинжилгээний дэд ахлах ажилтан
- 1990-1992 онд МАХН-ын төв хороонд улс төрийн ажилтан
- 1992-1996 онд МҮАН-ын нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
- 1996-1999 (II.10) онд Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 1999-2000 (YIII.23) онд Монгол улсын Гаалийн ерөнхий газрын дарга
- 2003-2004 онд АН-ын нарийн бичгийн дарга
- 2004-2005 онд АН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга
- 2005 (VI.5) -2008 (VI.5) онд Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг-Удирдлагын Академийн захирал
- 2008-2019 онд Удирдлагын Академийн Бодлого судлалын хүрээлэнгийн захирал, Удирдлагын Коллежийн (захиргааны сургууль) захирал, зөвлөх профессор, багш
- 2012-2018 онд Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус тус ажиллаж байв.
Сонгууль, хавсран гүйцэтгэсэн алба
[засварлах | кодоор засварлах]- 1977-1983 онд УБДС-ийн Дорно дахины түүхийн багш
- 1991-1992 онд МАХН-ын Төв хорооны гишүүн
- 1996-1999 онд Монгол улсын Засгийн газрын Удирдлагын хөгжлийн хөтөлбөр,ядуурлыг бууруулах төслийн удирдагч
- 1996 онд Ховд аймгийн нийслэлд оршин суугчдын холбоог үндэслэн байгуулж энэ үеэс түүний дарга, дэд тэргүүнээр ажилласан
- 1996-1999 онд Монгол улсын төрийн албаны зөвлөлийн гишүүн
- 1996-1999 онд Засгийн газрын Тогтвортой хөгжил, Мэргэшсэн нягтлан бодох, Нутгийн удирдлага болон Сайн засаглал зэрэг хөтөлбөрийн захирал
- 1997-1999 онд Засгийн газрын компьютер, мэдээлэл, технологийн хөтөлбөрийн удирдагч
- 1992-2004 онд МҮАН, АН-ын Ерөнхий зөвлөл, үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн
- 2010-2013 онд Хүмүүнлэгийн их сургуулийн багш, тэнхимийн эрхлэгч
- 2005-2018 онд Удирдлагын академийн дэргэдэх Удирдахуйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, гишүүн
- 2018 онд “Өнөр оршихуйн бэлчир” түүх судалгааны төв-ТББ байгуулж тэргүүнээр нь ажиллаж байна.
- 2010-2019 онд Хэрэглэгчдийн удирдлагын Академийн багш, Эрдмийн зөвлөлийн дарга
Эрдмийн зэрэг цол
[засварлах | кодоор засварлах]- 1987 онд “МАХН Азийн Энхтайван аюулгүй байдлын төлөө тэмцэлд” сэдвээр Түүхийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.
Төрийн болон боловсрол, мэргэжлийн зэрэг:
- 1996 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн тэргүүн түшээ” цол
- 1999 онд Монгол улсын гаалийн ерөнхий байцаагч
- 1999 онд Монгол улсын Гаалийн жинхэнэ зөвлөх цол
- 2005 онд профессор цол
- 2007 онд Ширээний теннисний спортын мастер
- 2017 онд Нүүдэлчдийн академийн “Билгүүн номч академийн”цол
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- 2000 онд Эрх чөлөөний одон
- 2007 онд Алтан гадас одон
- 2009 онд Сүхбаатарын одон
- 2009 онд Тусгаар тогтнолын одон
- 2013 онд Монгол улсын гавьяат багш
- 2019 онд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль
- 2019 онд Чингис хааны одон, Ардчилсан намын дээд шагнал, төрийн албаны үндсэн хуулийн цэцийн, байгаль орчны, боловсролын шинжлэх ухааны тэргүүний ажилтан, цол тэмдэг, ойн медалиудаар шагнагдаж байв.
Ном бүтээл
[засварлах | кодоор засварлах]- 1990 онд “Сталиныг алгадсан хүн” (УБ.,1990, 120 хуудас) (Ерөнхий сайд П. Гэндэний ажил амьдралын судалгаа)
- 2018-2019 онд “Ардчилсан замнал: алдаа-оноо, сургамж - сорилт” номын I,IV,V ботийн зохиогч, II,IV,V ботийн редактор
- Урианхай түмний түүх, соёл 2020, 320 хуудастай доктор Д. Гантулга, М. Ганболдын хамт
- Удирдлагын академийн түүхэн товчоон (УБ.,2014), гэрэл зургийн альбом сан, (УБ.,2014) боловсруулан гаргасан
- Онол, эрдэм шинжилгэээний өгүүлэл 200 гаруйг бичиж, 10 гаруй бүтээлийг редакторлаж, Орос хэлнээс 7 ном орчуулахад оролцож ажилласан.
- 2008-2009 онд Удирдлагын онол, арга зүй сэтгүүлийн ерөнхий редактор, эрхлэгч
- Удирдахуйн ухааны 2 докторын удирдагчаар ажиллаж 400 гаруй удирдахуйн ухааны магистрын ажлыг удирдан хамгаалуулсан.