Jump to content

Төгсжаргалын Ганди

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Төгсжаргалын Ганди нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. Улс төрч, сэтгүүлч, эдийн засагч.

Төгсжаргалын Ганди
 Монгол УИХ-ын гишүүн
Албан тушаал хашсан
1992–2008
 Монгол Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд
Албан тушаал хашсан
2012–2016
ЕрөнхийлөгчЦахиагийн Элбэгдорж
 Монгол Улсын Их Хурлын Даргын зөвлөх
Албан тушаал хашсан
2016–2018
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
Албан тушаал хашсан
2018 – одоог хүртэл
 МонголНийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
Албан тушаал хашсан
2008–2012
ДараахСодномзундуйн Эрдэнэ
(Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд)
Хувийн мэдээлэл
Төрсөн1963 он
Улс төрийн намМонгол Ардын Нам
МэргэжилУлс төрч, сэтгүүлч, эдийн засагч, улс төрийн шинжлэх ухааны доктор (PhD)
Вэб сайтhttps://gandi.mn

Ажилласан байдал

[засварлах | кодоор засварлах]
  • 1982-1983: МХЗЭ-ийн Төв хорооны ХЗХНР-д утга зохиолын ажилтан
  • 1983-1986: Улаанбаатар хотын ХЗЭ- ийн хороо, ерөнхий боловсролын 75 дугаар сургуульд ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга
  • 1986-1990: Бүхцэргийн төв хэвлэл “Улаан од” сонинд утга зохиолын ажилтан
  • 1990-1992: Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины коллегийн гишүүн, Мэдээллийн албаны дарга
  • 1992-2008: Улсын Их Хурлын гишүүн
  • 2000-2004: УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга,
  • 2004-2006: УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд
  • 2006-2008: УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
  • 2008-2012: Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
  • 2012-2014: Монгол Улсаас Унгар улсад суух, (Серби улсад хавсран суух) Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд
  • 2016-2018: УИХ-ын даргын зөвлөх
  • 2018 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх

Бага нас, боловсрол

[засварлах | кодоор засварлах]

Төгсжаргалын Ганди нь Улаанбаатар хотод Төгсжаргал, Эрдэнэ нарын гэрт 1963 онд мэндэлжээ.

  • Дээд, МУИС, ЭЗОДС төгссөн, сэтгүүлч, эдийн засагч.
  • 1999 онд ШУА-ийн ФСЭХ-нд “Улс төрийн сэтгэл зүй, чөлөөт хэвлэлийн төлөвшлийн хандлага, харилцан хамаарлууд” сэдвээр улс төрийн шинжлэх ухааны боловсролын докторын (PhD) зэрэг хамгаалсан.