Дарьсүрэнгийн Ням-Осор
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Дарьсүрэнгийн Ням-Осор (1928 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрж, 2017 онд нас барсан) - Монгол Улсын Эрүүлийг Хамгаалахын Гавьяат Ажилтан, БНМАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны Сайд.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1939-1945 онд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын бага сургууль, Хүн эмнэлгийн техникумд суралцаж,
1949-1954 онд ЗХУ-ын Москва хотод Эм зүйн дээд сургууль төгссөн Монголын анхны мэргэжлийн эм зүйч байлаа.
Тэрээр 1945-1946 онд Хөвсгөл аймгийн Хатгал хотын аптект эм найруулагч,
1946-1948 онд Чойбалсан аймгийн эмийн сангийн эрхлэгч,
1949-1954 онд Улсын эм бэлтгэлийн газарт эмийн сангуудын асуудал эрхэлсэн байцаагч,
1954-1962 онд Эмийн Заводын дарга, ерөнхий инженер, лабораторийн эрхлэгч,
1962-1973 онд Улсын эм, хангамж үйлдвэрлэлийн газрын дарга,
1973 оны 2-р сараас 5 дугаар сар хүртэл Эрүүлийг Хамгаалах яамны 1-р орлогч сайд,
1973 оны 5-р сараас 1986 оныг хүртэл БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны сайд,
1986-1991 онд Анагаах ухааны хүрээлэнгийн эм зүйн секторын эрхлэгч, эрдэм шинжилгээний тэргүүний ажилтнаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан байна.
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]Түүний гавьяаг өндөрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиуд, Болгар улсын "Георгий Дмитров"-ын медалиар шагнуулсан байна.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.