Пагважавын Нямдаваа

Пагважавын Нямдаваа (Махвал овогт, 1947 оны 1-р сарын 11-нд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн) -Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, академич.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Түүний эцэг Махбалын Пагважав (1921-1972) 1950 онд тэр үеийн Санхүүгийн сургуулийн курс төгссөн ня-бо хүн байсан бөгөөд тэтгэвэрт гартлаа тэр үеийн Хоршоодын холбоо, Худалдаа бэлтгэлийн албанд ня-бо хийж байсан. Эх нь Сэрээнэнгийн Чимид (1931-2017) Алтанбулагийн ХАА техникум болон ХААДС-ийн зоотехникчийн анги төгсөөд улсад ажиллаж байгаад 1981 онд тэтгэвэрт гарсан байна.

Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил:

  • 1966 онд Улаанбаатар хотын Хүн эмнэлгийн техникумыг Хүний бага эмч-эх баригч мэргэжилээр дүүргэсэн,
  • 1971 онд Монгол улсын Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний факультетийг хүний их эмч мэргэжлээр төгссөн,
  • 1973 онд МУИС-ийн Гадаад хэлний тэнхимийн дэргэдэх Англи хэлний 2 жилийн оройн курсийг англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн,
  • 1977 онд БНАГУ-ын Берлин хот дахь Хумбольдтын нэрэмжит их сургуулийн аспирантурыг анагаахын вирүс судлал мэргэжлээр дүүргэсэн.

Эрдмийн зэрэг:

  • Анагаах ухааны доктор (PhD) зэргийг 1977 онд БНАГУ-ын Берлин хот дахь Хумбольдтын нэрэмжит их сургууль дээр “Миксовирүсийн экологийг болжморын төрлийн зэрлэг шувуун дээр судалсан дүн” (Untersuchung zur Ökologie der Myxoviren bei wildlebenden Vögelarten der Ordnung Passeriformes: Sperlingsvögel) сэдвээр хамгаалсан,
  • Анагаахын шинжлэх ухааны доктор (DSc) зэргийг 1989 онд тэр үеийн ЗХУ-ын Анагаах ухааны академийн Москва хот дахь Д.И.Ивановскийн нэрэмжит Вирүс судлалын хүрээлэн дээр “Вирүст халдварын өвчлөл, популяцийн дархлаа тогтоцын харьцуулсан судалгаа – БНМАУ-ын жишээн дээр” (Заболеваемость вирусными инфекциями и популяционный иммунитет к вирусам – на примере МНР) сэдвээр хамгаалсан.

Эрхэлж байсан ажил:

  • 1971-1974 онд АУДС-ийн Эрүүл ба эмгэг физиологийн тэнхимийн багш,
  • 1974-1977 онд БНАГУ-д аспирант,
  • 1978-1987 онд ЭХЯ-ны Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтэд эрдэм шинжилгээний ажилтан, вирүс судлалын лабораторийн эрхлэгч, эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал,
  • 1987-1997 онд ЭХЯ-ны ЭАХНСУИ-ийн Вирүсийн молекул биологийн лабораторийн эрхлэгч,
  • 1987-1991 онд ЭХЯ-ны урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн орлогч сайд бөгөөд улсын ариун цэвэр, халдвар судлалын ерөнхий байцаагч,
  • 1991-1996 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд,
  • 1996-1998 онд MCS компаний Анагаах ухаан, биотехнологи хариуцсан дэд захирал,
  • 1998-2000 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх,
  • 2000-2004 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд,
  • 2004-2005 онд ХӨСҮТ-ийн Захирлын эрдэм шинжилгээний зөвлөх,
  • 2005-2014 онд ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийг түшиглэсэн “Томуугийн тандалтын сүлжээг байгуулан хөгжүүлэх” Монгол-Америкийн хамтарсан төслийн захирал.

Олон улсын байгууллагын гишүүн:

  • 1984 оноос АНУ-ын Нью Йоркийн Шинжлэх ухааны академийн гишүүн (Member, New York Academy of Sciences, USA),
  • 1985-1988 онд ДЭМБ-ын Зүүн-өмнөд азийн бүсийн хорооны Эрүүл мэндийн зөвлөх хорооны гишүүн (Member, Advisory Committee on Health Research, WHO SEARO),
  • 1990 онд ДЭМБ-ын 43 дугаар чуулганы Дэд Ерөнхийлөгч (Vice President, 43rd World Health Assembly),
  • 1991 онд ДЭМБ-ын 44 дүгээр чуулганы Ерөнхийлөгч (President, 44th World Health Assembly),
  • 1992-1995 онд ДЭМБ-ын Гүйцэтгэх хорооны гишүүн (Member, Executive Board, WHO),
  • 1997 оноос ОХУ-ын Анагаах ухааны академийн хэвлэл “Вопросы вирусологии” сэтгүүлийн Редакцийн зөвлөлийн гадаад гишүүн,
  • 2003-2004 онд Вакцин дархлаажуулалтын глобаль альянсын Удирдах зөвлөлийн гишүүн (Board Member, Global Alliance of Vaccine and Immunization),
  • 2005-2015 онд Томуу болон амьсгалын замын бусад вирүст халдварыг судлах олон улсын нийгэмлэгийн гишүүн (member, International Society of Influenza and other Respiratory Viruses), 2009-2012 онд Удирдах зөвлөлийн гишүүн (Board Member: 2009-2012),
  • 2013 оноос ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны “Улаанбурхан өвчний тахалт тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулах” бүсийн хорооны гишүүн (member, WPRO, Regional Verification Commission for Measles Elimination),

Гэр бүл:

1967 онд тэр үеийн АУДС-ийн нэг ангийн оюутан Төмөр-очирын Оюунбаттай гэрлэсэн. Н.Наранбаатар, Н.наранбат, Н.Наранболд гэж 3 хүүтэй.