Аюушийн Цогцэцэг
Аюушийн Цогцэцэг | |
---|---|
Монголын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд | |
Албан тушаал хашсан 2016–2017 | |
Ерөнхий Сайд | Жаргалтулгын Эрдэнэбат |
Өмнөх | Нацагийн Удвал |
Дараах | Даваажанцангийн Сарангэрэл |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1963 он Архангай аймаг, Цэцэрлэг хот |
Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
Мэргэжил | Клиникийн профессор, Монгол Улсын Зөвлөх зэргийн эмч |
Аюушийн Цогцэцэг (1963 онд төрсөн) нь 2016-2017 онд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд байсан арьс өнгөний өвчнөөр мэргэшсэн зөвлөх зэрэгтэй эмч юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1963 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын уугуул. 1980-1986 онд Анагаах ухааны дээд сургуулийг Хүний их эмч мэргэжлээр суралцан төгсөөд, 1986-1988 онд Арьс өнгөний эмгэг судлалын үндэсний төвийн их эмч, 1988-2003 онд тус төвийн тасгийн эрхлэгч, 2003-2016 онд тус төвийн ерөнхий захиралын албан тушаалд томилогдон ажиллаж байсан.
Ажиллах хугацаандаа 1998-1999 онд Анагаах ухааны дээд сургуульд Анагаах ухааны магистр зэрэг, 1999-2001 онд Удирдлагын академид Төрийн удирдлагын менежер, 2009 онд ОХУ-ын Москва хотын Арьс өнгөний эрдэм шинжилгээний төвд Анагаах ухааны доктор, 2007 онд Клиникийн профессор, 2014 онд Монгол Улсын Зөвлөх зэргийн эмч зэрэг цолыг тус тус хамгаалсан.
Ингэж ажиллах хугацаандаа дараах бүтээлийг туурвьсан.
- Арьс цайрах өвчинийг эдгээхэд зориулж, Мелагенин ДОЦ шингэн түрхлэг бүтээж (№2587 дугаартай патент),
- Аутоиммун өвчнийг иммунофлюресценци аргаар оношлох арга, эдэд иммунно-гистохимийн шинжилгээг хийх стандарт,
- Арьсны эдийн шинжилгээний хурдавчилсан арга,
- Эмчилгээний гоо засал, арьсны өвчний 85 орчим стандартыг боловсруулсан
- Эмчилгээний гоо заслын үйлчилгээнд лазер эмчилгээг хэрэглэх патент
- Арьсны өвчин судлалын 4 боть сурах бичгийг гаргаж ерөнхий зохиогчоор ажиллаж, цөөнгүй номыг хянан тохиолдуулжээ. Нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг.
2016 онд Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар сонгогдон томилогдож, 2017 оны 10 сард тус засгийн газар огцрох хүртэл ажилласан. 2017 оноос Монголын эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байна.
ОЛОН УЛСЫН ГИШҮҮНЧЛЭЛ:
- 2012 оноос Америк нэгдсэн улсын Арьсны өвчин судлалын академийн гишүүн
- 2008 оноос Америк нэгдсэн улсын Хөгшрөлтийн эсрэг нийгэмлэгийн гишүүн
- 2003 оноос Дэлхийн арьсны эмч нарын нийгэмлэгийн гишүүн