Jump to content

Сайнбуянгийн Амарсайхан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сайнбуянгийн Амарсайхан
Файл:Amarsaikhan sainbuyan.jpg
Сайнбуянгийн Амарсайхан (2024 он)
 Монгол Улсын Шадар сайд
Албан тушаалаа авсан
2021 оны 1 сарын 29
ЕрөнхийлөгчУхнаагийн Хүрэлсүх
Ерөнхий СайдЛувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
Гомбожавын Занданшатар
ӨмнөхЯнгугийн Содбаатар
 Монгол Улсын Их Хурлын Гишүүн
Албан тушаал хашсан
2020 оны 7 сарын 1 – Одоог хүртэл
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
Албан тушаал хашсан
2019 оны 2 сарын 27 – 2020 оны 7 сарын 1
Ерөнхий СайдУхнаагийн Хүрэлсүх
ӨмнөхСундуйн Батболд
ДараахДолгорсүрэнгийн Сумъяабазар
Нийслэлийн Иргэдийн хурлын дарга
Албан тушаал хашсан
2017 оны 12 сарын 6 – 2020 оны 2 сарын 27
ӨмнөхЦэндийн Сандуй
ДараахРэнцэндагвын Дагва
Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
Албан тушаал хашсан
2020 – одоог хүртэл
Хувийн мэдээлэл
Төрсөн1973 оны 6 сарын 13 (1973-06-13) (52 настай)
Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Улаанбаатар, Налайх дүүрэг
Улс төрийн намМонгол Ардын Нам
Эхнэр, НөхөрЧимэддамбын Ичинхорлоо
Хүүхэд3

Сайнбуянгийн Амарсайхан[1][2] (1973 оны 6-р сарын 13-нд Налайх дүүрэгт төрсөн) - Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд.

Сайнбуянгийн Амарсайхан нь 2021 оноос хойш Монгол Улсын Шадар сайдаар дараалан гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байна.

Шадар сайдын хувиар тэрээр тогтвортой хөгжлийн шийдэл болсон бүсчилсэн хөгжлийн бодлого, Евразийн эдийн засгийн коридорын нэг тулгуур болсон эдийн засгийн тусгай бүсүүд, чөлөөт бүсүүдийн хөгжил, хөдөө аж ахуйн салбарын шинэ шатны реформ, үндэсний ондоошил болон уламжлалыг хадгалах “Шинэ хоршоо”-ны тогтолцоо, Cтандарт хэмжил зүйн шинэтгэл, Үндэсний сөрөн тэсвэрлэх чадвахийг бэхүүлэх хүрээнд Онцгой байдлын байгуллагын чадвахыг бэхжүүлэх асуудлуудыг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл,бодлого болгон хэрэгжүүлж ирсэн.. Мөн тэрээр Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо, “Шинэ хоршоо”[3][4][5], Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооны даргаар ажиллаж байна.

Гадаад хамтын ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Засгийн газар хоорондын  комиссуудыг ахлан ажиллаж ирсэн бөгөөд Үүнд:

  • Монгол–Оросын Засгийн газар хоорондын комисс
  • Монгол–Хятадын Засгийн газар хоорондын комисс
  • Монгол–Америкийн Засгийн газар хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөл
  • Монгол–Их Британийн Засгийн газар хоорондын комисс
  • Монгол–Канадын Засгийн газар хоорондын комисс
  • Монгол–Европын Холбооны хамтын ажиллагааны хороо
  • Монгол–Узбекийн Засгийн газар хоорондын комисс
  • Монгол–Киргизийн Засгийн газар хоорондын комиссуудыг ахлан ажиллаж ирсэн.
  • Тэрээр Нийслэл Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. 1991 онд Налайх дүүргийн "Эрдмийн оргил" сургуулийг төгсөж улмаар 1996 онд АНУ-ын Калифорниа Мужийн Фресно институт, 2000 онд АНУ-ын Саут Уэст Их сургуулийг тус тус төгссөн. Хууль зүйн магистр зэрэгтэй.
  • Англи, Хятад, Орос хэлтэй.

Сайнбуянгийн Амарсайхан нь хувийн хэвшил, төрийн алба, дипломат алба зэрэг олон салбарт туршлага хуримтлуулсан бөгөөд Үүнд:

  • 1992–1993 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, технологийн төвийн ажилтан
  • 2000–2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд консулын ажилтан,Атташе
  • 2004–2007 онд Америкийн Худалдаа, хөгжлийн корпорацийн гадаад худалдааны менежер
  • 2007–2017 онд “Оюуны Ундраа” группийн Гүйцэтгэх захирал,Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга
  • 2012–2020 онд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2017–2019 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
  • 2019–2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
  • 2020–2021 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2021 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол улсын Шадар сайд
  • С.Амарсайхан өнгөрсөн он жилүүдэд сонгуульт албан албан тушаалуудыг хашиж ирсний дотор иргэд олон нийтийн итгэл, дэмжлэгийг хүлээж 2012-2020 онд нийслэл Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гишүүнээр хоёр удаа, 2017 онд нийслэл Улаанбаатар хотын ИТХ-ын даргаар сонгогдсон, 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагчаар томилогдон ажилласан нь түүний удирдан манлайлах онцгой чадвар, эерэг өөрчлөлтийг авчрах арвин туршлагыг тод харуулсан.
  • 2010 оноос намын бага хурлын гишүүн, Налайх дүүргийн МАН-ын даргаар ажиллаж байна
  • 2017  оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн

Эхнэр Чимэддамбын Ичинхорлоо нь нэвтрүүлэгч. 3 хүүхэдтэй

Эдийн засаг, Бизнесийн туршлага

[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 1990 онд байгуулагдсан, Монголын хувийн хэвшлийн томоохон төлөөллийн нэг болох “Оюуны Ундраа” группийг үүсгэн байгуулагч, 2007–2017 онд тус группийн Гүйцэтгэх Захирал, Ерөнхийлөгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажилласан. Оюуны Ундраа групп нь мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгө,уул уурхай,  банк санхүү, үйлдвэрлэл үйлчилгээ зэрэг олон салбарт 30 гаруй үйл ажиллагаа явуулж ирсэн.[6]

Сайнбуянгийн Амарсайхан нь “Монголын эдийн засгийн форум”, “Үндэсний стратегийн хүрээлэн” зэрэг судалгаа, бодлогын байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд “Монголын гүйцэтгэх захиралуудын клуб” (CEO Club)-ын дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.[7]

  1. Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан, (parliament.mn), 2023
  2. Монгол хэлний дүрэм ёсоор Сайнбуяны Амарсайхан гэж бичих ёстой боловч Сайнбуянгийн Амарсайхан гэж хэвшжээ.
  3. "Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо". Монгол Улсын Засгийн Газар. Татаж авсан: 2025-09-17.
  4. "С.Амарсайхан: "Шинэ хоршоо" хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа". www.polit.mn (Англи хэлээр). 2024-11-28. Татаж авсан: 2025-09-17.
  5. ""Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүдийг татахад анхаарна гэв". eagle.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-09-17.
  6. "ОЮУНЫ УНДРАА ГРУПП". www.ougroup.mn. Татаж авсан: 2025-09-17.
  7. NB. "Монголын СЕО Клуб". Монголын СЕО Клуб. Татаж авсан: 2025-09-17.
 Commons: Сайнбуянгийн Амарсайхан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан