Чинбатын Номин

Чинбатын Номин МУЗГ-ийн Гишүүн | |
Одоо хашиж буй | |
Албаа хүлээн авсан; 2021 оны 1 сарын 29 | |
Ерөнхий сайд | Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ |
---|---|
Өмнөх | Сампилдондовын Чулуун |
Төрсөн | 1983 Монгол улс, Улаанбаатар |
Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
Чинбатын Номин нь Монголын бизнес эрхлэгч эмэгтэй, Монгол телевизийн захирлаар ажиллаж байгаад 2021 оны 1 сарын 29-нд Соёлын сайдаар томилогджээ.
Намтар[засварлах | кодоор засварлах]
Чинбатын Номин нь ажил хөдөлмөрийн гараагаа хувийн хэвшил, тэр тундаа үндэсний аялал жуулчлалын салбараас эхэлсэн юм. Тэрбээр Англи Улсад эдийн засаг/нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцсан. Тэрбээр захиргаадалтын дэглэмээс чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжиж байсан манай улсад зочдыг хүлээн авах үйлчилгээ, үйлчилгээний соёл, найрсаг байдлын дэлхийн стандартыг нэвтрүүлж, энэ салбарын суурийг Монголын анхны 5 одтой зочид буудлыг бүтээн байгуулж өөрчилсөн юм. Түүний зочид буудал нь жуулчдын заавал очдог газруудын нэг болсон төдийгүй үйл ажиллагаагаа явуулдаг тус хотхоны хамгийн том ажил олгогч бөгөөд татвар төлөгч юм. Тэрээр эдүгээ соён гэгээрүүлэх салбарт 10 гаруй жил ажилласан туршлага дээрээ үндэслэн, улсынхаа соёл урлаг, соён гэгээрлийн салбарт хувь нэмрээ оруулахаар Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Соёлын сайдаар 2 дахь жилдээ ажиллаж байна.
Боловсрол[засварлах | кодоор засварлах]
2016-2018
2003-2006 Эзэмшсэн зэрэг: 2001-2003 Эзэмшсэн зэрэг: |
Удирдах Менежмент Харвардын Бизнесийн Сургууль Зүүн Англия Норвичийн Их Сургууль, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн бакалаврын зэрэг Кембриджийн Аббэй Коллеж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс A-түвшин |
Ажилласан туршлага[засварлах | кодоор засварлах]
2021 – Одоо
2011 – 2021 2008 – 2021 2003 – 2007 2016 - Одоо 2015 - 2021 2007 - 2021 2011 - 2013 2019 - 2020 |
Соёлын Сайд, Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн
Монгол Телевиз ХХК-ийн гүйцэтгэх захирал Тэрэлж Зочид Буудлын үүсгэн байгуулагч, Захирал Гацуурт Группийн Гадаад харилцааны захирал Дэлхийн эдийн засгийн форум YGL-ийн гишүүн Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн тэргүүн Тэрэлж зочид буудлын захирал Тэнгэр даатгалын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн, Тэнгэр даатгал ТУЗ-ийн гишүүн, LendMN |
Монгол ТВ[засварлах | кодоор засварлах]
2011 оноос 2021 он хүртэл Монгол HD телевизийн захирлаар ажиллаж, Монголд анх удаа HD форматыг нэвтрүүлж, телевизийн контентын бодлого, оюуны өмчийн талаарх эрчимтэй өөрчлөлтүүдийг өөрийн телевиздээ хийн, энэ үйл явцдаа бусдыгаа ч уриалан, манлайлж байгаа тэдний арга туршлага салбарынхны анхаарлыг эрхгүй татдаг. Дотоодын төдийгүй олон улсад ч тэдний үйл хэргийг үнэлж 2013 онд Ч.Номин нь телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэгээр шалгарсан билээ. Ажлын цагийн 10 хувь л "Тэрэлж" зочид буудалд зарцуулагдаж харин 90 хувиа "Монгол ТВ" телевизэд зарцуулж байв.
The Voice of Mongolia нэвтрүүлэг нь Монголын шинэ дуу хоолой, өнгө төрхийг шалгаруулах зорилготой тэмцээн юм. Эхний улирлын анхны дугаар 2018 оны 1-р сарын 21-нд Монгол Телевизээр дамжуулагдан үзэгчдэд хүрчээ. Хамгийн анх телевизийн продьюсер Жон де Мол-ын санаачлагаар The Voice of Holland нэртэйгээр зохиогдож байсан The Voice шоуны монгол дахь хувилбар ийнхүү Монголчуудын хүртээл болсон билээ.
The Apprentice Mongolia бол дэлхийн олон улсад амжилттай бүтээгдэж шинэ залуу, шилдэг бизнесийн удирдагчдыг эдийн засаг бизнесийн талбарын оргилд гаргадаг бизнесийн № 1 реалити шоу нэвтрүүлэг юм.
Mongolia’s Got Talent шоунд Монгол улсын өнцөг булан бүрээс өөрийн авьяас чадвараа харуулахыг зорьсон хүн бүр оролцох боломжтой хамгийн ардчилсан шоу нэвтрүүлэг билээ. Мөн шоуны хамгийн том онцлог бол бүх төрлийн авьяас чадвар нэгэн тайзнаа цуглаж чаддагт оршдог юм.
Шарк Танк Монгол шоу нь Дэлхийн 30 гаруй улс оронд амжилттай хийгдсэн бизнесийн #1 реалити шоу нэвтрүүлэг юм. Энэ шоу нь оргилуун их хүсэл тэмүүлэлтэй бизнес эрхлэгчдийн мөрөөдлөө биелүүлэх, санхүүжилтээ бий болгох газар боловч оролцогчид маань эхлээд шаркууд буюу хөрөнгө оруулагчдыг өөрсдийн төлөвлөгөөндөө итгүүлэн үнэмшүүлэх хэрэгтэй болно.
Улс төрийн замнал[засварлах | кодоор засварлах]

2021 оны 1 сарын 29-нд Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн УИХ-ын чуулганд танилцуулснаар Ч.Номин танхимын соёлын сайдаар ажиллахаар томилогджээ. [1]
Гэр бүл[засварлах | кодоор засварлах]
Аав Л.Чинбат нь 1998 онд “Гацуурт” ХХК-г үүсгэн байгуулж өөрийн бизнесээ эхлүүлсэн эрхэм байдаг. Нөхөр Г.Бат-Эрдэнэ нь Монгол телевизийн Стратеги, бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирал, Монголын Телевизүүдийн Холбооны ТУЗ-ийн даргын алба хашдаг. Тэд 3 хүүхдийн эцэг эх болсон.
Нийгмийн хариуцлага[засварлах | кодоор засварлах]
2017 – 2021
2016 – 2021 2015 – 2021 2011 – 2016 2013 – 2014 |
Монголын Оюун Өмч Хамгаалах Холбоо, ТУЗ-н гишүүн Дэлхийн Эдийн засгийн форумын Дэлхийн Залуу Манлайлагч Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Тэргүүн Дэлхийн Эдийн засгийн форумын Дэлхийн Чиг хандлагыг тодорхойлогч Дэлхийн Чиг хандлагыг тодорхойлогч нийгэмлэгийн Улаанбаатар салбарын куратор |
Шагнал[засварлах | кодоор засварлах]
Олон Улсын: | |
2019
2015 2014 2013 |
Хамгийн нэр хүндтэй продюсерт нэр дэвшсэн, 23 дах Азийн Телевизүүдийн Шагнал гардуулах ёслол
Шилдэг шинийг санаачлагч эмэгтэй, Realscreen сэтгүүл Ньюз Эйжа Сувгийн “Азийн Эрх мэдэл эзэмшигчд”-ийн жагсаалтад орсон Холливүүдийн Дэлхийн телевизийн салбарын 25 шилдэг Манлайлагч эмэгтэйчүүдийн нэг |
Монгол Улсын: | |
2017
2017 2016
2015 2012 2011 2010 |
Шилжилтийн 25 жилийн “Бүтээгч бизнесмэн залуу Монголын Залуучуудын холбоо, Залуу удирдагч сан
30 хүртэлх 30 залуу, Forbes Mongolia сэтгүүл Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэхтэй холбогдуулан АНУ-ын Элчин сайдын яамнаас шалгаруулсан таван “Монголын эмэгтэй манлайлагч”-дын нэг болсон. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монголын 21 “Эмэгтэй манлайлагч”-дын нэг болсон. “Шилдэг Эмэгтэй Бизнес эрхлэгч” цол, Монгол Улсын Үндэстний Худалдаа, аж үйлдвэрийн танхим Монголын Сэтгүүлчдийн холбооны “Шилдэг Сэтгүүлч” цол Монголын Космополитан сэтгүүлийн “Хамгийн Хөгжилтэй, Зоригтой Эмэгтэй” Монголын Эмэгтэйчүүдийн холбооны “Шилдэг Эмэгтэй” шагнал |
Цахим сүлжээ[засварлах | кодоор засварлах]
LinkedIn: https://mn.linkedin.com/in/nomin-chinbat-07903b14?trk=people-guest_people_search-card[2]
Facebook: https://www.facebook.com/NominChinbatM[3]
Instagram: https://www.instagram.com/nomin.chinbat/[4]