Жадамбын Энхбаяр
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Жадамбын Энхбаяр | |
|---|---|
| Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд | |
Одоо хашиж буй | |
| Албан тушаалаа авсан 2026 оны 4 сарын 4 | |
| Ерөнхий сайд | Гомбожавын Занданшатар Ням-Осорын Учрал |
| Өмнөх | Ням-Осорын Учрал |
| Улсын Их Хурлын гишүүн | |
Одоо хашиж буй | |
| Албан тушаалаа авсан 2024 7 сарын 2 | |
| Сонгуулийн тойрог | 5-р, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг |
| Албан тушаал хашсан 2016 оны 7 сарын 5 – 2020 оны 6 сарын 30 | |
| Сонгуулийн тойрог | 50-р, Баянзүрх дүүрэг |
| Албан тушаал хашсан 2012 оны 7 сарын 6 – 2016 оны 7 сарын 5 | |
| Сонгуулийн тойрог | Намын жагсаалтын эрэмбэ 7 |
| Албан тушаал хашсан 2008 оны 8 сарын 28 – 2012 оны 7 сарын 6 | |
| Сонгуулийн тойрог | 5-р, Говь-Алтай аймаг |
| Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд | |
| Албан тушаал хашсан 2024 оны 7 сарын 10 – 2025 оны 11 сарын 25 | |
| Ерөнхий сайд | Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Гомбожавын Занданшатар |
| Өмнөх | Хаянгаагийн Болорчулуун |
| Дараах | Мягмарсүрэнгийн Бадамсүрэн |
| Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх | |
| Албан тушаал хашсан 2023 оны 12 сарын 28 – 2024 оны 7 сарын 2 | |
| Ерөнхийлөгч | Ухнаагийн Хүрэлсүх |
| Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга | |
| Албан тушаал хашсан 2021 оны 6 сарын 25 – 2023 оны 12 сарын 28 | |
| Ерөнхийлөгч | Ухнаагийн Хүрэлсүх |
| Өмнөх | Амаржаргалын Гансүх |
| Дараах | Алтангэрэлийн Бямбажаргал |
| Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга | |
| Албан тушаал хашсан 2021 оны 6 сарын 25 – 2021 оны 6 сарын 25 | |
| Ерөнхий сайд | Ухнаагийн Хүрэлсүх Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ |
| Батлан хамгаалахын сайд | |
| Албан тушаал хашсан 2012 оны 1 сарын 27 – 2012 оны 8 сарын 17 | |
| Ерөнхий сайд | Сүхбаатарын Батболд |
| Өмнөх | Лувсанвандангийн Болд |
| Дараах | Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ |
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | 2 сарын 16, 1973 |
| Нам эвсэл | Монгол Ардын Нам |
| Төгссөн сургууль | Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль Монгол Улсын Их Сургууль Маастрихт Их Сургууль (MBA) |
Жадамбын Энхбаяр (1973 онд Улаанбаатар хотод төрсөн) - улс төрч Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Батлан хамгаалахын сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргын албыг хашиж байв.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд 1 жил суралцсан, 1999 онд Монгол Улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2005 онд Нидерландын Маастрихтын их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
- 1992-2000 онд “Нэхий” ХХК, “Сүлжмэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ийн захирал,
- 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга,
- 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга,
- 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх,
- 2006-2008 онд Улсын Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Тамгын газрын дарга,
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Говь-Алтай аймгаас нэр дэвшсэн.
- 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд,
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2014-2017 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Баянзүрх дүүргийн 50-р тойргоос нэр дэвшсэн.
- 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөхөөр тус тус ажилласан.
- 2021-2023 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга.
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын 4-р буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн тойргоос сонгогдсон гишүүн.
- 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
- 2025 оноос Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
2008-2015 онуудад Говь-Алтай аймгийн бөхийн “Хантайшир” бөхийн дэвжээний тэргүүнээр ажиллажээ.
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]2008 онд “Алтангадас” одон хүртжээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Тэрээр БНМАУ-ын Батлан хамгаахын сайд агсан, дэслэгч генерал Шагалын Жадамбаагийн хүү. Эхнэр Нямбуугийн Ариунчимэг, 3 хүүтэй. Гурван хүүхдийнх нь хоёр нь цэргийн дунд сургуульд, тухайлбал, ОХУ ба АНУ-д суралцсан.
Тэрээр Латин америк бүжгээр хичээллэж эхлээд сайтар сурсан, каратегийн гуравдугаар дантай, гадаад оронд явахдаа улс улсын онцлогийг харуулсан аяга цуглуулах хоббитой ажээ.