Jump to content

Монголын Ардчилсан Нам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Ардчилсан Нам (Монгол)-с чиглүүлэгдэв)
Ардчилсан Нам
ᠠᠷᠠᠳᠴᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠨᠠᠮ
ТовчлолАН
ПрезидиумҮндэсний Бодлогын Хороо
ДаргаОдонгийн Цогтгэрэл
Ерөнхий Нарийн Бичгийн ДаргаСангажавын Баярцогт
Байгуулагдсан1990 он (1990) (МоАН)
2000 оны 12 сарын 6 (албан ёсоор)
Төв байрУлаанбаатар
СонинArdchilal Times
Оюутны жигүүрАрдчилсан оюутны холбоо
Залуучуудын жигүүрАрдчилсан Залуучуудын Холбоо
Эмэгтэйчүүдийн жигүүрАрдчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо
Гишүүдийн тоо (2024)172,000[1]
Үзэл баримтлал
Улс төрийн жигүүрТөв-баруун
Олон улсын харъяалалОлон Улсын Ардчилсан Холбоо
Өнгө(нүүд)  Хөх
Улсын Их Хурал
42 / 126
Намын далбаа
Official flag of the Democratic Party of Mongolia
Цахим холбоос
democraticparty.mn

Ардчилсан Нам (АН) нь Монголын хоёр том улс төрийн намуудын нэг. Өдгөөгийн Ардчилсан нам нь 2000 оны 12 сарын 6-нд Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал-Демократ Нам, Шашинтны Ардчилсан Нам, Ардчилсан Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн намын нэг хэсэг гэсэн улс төрийн 6 хүчний нэгдлийн үр дүнд байгуулагдсан.[5]

МоАХ-ын анхны цуглаан. 1989 оны 12-р сарын 10.

1989 оны 11 дүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотод болсон залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцсон уран бүтээлч залуу сэхээтнүүд тухайн үед нийгэмд хуримтлагдсан бэрхшээл, зөрчлийг илэн далангүй илчилж, эрх баригчдын алгуур, идэвхгүй үйл ажиллагааг хурцаар шүүмжилсэн. Тус зөвлөлгөөнд оролцсон хэсэг залуучууд өөрчлөлт, шинэчлэлийг түргэтгэхэд тус дөхөм үзүүлэх зорилготой улс төрийн байгууллага үүсгэн тэрлэх болсноо мэдэгдэж, Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/-г байгуулав.[5]

Ардчилсан холбоо 1990 оны 2 дугаар сарын 18-нд анхдугаар их хурлаа хийж, Монголын Ардчилсан Нам /МоАН/ байгуулах шийдвэр гаргав. 1990 оны 4 дүгээр сарын 8-9 нд МоАН-ын их хурал болж, намынхаа дүрмийг баталж, намын Ерөнхий зохицуулагчаар Э.Бат-Үүлийг сонгон баталж, 1990 оны 5 дугаар сард БНМАУ-ын Дээд шүүхэд хууль ёсоор бүртгүүлсэн. Ийнхүү МоАН байгуулагдсан нь ардчиллыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх олон намын тогтолцооны эх суурийг бүрдүүлж, Монгол Улсын хөгжлийн шинэ сонголтын эхлэлийг тавьсан түүхэн ач холбогдол бүхий үйл явдал болов.[5]

2000 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд МАН-72, Ардчилсан Холбоо эвсэл-1, ИЗ-НН-1, Эх орон-МАШСН-1, Бие даагч-1 суудал авсан юм. Өмнөх 1996 оны сонгуульд ялалт байгуулж байсан Ардчилсан нам нэг л суудалтай хоцорсон байдаг. Тэдний ялагдлын шалтгааныг намын дотоод эв нэгдэл болоод улс төрийн туршлагатай холбон тайлбарлах нь бий.

Ардчиллын төлөө намуудын нэгдэх Их Хурал.2000 оны 12-р сарын 10.

Их Монгол Улс байгуулагдсан 1206 оныг билгэдэн 2000 оны 12-р сарын 6-ны өдрийн морин цагт Төрийн ордонд Монголын Ардчилсан Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал-Демократ Нам, Монголын Ардчилсан Сэргэн Мандлын Нам, Монголын Шашинтны Ардчилсан Нам зэрэг таван нам нэгдэх их хурлаа зарлан хуралдуулав. МҮАН-ын дарга Р.Амаржаргал, МСДН-ын дарга Р.Гончигдорж, МАСМН-ын дарга Д.Бямбасүрэн, МШАН-ын дарга Баярсүрэн, МоАН-ын дарга нь С.Эрдэнэ нарын санаачилгаар намууд нэгдэж одоогийн Ардчилсан намыг байгуулснаа зарлан тунхагласан юм.[5] С.Эрдэнэ даргатай МоАН-ын их хурлын гишүүдийн шийдвэрээр тус намын нэрийг “Монголын Ардчилсан нам” хэмээн нэрлэхийг их хурлаас тунхаглан зарласан юм.[6]

Намынхаа даргаар Д.Дорлигжавыг сонгож, дэд даргаар Байгаль орчны сайд асан С.Мэндсайханыг, Нийслэлийн намын даргаар УИХ-ын гишүүн асан Ц.Ганхуягийг, Ерөнхий нарийн бичгийн даргаар Төрийн өмчийн хорооны дарга асан З.Энхболдыг, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан С.Ламбаа, Ц.Энхтүвшин нарыг мөн УИХ-ын гишүүн, ЭМНХ-ын сайд асан Ш.Батбаяр, Англи улсад элчин сайд асан Ц.Сүхбаатар, Улсын нөөцийн газрын дарга асан Я.Санжмятав нарыг тус тус томилсон байдаг.[6]

2004 оны УИХ-ын сонгуульд АН-ын даргаар М.Энхсайханыг ҮЗХ-оос сонгож, “Эх орон-Ардчилсан холбоо эвсэл” байгуулан парламентад намууд бараг тэнцүү суудал авч чадсан. Гэвч Хамтын ажиллагааны гэрээ байгуулж Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдсон юм. Удалгүй ҮЗХ-ны хурлаар М.Энхсайханыг огцруулж, Р.Гончигдоржийг Ардчилсан намын даргаар сонгов.[7]

Намын дарга солигдох үйл явц дахин үргэлжлэв. Тодруулбал, 2006 оны 10 дугаар сард хуралдсан ҮЗХ-ны хурлаар Р.Гончигдоржийг өөрийнх нь хүсэлтээр намын даргаас чөлөөлж, намын даргаар Ц.Элбэгдоржийг сонголоо. АН-д ийнхүү шинэчлэл өрнөж, 2006 оны 3 дугаар сарын 30-31 өдрүүдэд намын гуравдугаар их хурлаар дүрэм журамдаа өөрчлөлт оруулсан байдаг. Мөн тухайн үед Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Дорлигжавыг баталж байжээ. Намын даргаасаа огцорсон М.Энхсайхан тэргүүтэй гишүүд нь "тусдаа" гарч, Үндэсний шинэ намыг байгуулав. Энэ нам хожмоо МҮАН нэртэй болжээ.[7]

Монголын парламентын тав дахь удаагийн сонгууль буюу 2008 оны УИХ-ын сонгуульд нийт 356 хүн нэр дэвшсэн. Тодруулбал 11 нам, нэг эвслээс 311 нэр дэвшигч, 45 бие даагч өрсөлдсөн гэсэн үг. Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН) 41 суудал, Ардчилсан Нам 29, бусад этгээд 4 суудал эзлэхээр урьдчилсан дүн гарчээ. Ийнхүү Ардчилсан Нам энэ сонгуульд дахин ялагдал хүлээв. Тухайн үед Ардчилсан нам, Бүгд Найрамдах Нам, Иргэний Эвсэлийн удирдах хүмүүс сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, "эрх баригчид луйвардлаа" хэмээн мэдэгдэж байв.[7]

Сонгуулийн маргааш буюу 2008 оны долоодугаар сарын 1-нд Монгол Ардын Хувьсгалт Нам дахин давуу санал авсанд дургүйцсэн иргэдийн цуглаан болж, эмх замбараагүй байдал бий болж байв. Энэ өдөр бий болсон үймээнээр МАХН-ын байр шатаж, таван хүн амиа алдсан юм.[7]
Тухайн үеийн АН-ын төв байр, "Ардчиллын өргөө," 2009 он.

2008 оны үймээний дараа С.Баярын “Стандарт бус ЗГ”-т Ардчилсан нам орж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайд болов. Ийнхүү тэрбээр 2012 он хүртэл эл албан тушаалыг хашсан бөгөөд мөн оны нэгдүгээр сард Ардчилсан нам Засгийн газраас гарахаа мэдэгдсэн юм.[7]

д.д. Нэр Ажилласан хугацаа
1 Дамбийн Дорлигжав 2000-2002
2 Мэндсайханы Энхсайхан 2002-2005
3 Раднаасүмбэрэлийн Гончигдорж 2005-2006
4 Цахиагийн Элбэгдорж 2006-2008
5 Норовын Алтанхуяг 2008-2014
6 Зандаахүүгийн Энхболд 2014-2017
7 Содномзундуйн Эрдэнэ 2017-2020
8 Цэвэгдоржийн Туваан 2020-2021
9 Лувсаннямын Гантөмөр 2023-2025
10 Одонгийн Цогтгэрэл 2025-одоо хүртэл

Ерөнхий нарийн бичгийн дарга нар

[засварлах | кодоор засварлах]
д.д. Нэр Ажилласан хугацаа
1 Зандаахүүгийн Энхболд 2000-2001
2 Норовын Алтанхуяг 2001-2003
3 Лүймэдийн Гансүх 2003-2004
- ? 2004-2005
4 Шаравдоржийн Түвдэндорж 2005-2006
5 Дамбийн Дорлигжав 2006-2008
6 Дондогдоржийн Эрдэнэбат 2008-2012
7 Цагааны Оюундарь 2012-2015
8 Ломбын Эрхэмбаяр 2015-2017
9 Цэвэгдоржийн Туваан 2017-2021
10 Лувсаннямын Гантөмөр 2021-2022
11 Ишжамцын Мөнхжаргал 2022-2023
12 Наянтайн Ганибал 2024-2026
13 Сангажавын Баярцогт 2026-одоо хүртэл

Сонгуулийн тухай

[засварлах | кодоор засварлах]

Ерөнхийлөгчийн сонгууль

[засварлах | кодоор засварлах]
Сонгууль Нэр дэвшигч Санал % Үр дүн
2001 Раднаасүмбэрэлийн Гончигдорж 365,363 37.2% Ялагдсан Red XN
2005 Мэндсайханы Энхсайхан 184,743 20.20% Ялагдсан Red XN
2009 Цахиагийн Элбэгдорж 562,718 51.21% Сонгогдсон YesY
2013 622,794 50.23% Сонгогдсон YesY
2017 Халтмаагийн Баттулга 611,226 50.61% Сонгогдсон YesY
2021 Содномзундуйн Эрдэнэ 72,394 6.38% Ялагдсан Red XN

Улсын Их Хурлын сонгууль

[засварлах | кодоор засварлах]
Сонгууль Намын дарга Санал % Авсан суудал +/– Эзэлсэн байр Үр дүн
2004 Мэндсайханы Энхсайхан 474,977 44.74%
26 / 76
26 2-р Эвслийн засгийн газар
(2004–2006)
Сөрөг хүчин
(2006–2008)
2008 Цахиагийн Элбэгдорж 701,641 40.43%
28 / 76
2 Steady 2-р Эвслийн засгийн газар
2012 Норовын Алтанхуяг 399,194 35.32%
34 / 76
6 1-р Эвслийн засгийн газар
2016 Зандаахүүгийн Энхболд 467,341 33.55%
9 / 76
25 2-р Сөрөг хүчин
2020 Содномзундуйн Эрдэнэ 978,890 24.49%
11 / 76
2 Steady 2-р Сөрөг хүчин
2024 Лувсаннямын Гантөмөр 438,506 30.13%
42 / 126
31 Steady 2-р Эвслийн засгийн газар
(2024–2025)
Сөрөг хүчин
(2025 оноос хойш)
  1. ""Ардчилсан нам: Намын тухай"". Татаж авсан: 2026-05-10.
  2. Uribe Burcher, Catalina; Casal Bértoa, Fernando (15 November 2018). Political Finance in Mongolia: Assessment and Recommendations (PDF). International Institute for Democracy and Electoral Assistance; Open Society Forum. х. 13. doi:10.31752/idea.2018.68. ISBN 978-91-7671-217-7. Татаж авсан: 22 June 2020.
  3. Julia Bader (2015). China's Foreign Relations and the Survival of Autocracies. Routledge. х. 88.
  4. "Mongolia: Khaltmaa Battulga wins election on nationalist platform". www.aljazeera.com. Архивласан огноо 3 March 2018. Татаж авсан: 25 April 2018.
  5. 1 2 3 4 "Намын тухай". democraticparty.mn. Ардчилсан Нам. Татаж авсан: 2026-04-30.
  6. 1 2 "Ардчилсан намын түүхэн товчоон-туршлага ба сургамж". www.assa.mn. 2016-12-21. Татаж авсан: 2026-04-30.
  7. 1 2 3 4 5 Ц.Янжиндулам (2024-12-05). "24 ЖИЛ: Унаж, боссон ч Монголд хэрэгтэй Ардчилсан нам". Улаанбаатар ньюс. Татаж авсан: 2026-08-06.

Ашигласан ном зохиол

[засварлах | кодоор засварлах]
  • "Монголд ардчилал эхэлсэн түүх" ном
 Commons: Монголын Ардчилсан Нам – Викимедиа зураг, бичлэг, дууны сан